21/05/2025
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын нэрэмжит “Үндэсний Илтгэлийн тэмцээн”, “Зөв нийгмийг цогцлоохын төлөө, зөв мэдээллийг түгээе” өнөөгийн нийгэм дэх хүүхдийн оролцоог дэмжсэн өдөрлөг, хэлэлцүүлэг - 2025
2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад хүүхдийн оролцооны хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол орны ирээдүй болсон хүүхэд, залуучуудын хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай мэдлэгийг дээшлүүлж, тэдний үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах, үндэсний хэмжээнд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэх, тэдний хэл зүйн мэдлэг, ярианы ур чадварыг хөгжүүлэх, мөн чадавхыг сорих, шилдэг илтгэгчийг тодруулах, аймаг, дүүрэг дэхь сэтгүүл зүйн хүүхдийн оролцооны байгууллага болон үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнийг танин мэдүүлэх зэрэг зорилготой МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын нэрэмжит “Үндэсний Илтгэлийн тэмцээн”, “Зөв нийгмийг цогцлоохын төлөө, зөв мэдээллийг түгээе” сэдвийн хүрээнд танин мэдэхүй, туршлага солилцох мөн хамтын ажиллагааны зэрэг уулзалт, хэлэлцүүлэг бүхий “өнөөгийн нийгэм дэх хүүхдийн оролцоо”-г дэмжсэн өдөрлөгийг Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОЭЗИС-ИЙН УЛААНБААТАР ДАХЬ САЛБАР СУРГУУЛЬ дээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, УИХ-ын гишүүн Мөнхбаясгалан, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Боловсролын Tmull сайт, Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар хот дахь салбар, Топ МБС зэрэгтэй хамтран МСНЭ-ийн дэргэдэх Монголын өсвөрийн сэтгүүлчдийн клуб нь зохион байгуулж, улс орны ирээдүйд хувь нэмэр орууүлан ажиллаа.
Тус клубийн тэргүүн Х.Цолбон нээлтийн үеэр клубийн үйл ажиллагааны чиглэлд тухайн жилийг хүүхэд бидний хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хуулийн ойлголтыг танин мэдүүлэх зэргийг оруулахаа мөн зарлав.
Өнөөдөр зохион байгуулагдсан Ө.Отгобаатарын нэрэмжит улсын илтгэлийн тэмцээнд манай хүүхдүүд амжилттай оролцож, өөрсдийн мэдлэг, авьяас, илтгэх ур чадвараа дайчлан, сургууль, хамт олныхоо нэр хүндийг өндөрт өргөсөнд нь баяр хүргэе .
1-р насны ангилалд:
Х.Адъяасүрэн - ГРАН-ПРИ
Т.Энхмөнх - тэргүүн байр
Н.Мандахбаяр - дэд байр
Г.Ариунхүслэн - тусгай байр
2-р насны ангилалд:
Х.Бат-итгэл – ГРАН-ПРИ
Б.Буянжаргал - тэргүүн байр
Б.Ганцэцэг - дэд баяр
Б.Мөнхзул - тусгай байр.