18/10/2022
“ТӨРӨЛХ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН АРВАНЫ ТӨЛӨӨХ ОРОЛЦОО” ВЕБИНАРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ЮНЕСКО-гийн Холбоот Сургуулиудын Сүлжээ (ASPnet) нь дэлхийн бүх түвшний 12,000 гаруй боловсролын байгууллагуудыг холбосон сүлжээний хувьд тогтвортой хөгжлийн боловсрол, дэлхийн иргэний боловсрол, соёл хоорондын болон өвийг судлахад чиглэсэн санаачилгуудыг нэгтгэдэг лабораторийн үүрэг гүйцэтгэдэг билээ.
Хэлний олон талт байдал, олон хэл оршихуйн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд ЮНЕСКО-гийн Холбоот Сургуулиудын Сүлжээ нь Олон улсын төрөлх хэлний арван жилийн дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөөний "Хүртээмжтэй, тэгш, соёл хоорондын, чанартай боловсрол; насан туршийн боловсролын орчин мөн албан, албан бус боловсролын орчин дахь төрөлх хэлнүүдийн боломжууд" хэсэгт хувь нэмрээ оруулж байна.
ЮНЕСКО-гийн Холбоот Сургуулиудын Сүлжээ нь арван жилийн турш хамтарсан арга хэмжээ авах эхлэлийн үйл ажиллагаа болгон төрөлх болон төрөлх бус хэлний багш, залуучууд, олон нийтийг “Төрөлх хэлний арваны төлөөх оролцоо” вебинарт оролцохыг урьж байна. Тус вебинар нь Олон улсын төрөлх хэлний арван жилийн дэлхийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд сургуулиуд хэрхэн хувь нэмэр оруулах талаар мэдээлэл өгөх зорилготой юм.
Вебинар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр англи, франц, испани хэлээр 90 минутын турш явагдана. Уг вебинарт дараах холбоосоор бүртгүүлж оролцоно уу: https://unesco-org.zoom.us/webinar/register/WN_UejPLhnCSo6O5rxyWksWig
Вебинарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу: https://www.unesco.org/en/articles/aspnet-action-engagement-international-decade-indigenous-languages
UNESCO’s e-Platform on intercultural dialogue is designed for organizations and individuals to learn from shared knowledge or experiences from infl