СХД 92-р цэцэрлэг

СХД 92-р цэцэрлэг

Share

Анх 1983 оны 09 сарын 01- нд 6 бүлэгтэй, 150 хүүхэд хүлээн ава?

1983 оны 09 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэг нь анх одоогийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургалтын байранд үйл ажиллагаа нь эхэлсэн түүхтэй.
Анх 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, нийт 6 багш 27 ажиллагсадтайгаар 1983 оны 09 сарын 01- нд нээгдэж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо тус цэцэрлэг нь 6 бүлэгт 278 хүүхдийг хүлээн авч 27 б

25/08/2024

https://www.facebook.com/319033738649911/posts/1133862200500390/?d=n

ЗААВАЛ ТЭМДЭГЛЭХ БАЯР
9 САРЫН 1 бол хичээлийн шинэ жил эхэлсний баярын өдөр. Энэ баярыг заавал тэмдэглээрэй. Учир нь хүүхдийн сэтгэл санааг өргөж, сурах хүслийг дэмнэх зорилготой. Хүүхэд сурах гэж амьдарвал хичээлд идэвхигүй байх магадлалтай. Тиймээс идэвхитэй амьдрангаа сурч мэдэж байгаа гэсэн уур амьсгал үүсгэвэл хүүхэд сурах хөдөлмөрийг хүндээр хүлээж авахгүй.
Хүүхэд өдөрт 15 цаг сэрүүн байдгийн дөрвөн цагийг нь хичээлд, ганц хоёр цагийг нь даалгаварт зориулбал цаана нь бараг чөлөөт 10 цаг үлдэж байна. Тиймээс идэвхитэй сайхан амьдарвал хүүхэд хэдхэн цагийн хичээлийг хүндрүүлж хүлээж авахгүй. Тэр хэрээр шинэ хичээлд толгой сэргэг, сэтгэл тайван, анхааралтай сууж улмаар сайн ойлгоод ирэх ба даалгавраа өөрөө хурдан хийж чадна.
Тиймээс таны хийх алхам бол хичээл орлоо гэдэг талаас биш шинэ хичээлийн жилийн нээлтийн өдөр, сургуульд орсон эсвэл анги дэвшсэн баярын өдөр хэмээн хүүхдээ хүндлэн ширээ засч, бэлэг өгөх нь сурах хүслийг дэмнээд зогсохгүй хүүхдийн сэтгэл санаа өргөгдөөд ирдэг. Тэр хэрээр сурах сонирхол өдөөгдөж, хичээлд анхааралтай суух магадлал өндөрсөнө.
Баяр гэхээр хүндрүүлж бодох ч хэрэггүй. Хүүхдийнхээ дуртай хоолыг хийж өгөөд, дуртай амттанг нь авч өгөхөд болно. Бэлэг ч мөн адил. Ном, харандаа, дээс, бөмбөг гээд өөрийнх нь сонирхдог, дуртай зүйлийг нь өгөхөд болно. Хүүхэд өөрийн дуртай зүйлсдээ л баярладаг. Дахин хэлэхэд хэрэгтэй зүйлсийг нь биш, хамгийн дуртай зүйл нь л хүүхдэд жинхэнэ бэлэг болж чадна.
Зөвхөн 9 САРЫН 1 гэлтгүй баяр бүрийг идэвхи санаачлагатай тэмдэглэхийг зорино. Хүүхдийн амьдралын идэвхийг дэмжихийн хэрээр дагаад сурах хүсэл нь идэвхижиж байдаг. Сар бүрийн нэг өдөр аялалд явахаар товлох гэдэг ч юм уу. Аялал гэхээр мөн хүндрүүлж бас бодох хэрэггүй. Музей, кино, үзэсгэлэн үзэх, голын эргээр зугаалах, гулгах, дугуй унах, цасан хүн, мөсөн хотхон хийх, мод цэцэг тарих, самар жимс түүх, хоол хийх, хэн нэгэнд туслах гээд элдвээр сэтгэж болно.
Харин аливаа арга хэмжээг 2-3 цагт багтаавал зүгээр. Учир нь хүүхдийн бие болоод мэдрэл амархан ядардаг. Тиймээс өдөр бүр тоглох, амрах хугацааг заавал хүүхэддээ үлдээнэ. Шатар даам, хөзөр, хөлөгт тоглоом, агаарын болон ширээний теннис, сагсан болоод хөл бөмбөг гээд хамтаар, багаар тоглодог тоглоомуудыг аль болох тоглохыг хичээнэ. Энэ нь хүүхдийн тархи оюун амрахаас гадна амьдрах, сурах идэвхи дээшилнэ.
Өдөр тутмын баяр хөөртэй, идэвхитэй амьдрал нь хүүхдийн сэтгэл санааг гайхалтай дэмнээд зогсохгүй, тархи толгойг амрааж, үргэлж сурах мэдэх хүсэлтэй байлгаж чаддаг. Мэдээж амралтын өдөр болон баяр бүрийг гэр бүлийн гишүүдийн сонирхол хүслийг ээлжлэн сонсож хийвэл зүгээр. Ийм идэвхитэй амьдрал нь хүүхэд аз жаргал ирэхийг хүлээж суудаг нэгэн биш бий болгохыг зорьдог хүн болж төлөвшдөг. Энэ үед л хүүхэд олон сайхан хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сурч мэдэж байгаа гэдгээ ухамсарлаж улмаар улам их зүйл мэдэхийг хүсдэг.
Та ч гэсэн санаачлагатай байж, хүүхдийн сэдсэн баяр, янз бүрийн арга хэмжээнд идэвхитэй оролцоно. Энэхүү хүүхдийн амьдралын идэвхи ч таны эрүүл мэнд, сэтгэл санаанд маш өгөөжтэй байх болно. Мөн та сургууль, хичээл, найз нөхдийнх нь тухай аль болох муу зүйл ярихгүй байхыг хичээнэ. Зөвхөн сайн талыг нь харж ярина. Сурах хүсэлд нөлөөлөхгүй байх чухал. Тиймээс сургууль, багш, эрдэм ном, найз нөхдийн үнэ цэнийн тухай бага сага дурьдаад байвал сайн.
Гэхдээ аливаа зүйлийг ярихдаа өдөрт хагас цагаас илүү хэрэггүй. Түүнээс илүү цагт хүүхдийн хүлээн авах чадвар нь эрс буурдаг. Мэдээж өдөр бүр нэг цаг ном уншуулж байж эрдэм номонд дуртай болох төдийгүй зөв хүн болж төлөвшиж чадна. Харин өдөр бүр хүүхэдтэйгээ хагас цаг заавал харьцахыг зорино. Учир нь зарим хүүхэд сургууль дээр хэнтэй ч харьцахгүй байх нь бий. Сэтгэл өлдөх үед хүн зожиг эсвэл уцаартай байдаг. Хүний сэтгэлийн өлөнг амьд харьцаа л дарж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ өдөр бүр сайн харьцаад ирэхээр хүүхэд гадагшаа харьцаагаа тэлээд улмаар хөгжих хандлага үүсээд ирдэг...
\С.Түмэн. “ШИНЭ ЦАГИЙН ТӨЛӨВШИЛ” номноос\
Үнэ: 18 000 төг /хүргэлт үнэгүй/

02/08/2024
Photos from Best Out of Waste's post 23/06/2024
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


СХД 19-р хороо 92-р цэцэрлэг
Ulaanbaatar
18080

Opening Hours

Monday 07:00 - 19:00
Tuesday 07:00 - 19:00
Wednesday 07:00 - 19:00
Thursday 07:00 - 19:00
Friday 07:00 - 19:00