Голтоглогч.мн

Голтоглогч.мн Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Голтоглогч.мн, Ulaanbaatar.

Дэлхийн улс орнуудад олны танил одуудын талаарх бодит мэдээллүүд, сонин содон папарацци зургууд гарч байдаг. Гагцхүү үнэн бодит сонирхолтой мэдээ мэдээлэл рийл, цаг үеийн мэдээллүүдийг танд хүргэн ажиллахаар бид ажиллаж байна.

27/09/2026

Найруулагч Ч.Найдандорж:

Бие даасан анхны уран бүтээлээ хийж буйд багшийн хувьд баяртай байна. Амьдрал өөрөө хамгийн том багш байдаг.

"Баян Аниа" инээдмийн УСК бүх кино театраар гарч байна…

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛООМонгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын ...
27/09/2026

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.27) мордлоо.

Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.

Албан ёсны айлчлал есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.

Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.

Мөн Япон улсад оршин сууж буй Монгол улсын иргэдтэй уулзана.

Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо.

Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлж байна.

МОНГОЛЫН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЛЭЭ ...Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын охин Номин-Од “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын ...
26/09/2026

МОНГОЛЫН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЛЭЭ ...

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын охин Номин-Од “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн төрөлд 14.98 секундын амжилт үзүүлж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр 1972 оноос хойш 54 жилийн турш хадгалагдсан 15.4 секундын улсын рекордыг ахиулж, 14.98 секунд болгон шинэчилсэн байна.

Ийнхүү С. Номин-Од Монголын хөнгөн атлетикийн түүхэнд шинэ хуудас нээж, олон жилийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТ ХҮСЭЖ БАЙСАН А.АМУНДРА ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ“Бодь” группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра эх орондоо ир...
26/09/2026

ГЭРЧИЙН ХАМГААЛАЛТ ХҮСЭЖ БАЙСАН А.АМУНДРА ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

“Бодь” группийн гүйцэтгэх захирал асан А.Амундра эх орондоо иржээ. Тэрээр 2025 оны аравдугаар сарын 9-нд тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хандан өөрийг нь гэрчийн хамгаалалтад авахыг хүсэж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байсан.

Мөн энэ үеэр “Бодь” групптэй холбоотой оффтэйк гэрээнээс хэн, хэдий хэмжээний мөнгө авсан талаар баримт, мөнгөний мөртэй нь мэдээлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Үүнээс хойш А.Амундра хилийн чанадад байсан бөгөөд түүний хөндсөн оффтэйк гэрээтэй холбоотой асуудал хэрхэн шалгагдсан, гэрчийн хамгаалалт хүссэн хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл олон нийтэд гараагүй байна

НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ШТАНГ ӨРГӨСНИЙГ ОНЦОЛЖ,БИД ЧИРЭГДЭЖ БАЙНА ШҮҮ ГЭЖЭЭ ......
25/09/2026

НҮБ-ЫН ЧУУЛГАНЫ ҮЕЭР ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ШТАНГ ӨРГӨСНИЙГ ОНЦОЛЖ,
БИД ЧИРЭГДЭЖ БАЙНА ШҮҮ ГЭЖЭЭ ...

НҮБ-ын чуулганы үеэр Төрийн тэргүүнүүдийн хөөрөлдөх шинэ сэдвүүдийн нэг нь Ерөнхийлөгчийн штанг шахсан бичлэг байжээ..

Зарим нэг нь “Чи бид нарыг чирээд байна шүү дээ” гээд инээлджээ.

24/09/2026

"АЯАН ЗАЛААТ” "MICHELIN KEY" ҮНЭЛГЭЭТЭЙ МОНГОЛЫН АНХНЫ ЗОЧИД БУУДАЛ БОЛЛОО

“МАК” группийн хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг болох “Аяан Залаат” зочид буудал Michelin Guide-ийн 2026 оны шинэчилсэн жагсаалтад багтаж, Монголын анхны "Michelin Key" үнэлгээтэй зочид буудал болжээ.

Байгалийн өвөрмөц тогтоц, орчин үеийн архитектур, дээд зэрэглэлийн үйлчилгээг хослуулсан тус зочид буудал байгуулагдаад нэгхэн жил болж байгаач олон улсын нэр хүндтэй үнэлгээний системд байр сууриа эзэлж, Монголын зочлох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоосон байна.

Forbes сэтгүүл "Michelin Key"-ийн шинэчилсэн жагсаалтын тухай нийтлэлдээ “Аяан Залаат”-ыг онцлох зочид буудлуудын нэгээр нэрлэжээ. Улаанбаатар хотын төвөөс холгүй, Богдхан уулын бэлд байрладаг бөгөөд хотын тав тухыг байгальд ойр, тайван амралтын орчинтой хослуулснаараа онцлог хэмээн тус нийтлэлд тодотгожээ.

“Аяан Залаат” нь 32 өрөө, спа, усан бассейн, кино театр, боулинг болон Хятад, Япон, Монгол, Итали хоолны дөрвөн ресторан, лоунж бүхий цогц үйлчилгээтэй Luxury зэрэглэлийн зочид буудал, ресорт бөгөөд, өрөөнүүдийнх дундаж үнэ нь хоногийн 3.500.000- 30.000.000 төгрөгөөр үнэлэгддэг байна.

[Enhlish below]COP17-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ XXI ХУРАЛДААН БОЛЛООНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талууды...
24/09/2026

[Enhlish below]
COP17-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ XXI ХУРАЛДААН БОЛЛОО

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XXI хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар COP17-ыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулалт, үр дүнг танилцуулж, Үндэсний хорооны холбогдох тогтоолуудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал болон Ажлын албаны тайланг хэлэлцэв.

Мөн COP17-ыг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилгатай ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан дэд хороодын гишүүд, хамтран ажилласан байгууллага, хамт олон болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ



21ST MEETING OF THE COP17 NATIONAL COMMITTEE HELD

The 21st meeting of the National Committee for the organization of the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17) was held on 24 September 2026.

The meeting reviewed the implementation, organization and results of the integrated COP17 plan, discussed proposed amendments to relevant National Committee resolutions, and considered the report of the Working Office.

The National Committee also expressed its appreciation to the members of the subcommittees, partner organizations, teams and all those who contributed their time, expertise and efforts to the successful organization of COP17.

RESTORING LAND
RESTORING HOPE

“АЙЧИ НАГОЯА-2026”: Сагсчид шигшээ 8-д шалгарлааАзийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын ши...
24/09/2026

“АЙЧИ НАГОЯА-2026”: Сагсчид шигшээ 8-д шалгарлаа

Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг тамирчид Сингапурын шигшээг 20:16-аар хожиж шигшээ 8-д шалгарлаа.

Тэдний дараагийн тоглох баг нь Катарын шигшээ баг юм.

24/09/2026

Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.

Их Эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г хэрхэн тогтоосныг судалж, гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг нь сөхөн үзвэл сайн жишиг, сануулга сургамж олон байгааг олон улсын эрдэмтэн мэргэд зөвлөдөг.

Тиймээс дэлхийн улс орнууд хамтран ажиллаж чадах аваас найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг тогтоох боломжтой гэдгийг Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид НҮБ-ын хүндэт индрээс уриалж байна.

Дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж, дайн дажингүй, амар амгалан, энх тунх байж, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал болж байна.

Тиймээс хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болсон НҮБ-ыг “Даян дэлхийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг, нэр хүнд бүхий байгууллага болгохын төлөө дэлхий нийтээрээ хүчин зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
24/09/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Address

Ulaanbaatar
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when Голтоглогч.мн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Голтоглогч.мн:

Shortcuts

Share