24/07/2026
🍽️ ХҮҮХДИЙН СУРАЛЦАХ ЭРЧ ХҮЧ ЗӨВ ХООЛЛОЛТООС ЭХЭЛНЭ
Хүүхэд өдөржин хичээллэж, бодож, хөдөлж, шинэ зүйл сурдаг. Тиймээс сургуулийн өдрийн хоол нь зөвхөн цатгах бус, насны онцлогт нь тохирсон шим тэжээл, энергийн хэрэгцээг тогтмол нөхөх ёстой.
🥗 Амжилт Кибер Сургууль сурагчдынхаа өдрийн хоолыг мэргэжлийн хоол зүйчийн тооцооллоор боловсруулж, уураг, нүүрс ус, өөх тос, витамин, эрдсийн зохистой харьцааг хангахад анхаардаг.
Бага ангийн сурагчид өдөрт хоёр удаа хооллож, шөл, үндсэн хоол, хачир, салат, жимс, ундаанаас бүрдсэн бүрэн бүтэцтэй хоолоор үйлчлүүлнэ.
🍱 Дунд, ахлах ангийн сурагчдын хувьд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, сонголтод нь тохируулан өдөр бүр зургаан төрлийн буфет цэс санал болгодог. Үүнд махан үндсэн хоол, шөл, гарнир, шинэ болон даршилсан салат, улирлын жимс, амин дэмтэй ундаа багтана.
📅 Сарын турш хоолны цэс давтагдахгүй байхаар 1, 3 дахь болон 2, 4 дэх долоо хоногийн менюг тусад нь боловсруулдаг. Ингэснээр сурагчид өдөр бүр олон төрлийн, тэнцвэртэй хоолоор хооллох боломжтой.
🌿 Чацарганы шүүс, хярам, нохойн хошууны ханд, ногоон цай зэрэг улирал, хүүхдийн хэрэгцээнд тохирсон уух зүйлсийг цэсэнд багтааж, өдөр тутмын хооллолтыг илүү бүрэн болгодог.
Хүүхдийнхээ өдрийн хоол, шим тэжээл, сургуулийн турш авах эрч хүчийг санаа зовохгүйгээр мэргэжлийн багт даатгах боломжийг Амжилт Кибер Сургууль эцэг эхчүүдэд бүрдүүлж байна. 💜
📞 Элсэлтийн мэдээлэл: 7277-7070