Orkhon KhaSu School

Orkhon KhaSu School Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй ОРХОН ХАСҮ дунд сургууль

Орхон бүрэн дунд сургуулийг Орхон их сургуулийн ректор, доктор (Ph.D.), профессор Нямаагийн Хажидсүрэн санаачлан 2000 онд үүсгэн байгуулсан. 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн олон улсын Кембрижийн хөтөлбөртэй дунд сургууль болж, монгол, англи хос хэл дээр хичээлүүд заагдаж эхэлсэн. 2016-2017 оны хичээлийн жилээс үүсгэн байгуулагчийн нэрний товчлолыг сургуулийн нэрний ард залган Орхон ХаСү гэж нэрлэгдэх болсон.

🌱 ОРХОН ХАСҮ СУРГУУЛЬД “HAPPY SCHOOL” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНАХүүхэд сургуульдаа юу сурч байгааг бид дүн, үнэлгээгээр хэмждэ...
30/09/2026

🌱 ОРХОН ХАСҮ СУРГУУЛЬД “HAPPY SCHOOL” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хүүхэд сургуульдаа юу сурч байгааг бид дүн, үнэлгээгээр хэмждэг. Харин сургуульдаа өөрийгөө хэрхэн мэдэрч байгааг нь хэр олон удаа асуудаг бол?

Миний үгийг сонсдог хүн энд бий юу?
Намайг байгаагаар минь үнэлдэг үү?
Би энд аюулгүй юу?
Би энэ хамт олны нэг хэсэг мөн үү?
Хамгийн гол нь — би өөрөө “Би чадна” гэж итгэдэг үү?

Өсвөр насны хүүхдийн сурч хөгжихөд мэдлэг, академик амжилт чухал хэдий ч тэдний өдөр бүр ирдэг сургууль, уулздаг хүмүүс, мэдэрдэг харилцаа, өөртөө итгэх итгэл түүнээс ч дутахгүй чухал.

Энэ хичээлийн жилд Дэйл Карнеги Трэйнинг Монголын зүгээс Орхон ХаСү сургуультай хамтран “HAPPY School” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол онцлог нь зөвхөн сурагчдыг оролцуулах биш тэдний өдөр тутмын амьдралд хамгийн ойр байдаг сурагч–багш–эцэг эх гэсэн гурван талыг хамтад нь оролцуулж буй явдал юм.

Төслийн HAPPY хэмээх нэр өөрөө бидний хүүхдүүддээ бүрдүүлэхийг хүсэж буй орчныг илэрхийлнэ.

H — Heard | Сонсогддог
A — Appreciated | Үнэлэгддэг
P — Protected | Хамгаалагддаг
P — Participating | Оролцдог
Y — Yes, I can | “Би чадна” гэдэгтээ итгэдэг

Манай 10–12 дугаар ангийн сурагчид Дэйл Карнегийн Generation.Next хөтөлбөрийн 24 цагийн сургалтад гурван өдрийн турш хамрагдаж дууслаа. Өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхээс эхлээд бусдыг сонсож ойлгох, санаа бодлоо зөв илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө удирдах, зөрчлийг зөв зохистой шийдвэрлэх хүртэл өсвөр насанд төдийгүй цаашдын амьдралд нь хэрэг болох олон ур чадвар дээр тэд хамтдаа ажиллалаа.

Сургалтын дараах сурагчдын сэтгэгдэл ч биднийг баярлууллаа. Хүүхдүүд сургалтыг маш өндөр үнэлж, сонирхолтой, өгөөжтэй, өөрсдөд нь үнэхээр хэрэгтэй сургалт болсныг онцолж байв. Харин Дэйл Карнеги Трэйнинг Монголын сургагч багш нар манай сурагчдын идэвх оролцоо, хичээл зүтгэл, харилцаа хандлага, хүмүүжил төлөвшлийг өндрөөр үнэлж, тэдэнтэй ажиллахад таатай байснаа илэрхийлсэн нь бидний хувьд бас нэгэн сайхан үнэлгээ байлаа.

Ийнхүү гурван өдрийн сургалт зөвхөн шинэ зүйл сурсан өдрүүд байгаад зогсохгүй, сурагчид маань өөрсдийгөө нээж, харин бид хүүхдүүдээ өөр өнцгөөс харах боломж болсон нь энэ удаагийн сургалтын хамгийн сайхан үр дүнгийн нэг байв.

Сурагчид өөрийгөө зөв илэрхийлж, бусдыг сонсож ойлгох чадварт суралцахын зэрэгцээ тэдний эргэн тойронд байгаа насанд хүрэгчид ч мөн хүүхдийг сонсож, ойлгож, дэмжих арга барилд суралцах нь чухал. Тиймээс төслийн дараагийн шатанд сурагчдын өдөр тутмын амьдралд хамгийн ойр байдаг багш, эцэг эхчүүдийг хамруулж, хүүхдэд сургалтаар олгосон мэдлэг, ур чадварыг сургууль болон гэр бүлийн орчинд дэмжин бэхжүүлэхэд чиглэж байна.

10 дугаар сарын 21-нд багш нар, 10 дугаар сарын 22-нд 10–12 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүд тус бүр дөрвөн цагийн сургалтад хамрагдана. Багш нар сурагчдаа илүү сайн сонсож, дэмжих, эерэг харилцааг бэхжүүлэх талаар, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ анзаарч, сонсож ойлгох, шүүмжлэлгүй ярилцах арга барилын талаар хамтдаа суралцана.

Учир нь хүүхдийн эргэн тойрон дахь хүмүүсийн харилцаа өөрчлөгдөж байж хүүхдэд өгсөн сургалтын үр нөлөө бодит амьдралд үргэлжилнэ. Сургуульд нь сонсдог багш, гэрт нь ойлгож ярилцдаг эцэг эх, харин өөрт нь санаа бодлоо илэрхийлэх итгэл, бусдыг ойлгох чадвар — энэ бүхэн нэг нэгнээсээ салангид зүйл биш юм.

Хүүхэд, өсвөр үеийнхнийхээ төлөө ийм үнэ цэнтэй ажлыг санаачлан, манай сургуулийг хамтран ажиллах түншээр сонгон, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж буй Дэйл Карнеги Трэйнинг Монголын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💚

Бидний хүсэж буй зүйл энгийн атлаа хамгийн чухал:

Хүүхэд сургуульдаа ирэхдээ
“Намайг сонсдог.
Намайг үнэлдэг.
Би энд аюулгүй.
Би энэ хамт олны нэг хэсэг.
Би чадна.”
гэж мэдэрдэг байх.

🌱 HAPPY School — сурагч, багш, эцэг эхийн хамтдаа бүтээх эерэг орчин.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТАнхны Үүсгэн байгуулагчийн өдрөөр Орхон ХаСү сургуулийн нийт багш, ажилт...
27/09/2026

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ

Анхны Үүсгэн байгуулагчийн өдрөөр Орхон ХаСү сургуулийн нийт багш, ажилтнууд ХаСү театрт цуглан, сургуулийнхаа үүсэл, түүхийг эргэн дурсаж, тэр түүхийг эхлүүлсэн болон үргэлжлүүлэн бүтээлцэж ирсэн хүмүүсийнхээ дурсамжийг сонссон хүндэтгэлийн уулзалт боллоо.

Арга хэмжээг Орхон ХаСү сургуулийн ТУЗ-ийн дарга Я.Дашдорж нээж, үүсгэн байгуулагч, хэл бичгийн ухааны доктор Н.Хажидсүрэнгийн тухай ээжтэйгээ холбоотой дурсамж, түүний хүсэл мөрөөдөл, эхлүүлсэн үйл хэргийн талаар хуваалцлаа.

Хүндэтгэлийн уулзалтыг 11А ангийн сурагч С.Мөнгөншатар, 11Б ангийн сурагч Н.Бат-Оргил, хөгжмийн багш Э.Мөнхзолбоо нар морин хуурын аялгуугаар эхлүүлж, арга хэмжээг чимлээ.

Үүсгэн байгуулагчийн өдөрт зориулсан бүтээлийн уралдаанаас “Шилдгийн шилдэг”-ээр шалгарсан 12С ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, М.Чинсанаа нар өөрсдийн бүтээлээ танилцуулсан бол багш, ажилтнуудын “Сэтгэл хөдөлгөсөн бүтээл”-ийн эзэд Ж.Төгсжаргал, Х.Цэрэндолгор, Э.Бүдсүрэн нарын бүтээлээс Ж.Төгсжаргал бүтээлээ өөрөө уншиж, Х.Цэрэндолгорын бүтээлийг Монгол хэл, бичгийн багш Д.Дэлгэрэх уншиж танилцууллаа.

Уулзалтын онцгой хэсэг нь сургуулийнхаа түүхийг өөрсдийн биеэр туулж, үүсгэн байгуулагчтай хамтран ажиллаж, эхний өдрүүдээс өнөөдрийг хүртэлх түүхийн өөр өөр үеийг бүтээлцсэн хүмүүсийн дурсамж байлаа. 🧡 🧡 🧡

Анхны зургаан багшийн нэг Б.Энхтуяа, анхны 59 сурагчийн нэг, өнөөдөр төрөлх сургуульдаа багшилж буй Б.Мөнхнасан, Орхон ХаСү сургуулийн түүхэн хөгжлийн олон үеийг хамт туулсан Н.Сүнжидмаа, үүсгэн байгуулагчтай ойр хамтран ажиллаж байсан солонгос хэлний багш Д.Мөнхзаяа, ХАБ-ын ажилтан Д.Түвшинтөгс нар анхны Үүсгэн байгуулагчийн өдрийн хүндэт зочдоор оролцож, тухайн үеийн сургууль, үүсгэн байгуулагчийн тухай дурсамж, сэтгэгдлээ хамт олонтойгоо хуваалцлаа.

Тэдний ярианаас сургуулийн түүх гэдэг зөвхөн он цаг, барилга байгууламж, тоо баримтаар хэмжигдэхгүй, харин түүнийг эхлүүлж, үргэлжлүүлж, үеэс үед авч явсан хүмүүсийн түүх болохыг дахин мэдэрсэн сайхан уулзалт боллоо.

Нэг хүн эхлүүлнэ.
Дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ.
Дараагийн үе нь бүр цааш авч явна.

Өнөөдөр тэр үргэлжлэл нь бид юм. 🧡

ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН.
БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ.

#орхонхасү

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — 6–12 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД, БАГШ АЖИЛТНУУДЫН БҮТЭЭЛҮүсгэн байгуулагчийн өдрийг тохиолдуулан...
27/09/2026

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — 6–12 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД, БАГШ АЖИЛТНУУДЫН БҮТЭЭЛ

Үүсгэн байгуулагчийн өдрийг тохиолдуулан 6–12 дугаар ангийн сурагчид болон багш, ажилтнууд маань “Орхон ХаСү-тэй учирсан он жилүүд” сэдвийн хүрээнд өөрсдийн бодол, дурсамж, мэдрэмжээ бүтээлээр илэрхийллээ.

6–7 дугаар ангийн сурагчид уран найргийн, 8–12 дугаар ангийн сурагчид уран найруулгын бүтээлээр оролцож, 6–11 дүгээр ангийн бүлэг бүрээс 3, 12 дугаар ангиас 5 сурагчийн бүтээлийг сонгон шалгарууллаа. Багш, ажилтнуудын бүтээлээс “Сэтгэл хөдөлгөсөн бүтээл” төрлөөр 3 бүтээлийг шалгарууллаа.

6 ДУГААР АНГИ — УРАН НАЙРАГЧ
С.Төгс — 6С
С.Сувд-Эрдэнэ — 6А
Б.Гүнбилигт — 6Б

7 ДУГААР АНГИ — УРАН НАЙРАГЧ
Г.Маргад — 7С
М.Энхлэн — 7Б
Б.Баярмаа — 7С

8 ДУГААР АНГИ — УРАН НАЙРУУЛГА
С.Бүжин — 8С
О.Тэргүүнзаяа — 8С
Г.Оюундарь — 8А
Э.Дэлгэрзаяа — 8А

9 ДҮГЭЭР АНГИ — УРАН НАЙРУУЛГА
Э.Индра — 9С
Ж.Цогзолмаа — 9А
Н.Тооролжингоо — 9С

10 ДУГААР АНГИ — УРАН НАЙРУУЛГА
А.Ган-Эрдэнэ — 10А
Б.Энхмэнд — 10А
А.Сарантуяа — 10Д

11 ДҮГЭЭР АНГИ — УРАН НАЙРУУЛГА
Х.Цэрэндэжид — 11С
Г.Билгүүн — 11А
Ш.Ирмүүн — 11Д

12 ДУГААР АНГИ — УРАН НАЙРУУЛГА
Б.Хулан — 12А
Ж.Цэлмүүн — 12А
Т.Тамир — 12С
Б.Баасанцэнгэл — 12Б
Э.Марал — 12Д

🏆 ШИЛДГИЙН ШИЛДЭГ
Нийт бүтээлүүдээс дараах 3 сурагчийн бүтээлийг “Шилдгийн шилдэг”-ээр онцлон шалгарууллаа.

Ё.Номулун — 7Д анги
Б.Нандин-Эрдэнэ — 12С анги
М.Чинсанаа — 12С анги

🧡 БАГШ, АЖИЛТНУУД — “СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН БҮТЭЭЛ”

Ж.Төгсжаргал- Сургалтын менежер
Х.Цэрэндолгор- Бага боловсролын багш
Э.Бүдсүрэн- Англи хэл, дэлхийн чиг хандлагын багш

🎉 Шалгарсан сурагчид, багш, ажилтнууддаа баяр хүргэж, өөрсдийн бодол, дурсамж, мэдрэмжээ бүтээл болгон туурвисан нийт оролцогчдодоо баярлалаа!

Уралдааныг санаачлан зохион байгуулж, сурагчдын бүтээлийг чиглүүлэн ажилласан Монгол хэл, бичгийн багш нартаа мөн баярлалаа.

Эдгээр бүтээл бүр Орхон ХаСү сургуулийн түүхийг өөр өөрийн өнцгөөс өгүүлсэн нэгэн дурсамж болон үлдэж байна. 🧡🧡🧡

ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН.
БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ. 🧡

#орхонхасү

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — БАГА АНГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДҮүсгэн байгуулагчийн өдрийг тохиолдуулан 1–5 дугаар ангийн сураг...
27/09/2026

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ӨДӨР — БАГА АНГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД

Үүсгэн байгуулагчийн өдрийг тохиолдуулан 1–5 дугаар ангийн сурагчид маань нас, сэтгэхүйн онцлогтоо тохирсон бүтээлээр оролцож, сургуулийнхаа тухай өөрсдийн бодол, талархал, мэдрэмжээ илэрхийллээ.

1–2 дугаар ангийн сурагчид анги нийтээрээ бүтээлээ хийж оролцсон бөгөөд бүтээлүүдийг байр эзлүүлэн шалгаруулахгүйгээр хүүхэд бүрийн оролцоог дэмжлээ.

3–5 дугаар ангийн сурагчид ангийн түвшин бүрдээ өөр өөр чиглэлээр бүтээлээ туурвилаа. 3 дугаар ангийнхан Үүсгэн байгуулагчийн өдөрт зориулсан мэндчилгээ, 4 дүгээр ангийнхан сургуульдаа зориулсан талархлын захидал, 5 дугаар ангийнхан сургууль, сургуулийнхаа түүхтэй холбоотой бодол, мэдрэмжээ шүлэг болон зохион бичлэгээр илэрхийллээ. Анги тус бүрээс 3 бүтээлийг сонгон шалгарууллаа.

3 ДУГААР АНГИ — МЭНДЧИЛГЭЭ
3А — А.Орхон, Б.Ананд, З.Хантүшиг
3Б — Г.Элбэгзаяа, Э.Эмүжин, Э.Болорчимэг
3С — Б.Хатантуул, С.Тэргэл, С.Амина
3Д — А.Сайнхүү, Б.Намуунгоо, М.Чинзүрх

4 ДҮГЭЭР АНГИ — ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ
4А — Э.Төгөлдөр, С.Гэгээлэн, Б.Оюун-Эрдэнэ
4Б — Н.Мөнхлэй, Т.Оюу, Э.Учрал-Эрдэнэ
4С — Б.Аминхүсэл, Б.БаасанНям, Ч.Энэрэл
4Д — Т.Хулан, М.Намуунцэцэг, Э.Сакурагэгээлэн

5 ДУГААР АНГИ — ШҮЛЭГ, ЗОХИОН БИЧЛЭГ
5А — Х.Уранзолбоо, Н.Билгүүн-Очир, Б.Ариунболд
5Б — Г.Энхсайхан, Б.Хантүшиг, Л.Энх-Орчлон
5С — Ц.Гэрэлт-Оюу, Б.Аригун, Г.Ариуннаран
5Д — Э.Цэцэн, Ч.Эрхжаргалан, Ц.Урангоо

🎉 Шалгарсан сурагчдадаа баяр хүргэж, бүтээлээ сэтгэл гарган туурвисан нийт сурагчдадаа баярлалаа!

🧡 🧡 🧡 Хүүхдүүдийн бүтээл бүрт сургуулиа хэрхэн харж, юу мэдэрч, юунд талархаж явдаг нь өөр өөрийнхөөрөө буужээ. Хүүхэд бүрээ дэмжин ажилласан бага ангийн багш нартаа мөн баярлалаа.

ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН.
БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ. 🧡
#орхонхасү

Орхон ХаСү сургуулийн бага боловсролын англи хэлний багш Junjun, дунд сургуулийн англи хэлний багш Jolina нар өнөөдөр Ши...
26/09/2026

Орхон ХаСү сургуулийн бага боловсролын англи хэлний багш Junjun, дунд сургуулийн англи хэлний багш Jolina нар өнөөдөр Шинэ Зуун Билэг сургууль дээр зохион байгуулагдсан Hachette Active Learning Workshop сургалтад оролцлоо.

Улаанбаатар хотын Кембрижийн сургуулиудын багш нар оролцсон тус сургалтаар хичээлийг илүү сонирхолтой, сурагчдын идэвх оролцоонд тулгуурлан зохион байгуулах арга барил, туршлагаасаа хуваалцаж, бие биеэсээ суралцсан үр өгөөжтэй өдөр болжээ.

Багш тасралтгүй суралцаж, хөгжихийн хэрээр сургалтын арга зүй нь баяжиж, сурагчдад илүү үр дүнтэй, сонирхолтой суралцах боломж бүрддэг.

Сурч хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн багш нартаа амжилт хүсье!

Есдүгээр сарын 25-ны өглөө Орхон ХаСү сургуулийн 1–12 дугаар ангийн бүх сурагч хичээлийн эхний цагаа нэгэн зэрэг “БИДНИЙ...
26/09/2026

Есдүгээр сарын 25-ны өглөө Орхон ХаСү сургуулийн 1–12 дугаар ангийн бүх сурагч хичээлийн эхний цагаа нэгэн зэрэг “БИДНИЙ ҮҮСЭЛ” сэдэвт Үүсгэн байгуулагчийн өдрийн нэгдсэн хичээлээр эхлүүллээ.

Энэ бол жил бүрийн есдүгээр сарын 25-нд үргэлжлэх шинэ уламжлалын маань анхны нэгдсэн хичээл байлаа.

Нэг түүхийг хүүхэд бүр нас, сэтгэхүйн онцлогтоо тохируулан өөрийнхөөрөө ойлгож, өөртөө авч үлдэх нь чухал. Тиймээс нэгдсэн хичээлийг 1–2, 3–5, 6–9, 10–12 дугаар ангийн сурагчдад зориулан дөрвөн өөр агуулга, арга зүйгээр бэлтгэлээ.

1–9 дүгээр ангийн нэгдсэн хичээлийг анги удирдсан багш нар ангидаа удирдан явуулсан бол 10–12 дугаар ангийн сурагчдын нэгдсэн хичээлийг ХаСү театрт сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Л.Баянжаргал удирдан явууллаа.

🌱 1–2 дугаар анги: “Мөрөөдвөл биелнэ”

Бяцхан сурагчид маань “ХаСү гэж юу гэсэн үг бол?” гэсэн таавраас хичээлээ эхэлж, ХАжидСҮрэн хэмээх нэрнээс сургуулийнхаа нэр бүтсэнийг олж мэдлээ.

Завхан аймгийн Сонгино сумын малчин айлын охин урлаг, спортод дуртай, жүжигчин, дуучин болохыг мөрөөддөг байсан тухай, 8 дугаар ангидаа шанз хөгжим тоглон алтан медаль хүртэж, хожим гадаад хэлний багш болж, улмаар өнөөдрийн бидний сургуулийг үүсгэн байгуулсан түүхтэй танилцав.

Хичээлийн төгсгөлд хүүхдүүд “Мөрөөд! Хичээ! Тусал!” гэсэн гурван үгийг тээн ангиараа өөрсдийн Мөрөөдлийн модоо бүтээлээ.

⭐ 3–5 дугаар анги: “Тэр яаж ийм том зүйл бүтээж чадсан бэ?”

Сурагчид малчны охиноос хичээнгүй сурагч, гадаад хэлний багш, улмаар сургуулийн үүсгэн байгуулагч болсон замыг нь даган, “Өөрийн орондоо гадаад хэлтэй мэргэжилтэн бэлтгэх юм сан” гэсэн нэгэн бодол хэрхэн бодит үйл хэрэг болон өргөжсөнийг ярилцлаа. Энэ бодлоос 1991 онд “Эрдэм” гадаад хэлний дамжаа, 1992 онд “Орхон” дээд сургууль, улмаар “Орхон” дунд сургууль үүссэн түүхтэй танилцав.

Мөрөөдөл өөрөө биелдэггүй, харин хичээл зүтгэл, зорилго, тууштай байдал мөрөөдлийг бодит зүйл болгож чаддаг гэдгийг түүний амьдралын замаас харж, хүүхдүүд хичээлээс өөрт үлдсэн бодол, мөрөөдлөө Үүсгэн байгуулагчийн өдрийн дасгалын дэвтэртээ зурж, бичиж үлдээлээ.

🔗 6–9 дүгээр анги: “Нэг хүний сурч мэдсэн зүйл хэдэн хүний амьдралд нөлөөлж чадах вэ?”

Дунд ангийн сурагчид үүсгэн байгуулагчийн түүхээр дамжуулан нэг хүний сурч мэдсэн зүйл хэрхэн бусдад хүрч, улмаар сургууль, багш, үе үеийн сурагчдад нөлөөлөн үргэлжилж болдгийг эргэцүүллээ.

2001 онд 59 сурагч, 6 багш, 3 ангитайгаар эхэлсэн сургуулийн анхны багш, анхны сурагч өнөөдөр ч Орхон ХаСү-д багшилж байгааг, мөн энэ сургуулийн өөрсөдтэй нь адил сурагч байсан 9 сурагч өнөөдөр төрөлх сургуульдаа багшилж байгааг хүүхдүүд маань олж мэдлээ. “Өчигдрийн сурагчид — өнөөдрийн багш нар” болсон тэдний түүх сургуулийн түүх үеэс үед хэрхэн үргэлжилдгийг бодитоор харуулсан сонирхолтой хэсэг байв.

СУРАЛЦАХ → ӨСӨХ → БҮТЭЭХ → ХУВААЛЦАХ → НӨЛӨӨЛӨХ гэсэн холбоог ярилцаж, “Миний сурч байгаа зүйл хэнд хэрэг болж чадах вэ?” гэсэн асуултад өөрийн хариултаа олж, хосоороо санал бодлоо хуваалцан, өөрийн хийх “эхний алхам”-аа тодорхойллоо.

🧭 10–12 дугаар анги: “Түүний эхлүүлсэн. Бидний үргэлжлүүлэх түүх.”

Ахлах ангийн сурагчид сургуулийнхаа түүхийг эхлэлээс өнөөдрийг хүртэл эргэн харж, “Өчигдрийн сурагчид — өнөөдрийн багш нар” болсон төгсөгчдийнхөө түүхээр дамжуулан нэгэн үеийн эхлүүлсэн зүйл дараагийн үедээ хэрхэн үргэлжилдгийг харлаа.

Үүсгэн байгуулагч маань аливааг өнөөдрийн нөхцөлөөр хязгаарлалгүй, маргаашийн боломжийг хардаг хүн байсныг эргэн санаж,

“Өнөөдөр хаана байгаа чинь ирээдүйн чинь хязгаар биш.”
“Бүх хариултыг өнөөдөр мэдэх албагүй.”

гэсэн хоёр бодлыг ахлах ангийнхандаа үлдээлээ.

Нэг хүн эхлүүлнэ.
Дараагийн хүмүүс үргэлжлүүлнэ.
Дараагийн үе нь бүр цааш авч явна.

Өнөөдрийн ахлах ангийн сурагчид ч өөрсдөө анзааралгүй Орхон ХаСү сургуулийн үргэлжилж буй түүхийн нэг хэсэг болжээ.

🧡 Ийнхүү 40 минутын нэгэн хичээлээр бид хаанаас эхэлснээ мэдэж, өнөөдөр хаана байгаагаа харж, цааш юуг үргэлжлүүлэхээ бодлоо.

Харин энэ хичээлээр эхэлсэн яриа энд дуусахгүй.

Энэ долоо хоногт сурагчид маань өөрсдийн бодол, мэдрэмжээ зураг, захидал, шүлэг, эсээ, хөрөг бичвэрээр илэрхийллээ. Тэдгээр бүтээлээс энэ жилийн “БИДНИЙ ҮҮСЭЛ” номын хуудсуудыг бүтээх болно.

Ингэж бид Үүсгэн байгуулагчийн өдрийг зөвхөн өнгөрснөө дурсах өдөр бус, хаанаас эхэлснээ мэдэж, өнөөдрөө бүтээж, дараагийн үедээ юу үлдээхээ боддог өдөр болгон жил бүр үргэлжлүүлэхийг хүсэж байна.

Анхны Үүсгэн байгуулагчийн өдрийн нэгдсэн хичээлийг бэлтгэж, хүүхэд бүрт утга учиртай хүргэхийн төлөө сэтгэл гарган ажилласан нийт багш нартаа баярлалаа. 🧡

ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН.
БИДНИЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТҮҮХ.

#орхонхасү

25/09/2026

Үүсгэн байгуулагчийн өдөр 2026
1-5-р ангийн хичээлүүдээс

🌏 HSK ХЯТАД ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН АМЖИЛТОлон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь сурагчдадаа 6...
24/09/2026

🌏 HSK ХЯТАД ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН АМЖИЛТ

Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь сурагчдадаа 6 дугаар ангиас эхлэн япон, герман, солонгос, хятад хэлийг хоёрдогч хэл болгон сонгон судлах боломж олгодог билээ.

2026 онд хятад хэлийг сонгон суралцсан сурагчид маань олон улсын хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтуудаа амжилттай өгч, батламжуудаа гардан авлаа.

HSK 5-р түвшин – 7 сурагч
HSK 4-р түвшин – 14 сурагч
HSK 3-р түвшин – 11 сурагч
HSK 2-р түвшин – 39 сурагч
HSK 1-р түвшин – 32 сурагч

Ийнхүү HSK шалгалтад хамрагдаж, батламжаа гардан авсан нийт сурагчдадаа болон тэднийг бэлтгэсэн хятад хэлний багш нартаа халуун баяр хүргэе! 🎉👏🇨🇳

🎉 КЕМБРИЖИЙН LOWER SECONDARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉 Орхон ХаСү сургуулийн 8 дугаар ангийн 127 сурагч 2026 оны Кембри...
23/09/2026

🎉 КЕМБРИЖИЙН LOWER SECONDARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉

Орхон ХаСү сургуулийн 8 дугаар ангийн 127 сурагч 2026 оны Кембрижийн Lower Secondary Checkpoint шалгалтад хамрагдаж, Математик, Англи хэл, Шинжлэх ухааны хичээлээр нийт 380 шалгалт өглөө.

🌟 Сурагчдын 102 буюу 80.3% нь МАШ САЙН (High) болон ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан бол 65 сурагч буюу 51.2% нь ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан байна.

🏆 Үүнээс 14 сурагч буюу 11.0% нь Математик, Англи хэл, Шинжлэх ухааны гурван хичээлдээ бүгдэд нь ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авч, онцгой амжилт үзүүллээ.

📈 Өнгөрсөн жилийн үр дүнтэй харьцуулахад МАШ САЙН (High) болон ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан сурагчдын эзлэх хувь 76.7%-аас 80.3% болж 3.6 нэгж хувиар, ШИЛДЭГ САЙН (Outstanding) үнэлгээ авсан сурагчдын эзлэх хувь 44.0%-аас 51.2% болж 7.2 нэгж хувиар тус тус өсжээ.

🥇 Мөн Cambridge Lower Secondary Global Perspectives хичээлийн 2026 оны үр дүнгээр сурагчдын 70.2% нь GOLD үнэлгээ авлаа.

Манай сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн 80 орчим хувийг сургуульд суралцаж буй хүүхдүүдийн дүү нар бүрдүүлж, ах, эгчийнхээ араас шууд элсэн суралцдаг бол үлдсэн элсэлтийг хүүхдээс академик шалгалт, сорил авахгүйгээр, эцэг эхийн бүртгэл, асуулгад үндэслэн зохион байгуулдаг билээ. Мөн Lower Checkpoint шалгалтад тухайн түвшний бүх сурагч хамрагддаг учраас энэхүү амжилт нь элсэлтийн шатанд академик үзүүлэлтээр сонгогдсон, эсвэл шалгалтын өмнө амжилтаар нь шигшсэн цөөн сурагчийн үр дүн бус, нийт сурагчдын суралцахуй, ахиц хөгжлийг илэрхийлсэн бодит үр дүн юм.

2026 оны Lower Secondary Checkpoint-ийн багш нар

Математик: Д.Нармөнх, П.Бямбадолгор, Б.Урангэрэл
Англи хэл: Jolina, Jonalyn
Шинжлэх ухаан: Kim, Kenny, Alyssa
Global Perspectives: Genelyn, Paul

Энэхүү амжилтын төлөө тууштай ажилласан багш нартаа, хичээл зүтгэл гарган суралцсан сурагчдадаа, хүүхдийнхээ суралцахуй, ахиц хөгжлийг дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏 👏 👏

Learn today. Lead tomorrow.

🎉 КЕМБРИЖИЙН PRIMARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉Орхон ХаСү сургуулийн 5 дугаар ангийн 114 сурагч 2026 оны Кембрижийн Prim...
23/09/2026

🎉 КЕМБРИЖИЙН PRIMARY CHECKPOINT 2026 — ҮР ДҮН 🎉

Орхон ХаСү сургуулийн 5 дугаар ангийн 114 сурагч 2026 оны Кембрижийн Primary Checkpoint шалгалтад хамрагдаж, Математик, Англи хэл, Шинжлэх ухааны хичээлээр нийт 320 шалгалт өглөө.

📊 Нийт үнэлгээний 72.5% нь сурагчид тухайн шатны сургалтын агуулгыг сайн ойлгож, эзэмшсэн мэдлэг, чадвараа зохих түвшинд хэрэглэж байгааг харууллаа.

Primary Checkpoint нь бага боловсролын төгсгөлд сурагчдын мэдлэг, ойлголт, чадварыг олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр тодорхойлохоос гадна сурагч бүрийн юуг сайн эзэмшсэн, цаашид юуг хөгжүүлэх шаардлагатайг нарийвчлан харуулдгаараа ач холбогдолтой. Энэхүү үр дүнд тулгуурлан дараагийн Lower Secondary шатны сургалт, суралцахуйг сурагчдын хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөдөг.

Манай сургуулийн Primary Checkpoint шалгалтад тухайн түвшний бүх сурагч хамрагддаг. Тиймээс энэхүү үр дүн нь шалгалтын өмнө амжилтаар нь сонгосон цөөн сурагчийн бус, нийт сурагчдын суралцахуйн бодит түвшнийг илэрхийлсэн үр дүн юм.

Сурагч бүрийн суралцахуй, хөгжилд тууштай дэмжлэг үзүүлэн ажилласан багш нартаа, хичээл зүтгэл гарган суралцсан сурагчдадаа, хүүхдийнхээ боловсролыг дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 👏 👏 👏

Learn today. Lead tomorrow.

Address

Orkhon Khasu International School, Chinggis Khan Avenue
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Orkhon KhaSu School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Orkhon KhaSu School:

Shortcuts

Share

Category