"English Storm" төвийнтовч танилцуулга
Англи хэлийг хэрхэн богино хугацаанд үр дүнтэй сургах аргачлал, цогц хөтөлбөрийг бий болгохоор ажилласны үр дүнд өнөөдөр хэрэглээний англи хэлийг нийтийн хүртээл болгох зорилго бүхий эрчимжүүлсэн сургалтын цоо шинэ хэлбэрүүд болох
- Хагас өдрийн анги
- Бүтэн өдрийн анги
- Вакумжуулсан зуслангийн сургалт
- Цахим сургалт
- Цагийн ангийн сургалт
- Албан газрын захиалгат
сургалтуудыг санаачлан зохион байгуулж, 8 настайгаас 60 хүртэлх насны янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг англи хэл сурах хэцүү даваагаар давуулж, цаашид хэл сурах итгэлийг олгож, сэтгэл дүүрэн төгсгөсөн сайхан үр дүнтэй ажиллаж байгаа юм.
ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТЫН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ НЬ БОГИНО ХУГАЦААНД СИСТЕМТЭЙ МЭДЛЭГИЙГ ОЛГОН ХЭРЭГЛЭЭНИЙ ЧАДВАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЯВДАЛ ЮМ.
Манай хамт олон өөрсдийн заах арга зүйгээр эрчимжүүлсэн цогц программыг бий болгож маш богино хугацаанд өндөр ачаалалтайгаар Англи хэлний дүрмийн цэгцтэй мэдлэг олгож, хэрэглээний яриаг эзэмшүүлэн өдөр бүр унших сонсох орчуулах бичих дадал 8 функц хичээлээр цэгцтэй ойлголт өгч 1-4 шатны мэдлэг чадварыг бүрэн эзэмшүүлнэ. Их дээд сургруулийн 4 жилийн сургалтын программтай тэнцэхүйц мэдлэгийг 1 сарын дотор чадвар болгон олгодог давуу талтай юм.
Бид танхим, онлайн болон зуслангийн вакум сургалтыг зохион байгуулахаас гадна доорхи хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт, өвөрмөц аргачлалыг боловсруулан Англи хэлний сургалтанд нэвтрүүлсэн
Эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрт нийцсэн бүх шатны сурах бичгүүдийг хэвлэн гаргасан .
Суралцагсдыг тухайн шатны сурах бичиг, сургалтын материалаар үнэ төлбөргүй хангадаг.
Англи хэлний багш нарыг эрчимжүүлсэн сургалтын заах аргад сургадаг.
Олон улсын сургалттай сургуулиудын сурагчдад зориулсан тусгай сургалтуудыг зохион байгуулдаг.
1.Эрчимжүүлсэн сургалтын заах арга нь дараах агуулгыг бүрэн хангасан байдаг.
Ойлгомжтой
Системтэй
Тасралтгүй
Хэрэглээний чадвар олгодог
Монгол хүний сэтгэхүйн онцлогт тохирсон
Шахуу програм
Өөрсдийн аргачлал, хөтөлөрийн дагуу нягт боловсруулсан
Түвшин болгонд тохирсон
Орчуулга, харилцан яриа, хар яриа, ажлын байрны болон бизнес англи хэлний агуулгыг түлхүү оруулсан
2. Боловсон хүчин, багш нарын баг
“English Storm” төвийн сургалтын заах арга барилд тусгайлан бэлтгэгдсэн
Өндөр хариуцлагатай
Багшийн ёс зүй, харилцааны чадвар эзэмшсэн
Багшийн ажил болон хичээл сургалтандаа чин сэтгэлээсээ ханддаг.
Утас: 7000-3233, 9971-6070