29/09/2026
ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ЭЛСЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим нь 2025 оноос Монгол Улсад анх удаа Олон нийтийн харилцаа (Mass Communication)-ны бакалаврын хөтөлбөрийг нээсэн билээ. Өчигдөр манай тэнхим шинэ хөтөлбөрийн оюутнуудаа чиглүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар оюутнууд тэнхимийн болон хөтөлбөрийн багш нартайгаа танилцаж, тухайн хөтөлбөр ямар цогц чадамжтай мэргэжилтэн бэлдэхээр төлөвлөсөн, хөтөлбөрийг хэрхэн боловсруулсан талаар танилцуулга сонслоо. ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ олон нийтийн харилцааны мэргэжилтэн нь манай улсад чухал шаардлагатай, хариуцлагатай үүрэгтэйг тодотгож, оюутнуудад амжилт хүслээ. Мөн Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Р.Алтансайхан, Л.Наранчимэг болон Оюутны хөгжлийн газрын мэргэжилтэн Э.Мишээл, тэнхимийн оюутны клубийн төлөөлөл Н.Түшиг, Э.Номин-Эрдэнэ нар танилцуулга мэдээлэл өгч, асуултад хариуллаа. Уулзалтад оролцсон нэг, хоёрдугаар түвшний оюутнууд, СЗОНХТ-ийн болон бусад тэнхимийн багш нар, хамтран ажилласан мэргэжилтнүүддээ баярлалаа.