18/12/2024
Анхаараарай‼️‼️‼️
Говийн их дархан цаазат газрын үе үеийн дарга нар ярьж байна‼️‼️‼️‼️
1.Баруун гар талд зогсоо цоохор малгай ороолттой хүн бол Б.Жамбал. Хаа байсан Хөвсгөлөөс Алтайн өвөр говио хамгаалахад дуу хоолойгоо хүргэхээр төв талбайг зориод иржээ. 1982 онд МУИС-ийн Биологийн анги төгсөөд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар очсон. Түүнийг анх очиход ГИДГ-т НҮБ-ийн төсөл хэрэгжээд дуусч байсан.Ховдын Булганаас -Өмнөговийн Гурван тэс хүртэл 3 аймгийн 7 сумын нутгийг хамарсан асар том нутаг. Газраар судалгаа хийхээс гадна улиралд нэг удаа нисдэг тэргээр явж судалгаа хийдэг байсан. Оросууд ирчихсэн. Америкийг оруулдаггүй байсан. Дэлхийн хаа ч байхгүй онгон зэрлэг байгаль гэдгээрээ танигдсан ийм газрыг устгаж боомт нээнэ гэдэг эрүүл ухаантай хүнээс гарамгүй үйлдэл. Монголчууд бид дэлхийн хаана ч үзэж чадахгүй ховор амьтадын зоопарктай азтай хүмүүс гэдгээ ойлгооч. Байгаль эхээ гэсэн хүн бүр эсэргүүцлэх хэрэгтэй" хэмээлээ.
2. Дунд нь зогсоо эрхэмийг Жамбалсүрэн гэдэг .1990-1992 онд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан. Тэрээр : " Бид яг тэр нутагт ажиллаж амьдарч байсан, судалсан хүмүүс. Монгол байтугай дэлхийд байхгүй 50 хүрэхгүй мазаалай, 600 хүрэхгүй хавтгай тэнд л байна. Өөр амьдрах газар нутаг тэдэнд байхгүй. Мөн тэнд 391 зүйлийн ургамал байгаагаас 78 нь дэлхийд зөвхөн Алтайн өвөр говьд л байдаг ховор ургамал байдаг юм. Энэ сайхан онгон газраа устгавал Монгол улс дэлхийн өмнө шившиг болно. Ерөнхийлөгч , Ерөнхий сайд НҮБ-ийн өмнө хэлсэн үгээ санаач. Хойч үедээ олон юм үлдээж чадахгүй л үүнийг л онгоноор нь үлдээчихээч гэж гуйж байна " гэлээ
3. Зүүн талд зогсоо хүн бол Мижиддорж. 20 жил говийн их дархан цаазат газарт ажиллахадаа 14 жил нь хамгаалалтын захиргааны дарга хийсэн. Ховор амьтад судалж, Мазаалайн судалгаагаар доктор хамгаалсан. Тэрээр: " Алтайн өвөр говь бол дэлхийд дахин давтагдашгүй нутаг. Төв Азийн говь цөлийн байгалийн унаган төрхийг хэвээр нь хадгалж үлдсэн цорын ганц нутаг.Хавтгай мазаалайн хамгийн сүүлчийн оромж нь юм. Говь цөлийн экосистем олон сая жил бүрэлдэж тогтсон цогц бүрдэл. Энд боомт нээж зам тавьбал тоос шороо үүсч, газрын хөрс эвдэрч, Баянбүрд, булаг шандууд устаж үгүй болно. Говийн зэрлэг амьтад тэр бүтээн байгуулалтын гэрэл, тоос шороо, дуу чимээг хараад зогсож байхгүй. Хавтгай гэхэд нэг үргэхдээ 70 км газар давхидаг. Бусад зэрлэг амьтад дор хаяж 20 км үргэж зугтана. Тэнд 37 зүйлийн ховор амьтан бүгд устах эрсдэлтэй. Манай улсын заган ойн гуравны нэг нь тэнд бий. Заган ой бол элсний нүүдэл, хөрсийг тогтоон барьж буй экосистемд асар их ач холбогдолтой. Энэ бүхнийг ойлгуулахын төлөө бүх газарт бичиг цаас өгсөн ч хариу өгсөнгүй. Зөвхөн эдийн засаг ярьж байна. Үүний цаана асар том ашиг сонирхол байна. Дархан цаазат газар буй Талын мэлтэс тэргүүтэй алтны ордыг ашиглах санаархал бий гэх олон нийтийн хардлага ч үндэслэлтэй байх магадлал байна.” гэлээ.
Эх нутаг минь ийм л сайхан хүмүүсийн хайр энэрэл, хатан зориг дээр бүрэн бүтэн орших биз ээ. Баярлалаа. Говийн дархан цаазат газрыг хамгаалахын төлөө цохилох зүрх бүхэнд. Дэлгэрэнгүй сонсьё гэвэл өчигдөр миний хийсэн лайв дээр бий шүү.