Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг

Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг Olympiad a Grand Tour every year among students of the universities in Mongolia which aims to celebrate the World Tourism Day.

29/09/2026
“GRAND TOUR-2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН XXIV ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО ⛺️ Аялал жуулчлалын салбарын оюутнуудын ур ча...
28/09/2026

“GRAND TOUR-2026” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛСЫН XXIV ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

⛺️ Аялал жуулчлалын салбарын оюутнуудын ур чадвар, мэдлэг, авьяас, багаар ажиллах чадварыг сорьж, нөхөрлөлийг бий болгодог “Grand tour-2026” аялал жуулчлалын олимпиад 24 дэх удаагаа зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулж “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-өөр Сүхбаатарын талбайд хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
⛺️ Энэ жилийн олимпиадад нийт 19 их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 500 гаруй оюутан залуус 2026 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын 27 хүртэлх хоёр улирал дамнасан хугацаанд доорх 6 төрлийн тэмцээнд оролцон өрсөлдсөн юм.
Хаврын 3 төрөлд:
🗺️ Мэргэжлийн мэдлэг, ур чадвар сорих #Центавр /32 баг/
🗺️ Статистик тоон боловсруулалтын “Инфографик” контент тэмцээн /16 баг/
🗺️ Бизнес загварчлалын “CESIM Service” цахим тэмцээн /18 баг/
Намрын 3 төрөлд:
🗺️ Оюутны эрдэм шинжилгээний хурал /11 илтгэл/
🗺️ Спорт, явган аяллын тэмцээн /31 баг/
🗺️ Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн /15 сургууль/ оролцож мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Олимпиадын 6 төрлийн нийлбэр дүнгээр:
🥇 I байрыг МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль 190.7 оноогоор
🥈 II байр- Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences 175.1 оноогоор
🥉 III байр- Mongolian National University Монголын Үндэсний Их Сургууль 172.5 оноогоор тус тус тэргүүлж шилдгээр шалгарлаа.
⛺️ Энэхүү олимпиад нь зөвхөн өрсөлдөөн бус, аялал жуулчлалын салбарт суралцаж буй залуус нэгэн дор цуглаж, мэдлэг туршлагаа хуваалцан, шинэ нөхөрлөл бий болгож, хамтдаа өсөж хөгждөг үнэ цэнтэй талбар юм.
Энэ жилийн олимпиадад оролцож хамтдаа өрсөлдөж, хамтдаа хөгжсөн нийт оюутан залуус, оюутнуудаа бэлдэж, чиглүүлсэн эрдэмтэн багш нартаа болон оролцсон бүх сургуулийн хамт олонд 🎊баяр хүргээд цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.

Зохион байгуулагч
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
@Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч:
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ / MTO
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university
Hangai University

Ерөнхий ивээн тэтгэгч:
New Juulchin Tours
Mongolian tours
Mongolian Gobi tourist camp
Dungenee tourist camp

Спорт аяллыг дэмжигч:
Mongolia Biking Experts

Мэдээллийн түнш:
Travelzone.mn
#АялалЖуулчлалынУлсынОлимпиад
#НэгСалбар
#ХамтынАжиллагаа

28/09/2026
28/09/2026
28/09/2026

1.000.000.000 тэтгэлэгт дадлага-2026 хүний нөөцийн зорилтот төсөлд хамрагдан жуулчлалын оргил ачаалалтай улиралд тур оператор, жуулчны бааз, зочид буудал, мэргэжлийн байгууллагуудад 90-ээс дээш хоногоор дадлагажсан аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 300 орчим оюутнаас бусдыгаа хошуучлан хоёр шатны шалгаруулалтыг давж, тайлангаа амжилттай хамгаалан “Шилдэг дадлагажигч оюутан”-аар шалгарсан Уранчимэгтээ баяр хүргье. 2жил дарааллан бааз дээрээ үнэнчээр ажилласан мундаг үнэрээр мундаг шүү чи минь. Мөн хамт дадлага хийн хамтран ажилласан хөөрхөн 3охиндоо амжилт хүсье бас Дэлхийн аялал жуулчлалын баярын мэнд хүргье. Баазийн маань хамгийн шилдэг хамгийн хайртай 4охин минь шүү❤️❤️❤️ Urn Cimeg Tselmg Kq
Мөн жуулчны баазуудын ид ачаалалтай үед хүний нөөцийн асуудлыг шийдэж энэхүү төсөлийг санаачлан хэрэгжүүлж байгаа Аялал жуулчлалын мэргэжил хөгжлийн нийгэмлэгтээ баярлалаа👏🏻 Мөн сэтгэл зүрхээ гарган оюутнуудаа удирдан ажилладаг мундаг багш Enkhsuren Bold багшдаа баярлалаа👏🏻

28/09/2026

🏆 GRAND TOUR 2026 - 24 ДЭХ УЛСЫН ОЛИМПИАД ӨНДӨРЛӨЛӨӨ 🌏

Аялал жуулчлалын салбарын оюутнуудын ур чадвар, мэдлэг, авьяас, багаар ажиллах чадварыг сорьж, нөхөрлөлийг бий болгодог “Grand Tour 2026” аялал жуулчлалын 24 дэх улсын олимпиад амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулан өндөрлөлөө.

Энэ жилийн олимпиадад нийт 16 их, дээд сургуулийн оюутнууд оролцож, хавар 3 төрөл, намар үлдсэн 3 төрлөөрөө мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

🌱 Хаврын 3 төрөл
🍂 Намрын 3 төрөл
🏆 Нийт 6 төрөл
🌏 Аялал жуулчлалын салбарынхан дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр 24 дэх удаагийн олимпиадынхаа хаалтыг хийж, шилдгүүдээ тодрууллаа.

🥇 I байр - МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
🥈 II байр - Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences
🥉 III байр - Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

Энэхүү олимпиад нь зөвхөн өрсөлдөөн бус, аялал жуулчлалын салбарт суралцаж буй залуус нэгэн дор цуглаж, мэдлэг туршлагаа хуваалцан, шинэ нөхөрлөл бий болгож, хамтдаа өсөж хөгждөг үнэ цэнтэй талбар байлаа. 🤝

✨ Grand Tour 2026-д оролцсон нийт оюутнууд, багш дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.

Та бүхний хичээл зүтгэл, өрсөлдөөн, инээд хөөр, хамтын дурсамжаар 24 дэх Grand Tour маань нэгэн сайхан түүх болон үлдлээ. ❤️

GRAND TOUR 2026 - Бидний өрсөлдөөн. Бидний нөхөрлөл. Бидний дурсамж. 🌏🏆

#АялалЖуулчлалынОлимпиад #24дэхОлимпиад #ДэлхийнАялалЖуулчлалынӨдөр

28/09/2026

GRAND TOUR 2026 Спорт явган аяллын тэмцээн “Техникийн үзлэг”

28/09/2026

Спорт явган аяллын тэмцээний сэтгэгдлээс…

Address

Монголын залуучуудын холбоо 317 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97694118060

Alerts

Be the first to know and let us send you an email when Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share