ШУТИС-Коосэн Технологийн коллеж

ШУТИС-Коосэн Технологийн коллеж 15 настайгаас 20 нас хүртэл нь 5 жилийн цогц хөтөлбөрөөр инженер бэлтгэдэг Япон загварын сургууль

ШУТИС-КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
________________________________________
Манай сургуулийн давуу тал онцлог:
1. Ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлүүдийг нягт уялдаа холбоотой, үе шаттайгаар зохион байгуулсан 5 жилийн багц сургалтын хөтөлбөрөөр суралцана.
2. Япон улсын болон дотоодын компаниудад танилцах болон үйлдвэрийн цалинтай дадлага хийх боломжтой.
3. Суралцаж байх хугацаандаа Японы болон дотоодын тэтгэлэгт хамрагдана.
4. Японы Коосэн технологийн коллежуудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдана.
5. Төгсөөд Монголын болон Японы их, дээд сургуулийн 3-р курсээс шууд дэвшин суралцах боломжтой.
6. Төгсөөд Монголын болон Японы компаниудад инженерээр ажиллана

Манай хөтөлбөр:

1.ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ

Цахилгаан инженерчлэл хөтөлбөрөөр суралцсaнаар барилга байгууламжийн цахилгаан хангамжийн угсралт хийх, төлөвлөх, бүх төрлийн цахилгаан хөдөлгүүрийг удирдах, тооцоо хийх, тоноглол сонгох, хянах болон хэмжүүрийн тоног төхөөрөмжтэй ажиллах зэрэг орчин үеийн ажил олгогч байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадлыг эзэмшисэн чадварлаг ажиллах хүчин болно.
Дараах ажлын байранд ажиллана.
• Автоматжуулалтын инженер
• Цахилгааны инженер
• Электроникийн инженер

2. МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ

Машин, тоног төхөөрөмжийн эд ангийн бүтээц зохион байгуулалт, тооцооллын арга аргачлалыг судалж, инженерийн шийдлийг боловсруулж, зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах мэдлэг ур чадвартай бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэнэ.
Дараах ажлын байранд ажиллана.
• Механик инженер
• Зураг төслийн инженер
• Засвар механикийн инженер
• Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер

3. БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ

Барилгын инженер мэргэжлээр суралцсанаар барилгын материал түүний шинж чанар, үйлдвэрлэх аргыг судалж түүнийг зөв ашиглах, барилгын бүтцийн талаар онолын мэдлэгтэй болж түүнийгээ практикт ашиглаж, бүтээлчээр хэрэгжүүлэх дадлыг эзэмшихээс гадна инженер, технологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг зөв сонгож ажиллуулах ур чадвартай болно.

Дараах ажлын байранд ажиллана.
• Барилгын инженер
• Талбайн инженер
• Зургийн инженер

2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр 8 сарын 22-ны өдрөөс 9 сарын 2 ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулагдаж дуу...
01/09/2026

2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр 8 сарын 22-ны өдрөөс 9 сарын 2 ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Хачинохэ Технологийн коллежийн оюутнууд өөрсдийн хийсэн судалгааны ажлаа дүгнэж танилцууллаа. Хамтран ажилласан бүх оюутнууд, багш, эцэг эхчүүддээ маш их баярлалаа. 😍

Манай Механикийн инженерийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Япон улсын Токи...
29/08/2026

Манай Механикийн инженерийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Япон улсын Токио хотод байрлах "Valeo Japan" ХХК-д 1 жилийн хугацаатай цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдахаар Япон улсыг зорилоо.
Дадлагын хугацаанд нь арвин их мэдлэг, туршлага хуримтлуулж, сурсан зүйлээ амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе.
Амжилт хүсье! 👏👏👏 See less

Та бүхэнд "ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ". 📌Дараах зарлалтай уншиж танилцаарай.
28/08/2026

Та бүхэнд "ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ".
📌Дараах зарлалтай уншиж танилцаарай.

Танд энэ өдрийн мэнд хүргэе! 2026-2027 хичээлийн шинээр элсэж буй оюутнуудын бичиг баримт чатаар хүлээн авах сүүлийн хуг...
28/08/2026

Танд энэ өдрийн мэнд хүргэе!
2026-2027 хичээлийн шинээр элсэж буй оюутнуудын бичиг баримт чатаар хүлээн авах сүүлийн хугацаа 2026.08.28 тул та бүхэн яаралтай бүртгэлээ хийлгэнэ үү.

📣Барилгын инженерчлэлийн 4, 5 дугаар курсын оюутнуудын анхааралд!Япон Улсын барилгын зөвлөх үйлчилгээний “Кисо Жибан Кон...
26/08/2026

📣Барилгын инженерчлэлийн 4, 5 дугаар курсын оюутнуудын анхааралд!
Япон Улсын барилгын зөвлөх үйлчилгээний “Кисо Жибан Консультантс” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
🎓 Тэтгэлгийн хэмжээ: 200,000 иен
📅 Бүртгэлийн хугацаа: Тэтгэлэгт хамрагдах нөхцөл, шаардлагыг хангасан оюутнууд 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдөрт багтаан бүртгүүлгээ өгч дуусгаарай.
📋 Бүрдүүлэх материал
Оюутны анкет
Хичээлийн дүнгийн жагсаалт
Ирцийн мэдээлэл
Анкетыг Гадаад харилцааны ажилтан Ж.Отгонжаргалаас авч, бөглөнө үү.
Оюутнууд та бүхэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцоорой.

Амжилт хүсье!🤩

Зуны оюутан солилцооны хөтөлбөрЗуны оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Япон Улсын Х...
26/08/2026

Зуны оюутан солилцооны хөтөлбөр

Зуны оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Япон Улсын Хачинохэ Технологийн коллежийн оюутнууд Монгол оюутнуудтай хамтран судалгааны ажил хийж байна. Тус судалгааны ажлыг ШУТИС-ийн харьяа Технологийн коллежийн Цахилгааны тэнхимийн эрхлэгч Д.Долгорсүрэн багш удирдан чиглүүлж, оролцлоо.

Мөн оюутнууд COP17-ын талаар мэдээлэл авч, талбайн зохион байгуулалттай танилцан, Green Zone нээлттэй үзэсгэлэн болон зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдийг сонирхлоо.

Түүнчлэн хотын аялалд оролцож, Гандантэгчэнлин хийдээр зочлон Монголын түүх, соёл, уламжлалтай танилцлаа.🤩

Механик, Цахилгааны  инженерийн 5-р курсийн оюутнууд  Япон улсын Токио хотод байрладаг  "Full time system" ХХК-д 10 хоно...
25/08/2026

Механик, Цахилгааны инженерийн 5-р курсийн оюутнууд Япон улсын Токио хотод байрладаг "Full time system" ХХК-д 10 хоногийн хугацаатай зуны үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрт хамрагдаж байна.
Оюутандаа үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай дүүргэж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа улам бүр хөгжүүлэн, үнэ цэнтэй туршлага хуримтлуулахыг хүсэн ерөөе!👏👏👏

2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр са...
23/08/2026

2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр

2026 оны Зуны оюутан солилцооны хөтөлбөр 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж байна. Япон Улсын Хачинохэ Технологийн коллежийн багш, оюутнууд Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Манай сургуулийн оюутнууд энэхүү хөтөлбөрт амжилттай хамрагдаж, хөтөлбөрийн хүрээнд идэвх санаачилгатай оролцон, харилцан туршлага солилцож, шинэ мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаад бид баяртай байна. 🤩

Оюутнуудынхаа сурч хөгжих боломжийг дэмжиж, үргэлж хамт байдаг гэр бүл, багш нартаа талархал илэрхийлье.

Хөтөлбөрт оролцож буй нийт багш, оюутнууддаа амжилт хүсье! 🇲🇳🇯🇵✨

14/08/2026

9 дүгээр сарын 1 өдөр танхимын хичээл орохгүй❌

Бүх курсийн оюутнуудын хичээл 8 сарын 31-нд эхлэнэ. 9 сарын 11 дуустал цахимаар орно. 9 сарын 14-с эхлэн танхимаар хэвийн хичээллээд явна.
8.15с эхлэн 9 сарын 11-г дуустал сургууль дээр ямар ч хүн хүлээж авахгүй тул та бүхэн чатаар бүртгэлээ хийлгэнэ.
Онлайнаар бүртгүүлсэн Шинэ элсэгчид 9 сарын 14нд хичээлдээ ирэхдээ бүх материалаа заавал авч ирэх‼️

13/08/2026

Хувийн хэрэгтээ шилжилт хийлгэсэн элсэгчид 8 сарын 13,14-ний өдөр 302 тоотод доорх жагсаалтын дагуу материалаа бүрдүүлэн авч ирнэ үү!

1. Төлбөр төлсөн баримт
2.Суралцах гэрээ
3.Оюутны анкет
4.Төрсний гэрчилгээний хуулбар
5. Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
6.Суурь боловсролын гэрчилгээ
7.Цээж зураг 2%
8.Хувийн хэрэг /шилжсэн тэмдэглэл байх/

13,14-нд амжаагүй элсэгчдийн материалыг цахимаар хүлээн авна.

Address

Baga Toiruu 34 Mongolian University Of Science And Technology, 8th Khoroo, SBD/8 Khoroo
Ulaanbaatar
14191

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-Коосэн Технологийн коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ШУТИС-Коосэн Технологийн коллеж:

Shortcuts

Share