07/09/2026
🌸✨ KOREA WEEK 2026 | СОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨДРҮҮД ✨🌸
🇰🇷 2026.09.05–09.06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Солонгосын соёлын өдрүүд 2026” арга хэмжээнд Улаанбаатар 2 Сэжун Институт амжилттай оролцлоо! 💙❤️
Хоёр өдрийн турш манай асраар зочилсон оролцогчид Улаанбаатар 2 Сэжун Институтийн талаар мэдээлэл авахаас гадна Солонгосын хэл, соёлтой танилцан, олон сонирхолтой хөтөлбөрт оролцож, дурсамж дүүрэн мөчүүдийг хамтдаа бүтээлээ. 🥰
🎨 Соёлын буланд
Уран бичлэгээр нэрээ бичүүлэх, гунги шүүрэх, баг будах, дэвүүр чимэглэх, хясаан урлалаар утас тогтоогч хийх зэрэг Солонгосын уламжлалт соёл, гар урлалтай танилцах хөтөлбөрүүд зохион байгуулагдлаа.
🎯 Хөгжөөнт буланд
Сум шидэх, дээс тоглох, хайч чулуу даавуу тоглох, OX Quiz, K-Quiz, мөн K-pop дуу таах зэрэг хөгжилтэй тэмцээн, тоглоомуудаар оролцогчид маань мэдлэг, авхаалж самбаагаа сорин, инээд хөөр дүүрэн хоёр өдрийг өнгөрүүллээ. 🎲🎶✨
Манай асраар хүрэлцэн ирж, хөтөлбөр бүрд идэвхтэй оролцон, Солонгосын соёлыг бидэнтэй хамтдаа мэдэрч, арга хэмжээг маань улам өнгөлөг болгосон та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа! 💐🇰🇷
Дараагийн сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдээрээ дахин уулзацгаая! 💫
💬 “Солонгос хэлээр мөрөөдлөө биелүүлэхэд тань бид тусалъя.” 💬
#한국주간2026
#울란바타르2세종학당