УБТЗ-ын Политехник коллеж

УБТЗ-ын Политехник коллеж УБТЗ-ын Политехникийн коллеж

02/10/2026
🚆 ШИНЭ ЭЛСЭГЧИД ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛААУБТЗ-ын Политехник коллежийн шинээр элсэн суралцаж буй АВХ ангийн 29, ДСП-...
02/10/2026

🚆 ШИНЭ ЭЛСЭГЧИД ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА

УБТЗ-ын Политехник коллежийн шинээр элсэн суралцаж буй АВХ ангийн 29, ДСП-А ангийн 30, ДСП-Б ангийн 29, нийт 88 суралцагч “Төмөр замын ажлыг зохион байгуулах” хичээлийн хүрээнд багш Л.Сүнжидмаагийн хамт Төмөр замын музейгээр зочлон, үзэж сонирхлоо.

🏛️ Суралцагчид Монголын төмөр замын үүсэл хөгжил, түүхэн замнал, техник технологийн хөгжилтэй танилцаж, төмөр замын салбарын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

🎓 Энэхүү танилцах аялал нь шинэ элсэгчдэд сонгосон мэргэжлийнхээ онцлог, салбарын түүхэн үнэ цэнэ, хөгжлийн чиг хандлагыг бодитоор мэдрэх, мэргэжлийн сонирхлоо нэмэгдүүлэх ач холбогдолтой байлаа.

Мэргэжлээ танин мэдэж, түүхээ өвлөж, ирээдүйгээ бүтээнэ. 🚆✨

#УБТЗПолитехникКоллеж #ШинэЭлсэгчид #ТөмөрЗамынМузей #ТөмөрЗамынМэргэжил #МэргэжлийнБоловсрол

МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХИЙГ ХҮССЭН ХҮН БҮРТ БОЛОМЖ ...
01/10/2026

МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХИЙГ ХҮССЭН ХҮН БҮРТ БОЛОМЖ ...

🌾 НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД 63 ОЮУТАН ОРОЛЦЛООМонгол Улсын Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хүрээнд УБТЗ-...
28/09/2026

🌾 НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД 63 ОЮУТАН ОРОЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 276 дугаар тогтоолын хүрээнд УБТЗ-ын Политехник коллежийн оюутнууд сайн дурын үндсэн дээр намрын ургац хураалтын ажилд амжилттай оролцлоо.

Энэ хүрээнд “УБТЗ” ХНН-ийн Баянбуурал амралтын газрын хүсэлт, Төмөр замын Политехникийн коллежийн захирлын холбогдох тушаал, баримт бичгийг үндэслэн 2026–2027 оны хичээлийн жилийн намрын ургац хураалтын ажилд тус коллежийн 63 оюутан амжилттай оролцлоо. 🌱

📅 2026.09.15–2026.09.20
👨‍🎓 Нийт 63 оюутан
👨‍🏫 Зүтгүрийн тэнхимийн багш: Д.Мөнхбуян
👩‍💼 Ашиглалтын тэнхимийн эрхлэгч: А.Өлзийжаргал
🥔🥕 7 га талбайн төмс, луувангийн ургацыг бүрэн хурааж дуусгав.
Оюутнууд:
🔹 ДТ-3 анги – 18
🔹 ТТ-3 анги – 22
🔹 ВТ-3 анги – 13
🔹 ШТ-3 анги – 10
Ийнхүү оюутнууд хичээл, сургалтын үйл ажиллагаанаас гадна хөдөлмөрийн дадал, багаар ажиллах чадвар, хариуцлага, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлж, намрын ургац хураалтын ажилд идэвх санаачилгатай оролцлоо. 👏🌾

Хөдөлмөрөөрөө бүтээж, хамтын хүчээр амжилтад хүрье! 💙

#УБТЗПолитехникКоллеж #УргацХураалт #ОюутныОролцоо #ХөдөлмөрийнДадал #Баянбуурал

УБТЗ ПТК-ийн Оюутны зөвлөл танилцуулга
23/09/2026

УБТЗ ПТК-ийн Оюутны зөвлөл танилцуулга

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН ДУНД 4 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ...
22/09/2026

ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ШИНЭЭР ЭЛСЭГЧДИЙН ДУНД 4 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 🎉
Шинэ хичээлийн жилийн эхэнд манай коллежийн оюутнууд бие биетэйгээ танилцах, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2026 оны 9-р сарын 18–19-ний өдрүүдэд спортын 4 төрөлт тэмцээнийг 2 өдрийн турш зохион байгууллаа.
Тэмцээнийг коллежийн захирал С.Галбадрах нээж, шинэ оюутнууддаа сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Тэмцээнд Мэргэжлийн боловсролын 10, Техникийн боловсролын 4 анги, нийт 14 ангийн баг тамирчид дараах төрлөөр өрсөлдөж дараах амжилтыг үзүүллээ.
🏀 Сагсан бөмбөг (эрэгтэй ДТ-1 анги, эмэгтэй ДТ-1 анги)
🏐 Гар бөмбөг (холимог багийн ВҮЗ анги)
🎯 Дартс (холимог багийн төрөлд Э анги )
🏓 Ширээний теннис (эрэгтэй ВТ-1 анги, эмэгтэй ВҮЗ анги)
Нийлбэр оноогоор ВТ-1 анги шалгарлаа. Хоёр өдрийн турш шинэ оюутнууд маань багаараа нэгдэн, бие биеэ дэмжин, эр зориг, авхаалж самбаа, спортын шударга ёсыг харууллаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, шүүгчид, багш нартаа талархал илэрхийлье!

🌟 ШИНЭ ЭЛСЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛААХНН “Улаанбаатар төмөр зам”-аас шинэ элсэгчдийн сурлагын амжилтыг ...
21/09/2026

🌟 ШИНЭ ЭЛСЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

ХНН “Улаанбаатар төмөр зам”-аас шинэ элсэгчдийн сурлагын амжилтыг дэмжих, төмөр замын салбарын чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг”-т 2026–2027 оны хичээлийн жилийн элсэгчид хамрагдлаа.

📌 Элсэлтийн ерөнхий шалгалтад 500 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгчдэд ХНН Улаанбаатар төмөр зам-ыг төлөөлөн УБТЗ-ын Политехник коллежийн захирал С.Галбадрах тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.

🎁 Тус тэтгэлэгт хамрагдсан шинэ элсэгчдэд I улирлын сургалтын төлбөрөөс 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд тэтгэлэгт хамрагдсаныг батламжаар баталгаажууллаа.

Шинэ элсэгчдэдээ сурлагын өндөр амжилт, эрч хүч, амжилт бүтээлээр дүүрэн оюутны амьдралыг хүсэн ерөөе! 🎓🚆

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97621242296

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when УБТЗ-ын Политехник коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category