06/04/2023
Парламентын мэтгэлцээн
Zaya Art official
06/04/2023
18/07/2020
Та бүхнийг аялалд урьж байна.
✅Аяллын нэр :
СЭЛЭНГЭ 2020 - БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗОРИЛТОТ НОГООН АЯЛАЛ - 3
✅Аяллын төрөл :
Зуун мянган оддын шөнө буюу галт тэрэг, автобус хосолсон байгальд ээлтэй зорилтот ногоон аялал.
Сэлэнгэ аймгийн сайхны хөтлийн байгалийн үзэсгэлэнт газар, тусгайлан бэлтгэсэн кэмпэд зориулалтын аялалын майхнуудад буудаллан хоноглох болно.
✅Аяллын товч мэдээлэл :
Энэхүү аялал нь жил бүр уламжлал болгон зохиогддог аялал билээ. Тус аяллаар Монгол орныхоо хоймор нутаг болох Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж, тусгай хөтөлбөрт хамрагдан, зохион байгуулалттай аялана.
✅Насны хязгаар: 18-с дээш насны гайхалтай аялалын дурсамжыг бүтээх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй.
✅Групп аялалын бүрдэлт: 20-24 аялагч
✅Аялал эхлэх өдөр 2020.07.24 10:00 цаг
✅Аялал дуусах өдөр 2020.07.27 07:00 цаг,
3 өдөр 3 шөнийн аялал.
✅Аяллын Маршрут:
Улаанбаатар хот - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум - Албанбулаг сум - Улаанбаатар хот.
✅Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр
2020.07.24
Day 1.
10:00 цагаас Улаанбаатар хотын "төв галт тэрэгний буудал /вокзал/-д" цуглах
10:45-19:41 Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот чиглэлд 271-р нийтийн галт тэргээр аялах.
Хурдлан давхих галт тэрэгний цонхоор байгалийн сайхныг тольдон, стресс ядаргаагаа тайлж, бодол санаагаа цэгцлэн явах боломжтой. Мөн аялалын багийнхантайгаа хөзөр тоглож эсвэл сонирхолтой ном уншиж, дуртай дуугаа сонсож, үзэж амжаагүй киногоо үзэж цагийг зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй.
19:41-20:00 Аймгийн төвөөс 10 орчим км-ын зайд орших Сайхны хөтлийн байгалийн үзэсгэлэнт газар тусгайлан бэлтгэсэн гэр, майхан бүхий кэмп-д ирж буудаллах.
20:00-21:00 Оройн зоог /Цуйван, Шорлог, сүүтэй цай/
21:00-21:30 Зохион байгуулагчдийн зүгээс аялалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх, аялагчидтайгаа байгальд ээлтэй зорилтот ногоон аялалын гэрээ байгуулах, аялагчдын байрлах майхан, хэрэглэлүүдийг хүлээлгэн өгөх.
21:30-23:00 Ил галын дэргэд бөөнөөрөө тойрог үүсгэн суугаад мэргэжлийн дуучны гитар тоглон, дуулахыг сонсож, олноороо хамтдаа дуулж, хуурдан хөгжилдөх.
23:00-23:30 Оройн унтлагын тойрог хийж, бие биедээ сайхан амрахыг ерөөх мөч.
23:30- Унтлагын цаг эхэлнэ.
2020.07.25
Day 2.
09:30-10:30 өглөөний цай /Сэлэнгийн брэнд талх, шинэхэн тогооны өрөм, гэрийн боорцог, сүүтэй цай/
10:30-11:00 чөлөөт цаг
11:00-11:30 Сайхны хөтөл, гурван голын бэлчирийн байгалийн үзэсгэлэнт газарлуу автобусаар аялах
11:30-13:30 Сайхны хөтлийн түүхэн дурсгалт газар үзэх, гурван голын бэлчирийг харж нүд, сэтгэлээ баясгах, гайхалтай аялалын зураг авхуулах, мэргэжлийн хөтчийн түүхэн танилцуулгыг сонсож, аялалын дурсамж бүтээх цаг.
13:30:14:00 Сайхны хөтлийн байгалийн үзэсгэлэн бүхий кемпрүүгээ автобусаар буцан аялах.
14:00-15:00 Өдрийн хоол /Монгол үндэсний уламжлалт зоог хорхог, сүүтэй цай/
15:00-15:30 Чөлөөт цаг
15:30-16:00 Хулан хатны гэрэлт цогцолборлуу автобусаар аялах
16:00-17:00 Хулан хатны гэрэлт цогцолборыг мэргэжлийн хөтчийн түүхэн тайлбартай үзэх. Дурсамж бүтээн, зургаа авхуулах.
17:15 Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотруу аялах.
17:15-18:00 Сүхбаатар хоттой танилцан, төв талбай үзэх. Орос худалдааны төв орох, дурсамж бүтээх зураг авхуулах, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах.
18:00-18:30 Сайхны хөтлийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн кемпрүүгээ буцан аялах.
18:30-19:30 Оройн зоог /Сэлэнгийн шинэхэн хүнсний ногоонуудтай банштай ногоотой шөл, сэлэнгийн брэнд талх/
19:30-21:30 Даалуу, Хөзөр болон бусад хөгжөөнт тоглоом тоглох цаг.
21:30-23:00 Ил галын дэргэд амьд хөгжим сонсонгоо сэтгэлийн үгсээ ярилцаж стресс ядаргаагаа тайлан суух цаг.
23:00-00:00 Орчин үеийн диско хөгжмийн аянд задгай байгальд бүжиглэх цаг.
00:00-00:30 Оройн унтлагын тойрог хийж, бие биедээ сайхан амрахыг ерөөх мөч.
00:30- унтлагын цаг эхэлнэ.
2020.07.26
Day 3
09:30-10:30 Өглөөний цай /Сэлэнгийн брэнд талх, шинэхэн өрөм, элэгний нухаш, сүүтэй цай/
10:30-11:30 Аймгийн төвөөс 25 км-т орших үзэсгэлэнт Тужийн нарсан ойн хяналтын цамхагруу автобусаар аялах
11:30-12:30 Тужийн нарсан ойн хяналтын цамхагт гарч, өндөр дээрээс тужийн нарсан ойг бүхэлд нь тольдон харах, өөрийн бие сэтгэлээ сэргээх, дурсамж бүтээх зураг авхуулахад тохиромжтой. Мөн цамхаг дээрээс мэргэжлийн хөтчийн тайлбартайгаар, тусгайлан байрлуулсан алсын тусгалтай дурангаар эргэн тойрноо харах боломжтой
12:30-13:30 Сайхны хөтлийн үзэсгэлэнт байгальтай кемпрүүгээ автобусаар буцан аялах.
13:30-14:30 Өдрийн хоол /хоньны чанасан гэдэс, Үхрийн махтай гоймонтой шөл/
14:30-15:00 Ариун шүтээн Ээж модруу автобусаар аялана.
15:00-15:30 Ээж модонд хүслээ шивнэн, сүсэглэн залбирах мөч.
15:30-16:00 Сайхны хөтлийн байгалийн үзэсгэлэнт кэмпрүүгээ автобусаар буцан аялах
16:00-17:30 Ойр хавийн үзэсгэлэнт байгальтай танилцангаа уулийн цаана байх нуурлуу очих явган аялал. 3км.
Дурсамж бүтээн зургаа даруулах боломжтой.
17:30-18:30 Чөлөөт цаг /хөзөр, даалуу, хөгжөөнт тоглоом тоглох боломжтой.
18:30-19:30 Оройн зоог /Үзбек үндэсний хоол плов, Сэлэнгийн амтат утсан загасны хамт/
19:30-19:45 Аялагчид майхан хэрэглэлээ хүлээлгэн өгч, буцах бэлтгэлээ хангах цаг.
19:45-20:15 Сэлэнгэ аймгийн төв галт тэрэгний буудалруу автобусаар аялах
20:15-20:55 Аялагчид Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос - Улаанбаатар хот хүрэх галт тэргэндээ байрлалаа эзлэн суух цаг.
20:55-06:00 Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Улаанбаатар хот хүрэх 264-р унтлагын галт тэргэнд сууж, замдаа унтаж амран буцна.
Ийнхүү өглөө Улаанбаатар хотод хүрсэнээр 3 өдөр 3 шөнийн аялал маань өндөрлөнө.
✅ Аяллын хоол :
Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрт багтсан өглөөний цайнууд болон өдрийн хоолнууд мөн оройн зоогнууд орно.
Эдгээр хоолнуудын үнэ нь аялалын үндсэн төлбөртөө багтсан.
Хоолнууд нь хээрийн тогоочийн амт чанар сайтай, шим тэжээллэг хоолнууд байх болно.
🛑Асуулт хариулт:
✅1. Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
-Аялалд тохиромжтой хувцаснуудаа өмсөж ,авч явах
-Явган аялал хийхэд тохиромжтой гутал ,хувцастай явах
- Цаг агаараа хараад бороо орохоор бол өмсөх борооны цув, усны гуталтай явах.
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас авах
- Малгай өмсч явах
- Солих оймс
- Өмд
- Тавчик сандаал
- Нарны шил
- Аяны чийгний гудас
- Мишок
-Халаасны мөнгө
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвч
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
-Усны сав
- Харшил болон элдэв хууч өвчин байдаг бол хэрэглэдэг эм тан, анхны тусламжийн зүйлсээ авч явах гэх мэт аялалд хэрэгтэй зүйлсийг бэлдэн авч явах хэрэгтэй.
Учир нь сэтгэл ханамжтай, дурсамжтай сайхан аялал хувь хүний аялалын бэлтгэлээс хамаардаг.
✅2. Аяллын баг хэдэн хүнтэй байх вэ ?
20-24
✅3 Хаана хонох вэ?
Аялал зохион байгуулагчдийн зүгээс бэлтгэсэн сайн чанарын зориулалтын Майханд хононо.
✅4. Сэлэнгэд очоод үзэх газруудлуугаа ямар машинаар явах вэ?, хэр тухтай аялах вэ?, аюулгүй байдлын талаар
24 хүний суудалтай Айсо автобусаар явна. Аялагч жуулчидад үйлчилдэг туршлагатай жолоочтой, зориулалтын автобус юм.
Аялалын тав тухны хувьд тул санаа зовох зүйл байхгүй. Дэлгэр зуны цагт ус чийг нэвтэрдэггүй майханд хонох нь аялагчдад илүү таатай байдаг. Гэвч та мишок, чийгний гудсаа мартуузай!
Аяллын 3 хоногт таны аюулгүй байдлыг хангахын тулд заавар зөвлөгөө байнга өгч, туслаж дэмжин явна. Бүх зүйл хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явах тул санаа зовох асуудал байхгүй.
❗️Аялагч та хүсвэл нэмэлт төлбөр төлж дотоод аяллын даатгалд хамрагдаж болно.
✅5 Аяллын үнэ: 1 хүний 125.000 төгрөг.
Үүнд: Улаанбаатар-Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн хоёр талдаа галт тэрэгний тасалбар.
Сэлэнгэд үйлчлэх машин унаа, бензин тос, жолоочийн цалин, хөтчийн цалин, тогоочийн цалин, оройн арга хэмжээнд гитар амьд хөгжимтэй дуулах дуучны цалин, Аялалын туршид буюу 2 удаагийн өглөөний цай, 2 удаагийн өдрийн хоол, 3 удаагийн оройн зоогны зардал, аяны хэрэгсэл, гал тогоо, аялалын өдрүүдэд майхан кемпэд хонох зардал, Тусгай хамгаалалттай газруудын хураамжууд, зөвшөөрөл гэх мэт зардлууд багтана.
❗️Зардалд ороогүй зүйлс: Хөтөлбөрт багтаагүй бусад зардал, хувийн хэрэгцээний зүйлсийн зардал, даатгал
✅6 Аялалд хэрхэн бүртгүүлэх вэ ?
Та дээрх бүх мэдээллийг уншсан тэгээд бидний зохион байгуулж буй Байгальд ээлтэй ЗОРИЛТОТ НОГООН АЯЛАЛД маань нэгдэхээр шийдсэн бол коммент бичнэ үү. Мөн манай хуудасруу чатаар юмуу
☎️8810056 утсаар холбогдож нэр, утасны дугаараа өгөн бүртгэлд орно.
Таны дугаарлуу эргэн холбогдох болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Зорилтот ногоон аялал баг.
2020.07.18
https://m.facebook.com/story.php?story_fbid=103732421425218&id=102877928177334
ЭНЭ ЗУНЫ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ АЯЛАЛД ГАРАХАД БЭЛЭН ҮҮ🏞️🌄💪
✅Аяллын нэр: ВАГОНТОЙ АЯЛАЛ🚂
✅Аяллын төрөл: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗОРИЛТОТ НОГООН АЯЛАЛ🏞️🌄
✅Аяллын товч мэдээлэл, онцлог :
Галт тэрэг, автобус хосолсон байгальд ээлтэй зорилтот ногоон аялал нь уламжлал болгон зохион байгуулагддаг.
Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг 2 өдрийн турш үзэн, үдэш нь сайхны хөтлийн тусгайлан бэлтгэсэн майхан кэмпд буудаллаж, зуун мянган оддын доорх шөнө ил галын дэргэд гитартай, дуутай нэгэн үдшийг өнгөрөөж, зориулалтын аялалын майхнуудад хоноглодгоороо бусад аялалаас онцлог юм.
✅Насны хязгаар: 18-с дээш насны гайхалтай аялалын дурсамжыг бүтээх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. 5 -аас дээш настай хүүхэдтэй явж болно.
✅Групп аялалын бүрдэлт: Багадаа 24 аялагч
✅Аялал эхлэх өдөр 2020.07.24 20:00 цаг
✅Аялал дуусах өдөр 2020.07.27 06:00 цаг,
3 өдөр 3 шөнийн аялал.
✅Аяллын Маршрут:
Улаанбаатар хот - Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот - Албанбулаг сум – Шаамар сум, Дархан хот - Улаанбаатар хот.
✅Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөр
🌅2020.07.24 Баасан гариг
DAY-1
20:00 цагаас Улаанбаатар хотын төв галт тэрэгний буудал /вокзал/-д цуглах
20:00-21:10 Бүртгэл, дурсгалын зураг авхуулах, вагондоо суух
21:10-05:20 Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот чиглэлд 263-р галт тэргээр аялах.
🌅2020.07.25 Бямба гариг
DAY-2
05:20-06:00 Аялалын багийн гишүүд танилцах. Аялагчдад байгальд ээлтэй зорилтот ногоон аялах тухай зөвлөмж өгөх.
06:00-06:20 Ээж модруу аялалын автобусаар аялах
06:20-07:00 Ээж модонд зочлох
07:00-07:30 Өглөөний цай
07:30-07:50 Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотруу аялах
07:50-08:30 Сүхбаатар хотод дэлгүүрт түр зогсох
08:30-09:30 Хулан хатны гэрэлт хөшөө, Орхон сэлэнгийн бэлчир үзэх
09:30-11:00 Сэнжит хад үзэх
11:00-12:30 Сайхны хөтлийн түүхэн дурсгалт газрыг үзэх
12:30-13:30 Сайхны хөтлийн майхан кемд-д отоглох, амралт
13:30-14:30 Өдрийн хоол /Монгол үндэсний уламжлалт зоог хорхог/
14:30-16:00 Окен нуурлуу явган аялал хийх.
16:00-17:30 Чөлөөт цаг /Даалуу, Хөзөр болон бусад хөгжөөнт тоглоом тоглох/
17:30-18:30 Оройн хоол /1-р хоол/
18:30-20:00 Чөлөөт ярилцлага
20:00-23:00 Ил галын дэргэд хөгжим сонсон, чөлөөт цагийг өнгөрүүлэх
23:00- Амрах
🌅2020.07.26 Ням гариг
DAY-3
07:00-08:00 Босох, Өглөөний дасгал
08:00-08:30 Орчноо цэвэрлэх
09:00-09:30 Өглөөний цай
09:30-09:50 Сайхны хөтлийн майхан кэмпээс Сүхбаатар хотруу аялалын автобусаар буцах
09:50-10:30 Сүхбаатар хотод дэлгүүрт түр зогсох
10:30-11:30 Гүн нуурлуу аялалын автобусаар аялах
11:30-13:00 Гүн нуурын эрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх
13:00-14:00 Гүн нуурийн эрэгт өдрийн хоол идэх
14:00-15:00 Орчноо цэвэрлэх
15:00-15:30 Тужийн нарсан ойн хяналтын цамхагруу автобусаар аялах
15:30-16:00 Тужийн нарсан ойг хяналтын цамхагаас үзэх
16:00-16:30 Буур хээрийн тал, "Хоёр элс" гэх байгалийн өвөрмөц газарлуу аялах
16:30-18:00 "Хоёр элс" дээр чөлөөт цагаа өнгөрүүлэх /тусгай хөтөлбөр/
18:00-18:30 Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотруу автобусаар буцах
18:30-19:00 Оройн зоог /Сүхбаатарт/ (хувь аялагчаас гарах зардал)
19:00-20:30 Сэлэнгээс - Дархан хүртэл автобусаар аялах. Замдаа 20км үргэлжлэх тужын нарсан ой - Дулаанхан уулын рашаан үзнэ.
20:30-22:30 Дархан хотын аялал
22:30-22:50 Дархан хотын вагон вокзалруу автобусаар хүрэх
22:50-23:20 Аялагчид Дархан хотоос-Улаанбаатар хот хүрэх галт тэргэндээ байрлалаа эзлэн суух цаг.
23:20-06:00 Дархан хотоос Улаанбаатар хот хүрэх 264-р унтлагын галт тэргээр буцна.
Ийнхүү 2020.07.27 ны Даваа гарагийн өглөө 06:00 цагт Улаанбаатар хотын төв вокзал дээр хүрэлцэн ирсэнээр 3 өдөр 3 шөнийн аялал маань өндөрлөнө.
✅Аяллын хоол :
Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол болон оройн зоог нь аялалын хураамжинд орсон. Хөтөлбөрт тусгагдаагүй 7 сарын 26-ны 1 удаагийн оройн зоогийг та хувийн зардлаар авна.
Бэлтгэх хоолнууд нь хээрийн тогооны амт чанар сайтай хоол байх болно.💯
♻️Асуулт хариулт:
✅1. Аяллын бэлтгэх зүйлс юу, юу авч явах вэ?
- Аялалд тохиромжтой хувцаснуудаа өмсөж ,авч явах
- Явган аялал хийхэд тохиромжтой гутал ,хувцастай явах
- Цаг агаараа хараад бороо орохоор бол өмсөх борооны цув, усны гуталтай явах.
- Өглөө оройн сэрүүнд өмсөх дулаан хувцас авах
- Амны хаалт /маск/ заавал авах
- Малгай өмсч явах
- Солих оймс
- Өмд
- Тавчик сандаал
- Нарны шил
- АЯНЫ МИШОК
- Халаасны мөнгө
- Ойр зуурын хэрэглэх зүйлсээ хийх жижигхэн үүргэвч
- Повербанк
- Нарны тос
- Шумуулны тос, цацлага
- 00 цаас ариун цэврийн хэрэгслүүд
- Өөрийн хоол цайны аяга халбагаа авч ирэх
- Усны сав
- Харшил болон элдэв хууч өвчин байдаг бол өөрийн хэрэглэдэг эм, анхны тусламжийн зүйлсээ авч явах гэх мэт аялалд хэрэгтэй зүйлсийг бэлтгэн авч явах хэрэгтэй.
Учир нь сэтгэл ханамжтай, дурсамжтай сайхан аялал нь хариуцлага, хувь хүний аялалын бэлтгэлээс хамаардаг.
✅2. Аяллын баг хэдэн хүнтэй байх вэ ?
24-40
✅3. Хаана хонох вэ?
Аялал зохион байгуулагчдийн зүгээс бэлтгэсэн Майхан кемп-д хононо.
✅4. Сэлэнгэд очоод үзэх газруудлуугаа ямар машинаар явах вэ?, хэр тухтай аялах вэ?, Аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар?
Сэлэнгэд бид 45 хүний суудалтай автобусаар үзэх газруудлуугаа аялана. Жуулчдад үйлчилдэг туршлагатай жолоочтой, аялалын зориулалтын автобус байх юм.
Аялагч өөрийн хувийн бэлтгэлээ хангавал аялалын тав тухны хувьд санаа зовох зүйл байхгүй. Дэлгэр зуны цагт зохион байгуулагчдийн зүгээс бэлтгэсэн ус чийг нэвтэрдэггүй майханд хонох нь аялагчдад илүү таатай байдаг. Гэвч та мишок, чийгний гудсаа мартуузай!
Аяллын 3 хоногт таны аюулгүй байдлыг хангахын тулд заавар зөвлөгөө өгч, туслаж дэмжин, хамтран ажиллана. Аялал маань хөтөлбөр төлөвлөгөөнийхөө дагуу явах тул санаа зовох асуудал харьцангуй бага. Аялагч та хүсвэл нэмэлт төлбөр төлж дотоод аяллын даатгалд хамрагдаж болно.
✅5. Аяллын үнэ:
Аялалын үндсэн үнэ 48,000 төгрөг
Үүнд: Улаанбаатар-Сэлэнгэ вагоны тасалбар /нийтийн/, Сэлэнгэд 2 өдөр үйлчлэх унаа машин, бензин тос, жолоочийн цалин, зохион байгуулагч, хөтчийн цалин, тогоочийн цалин. Сайханы хөтлийн аялал жуулчлалын бүсд байрлах майхан кемпд хоноглох зардал. Аялалын хөтөлбөрт багтсан 2 удаагийн өглөөний цай, 2 удаагийн өдрийн хоол, 1 удаагийн оройн зоогны зардал, тусгай хамгаалалттай газруудын хураамжууд, зөвшөөрөл гэх мэт зардлууд багтана.
(Та хүсвэл 10,000 төгрөг нэмж төлөн УБ-с Сэлэнгэ хүрэх нийтийн вагоны тасалбараа унтлагын вагоны тасалбар болгон өөрчилж захиалах боломжтой.)
❗Зардалд ороогүй зүйлс:
Аялалын хөтөлбөрт багтаагүй бусад зардал, Дарханаас УБ буцах галт тэрэгний тасалбарын зардал (нийтийнх 6000 төгрөг), 26 ны ням гарагийн оройн зоогны зардал, болон аялагчийн даатгал ороогүй.
(26 ны ням гарагийн оройн хоолыг аялагчид маань хоолны газраас өөрсдөө сонгон худалдан авч иднэ. Хоолны үнэ дунджаар 8000 төгрөг хавьцаа)
✅6. Аялалд хэрхэн бүртгүүлэх вэ ?
Аялалын бүртгэл: 2020.07.18 наас 2020.07.23 ны өдрийг дуустал бүртгэнэ.
Бүртгүүлсний дараа манай энэ фэйж хуудасруу чатаар өөрийн иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспортны зургыг бүртгүүлсэн утас нэрний хамт илгээнэ. Ингэснээр бид таны галт тэрэгний билетийг захиалах боломжтой болох юм.
✅7. Аялал хэзээ, хаанаас эхлэх вэ?
2020.07.24 ны 20:00 цагт Улаанбаатар хотын төв вокзалд цуглаад аялал эхэлнэ.
Таныг товлосон цагт Вокзал дээр манай зохион байгуулагчид тосох болно.
Түрүүлж бүртгүүлсэн эхний 24-40 аялагчийн бүрэлдхүүнтэйгээр энэ удаагийн аялалын баг маань бүрдэнэ.
Ерөнхий зохион байгуулагч:
Зорилтот ногоон аялал
2020.07.18
Парламентийн мэтгэлцээнийг дэмжиж буй оюунлаг та бүхэндээ талархлаа.
Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр л энэ насны жаргал гэлтэй. Р.Чойном
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Sambuu
Ulaanbaatar
976