Mongolian Business Academy

Mongolian Business Academy Knowledge is Power

АНГЛИ ХЭЛНИЙ ШИНЭ ЭЛСЭЛТИРЭЭДҮЙДЭЭ ХИЙХ ХАМГИЙН ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ🎉 НААДМЫН ХЯМДРАЛБҮХ СУРГАЛТАД -100,000₮👨‍🏫 БАГШИЙН ...
28/06/2026

АНГЛИ ХЭЛНИЙ ШИНЭ ЭЛСЭЛТ
ИРЭЭДҮЙДЭЭ ХИЙХ ХАМГИЙН ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
🎉 НААДМЫН ХЯМДРАЛ
БҮХ СУРГАЛТАД -100,000₮
👨‍🏫 БАГШИЙН АМЖИЛТ
IELTS 8.5
SAT 1550
Олон улсын шалгалтын бодит туршлагатай багш
МАНАЙ СУРГАЛТУУД
📚 Хүүхдийн Англи Хэл
📚 Ерөнхий Англи Хэл (B1)
📚 IELTS Суурь Бэлтгэл
📚 IELTS Эрчимжүүлсэн Бэлтгэл
📚 SAT Англи Хэл (Digital SAT Verbal)
ЯАГААД БИДНИЙГ СОНГОХ ВЭ?
✓ Цөөн сурагчтай анги
✓ Хүүхэд бүрт хүрсэн анхаарал
✓ Ярианы практик орчин
✓ Mock Test & Feedback
✓ IELTS, SAT-ийн мэргэжлийн бэлтгэл
✓ Их сургуульд элсэх зөвлөгөө
📅 Долоо хоногт 3 удаа
💰 Наадмын үнэ: 380,000₮
480,000₮
📍 Баруун 4 зам, Лидер сургууль
📞 70001338 | 90091338
🔥 СУУДАЛ ХЯЗГААРТАЙ!
ӨНӨӨДӨР БҮРТГҮҮЛЖ ХӨНГӨЛӨЛТӨӨ АВААРАЙ!

Амжилт бол бэлтгэлийн үр дүн!Манай сурагч IELTS болон SAT шалгалтад өндөр амжилт үзүүллээ. 👏✅ IELTS Overall 7.5* Listeni...
24/06/2026

Амжилт бол бэлтгэлийн үр дүн!

Манай сурагч IELTS болон SAT шалгалтад өндөр амжилт үзүүллээ. 👏

✅ IELTS Overall 7.5

* Listening: 8.5
* Reading: 7.5
* Writing: 6.5
* Speaking: 6.5

✅ Digital SAT 1500

* Reading & Writing: 700
* Math: 800

Эдгээр үр дүн нь зөв арга барил, тогтмол бэлтгэл, туршлагатай багшийн дэмжлэгийн үр дүн юм.

📚 Bright Future International Academy
🔹 IELTS Intensive
🔹 IELTS Foundation
🔹 SAT English & Digital SAT Verbal
🔹 General English
🔹 Kids English

💡 IELTS 8.5 оноотой багшийн удирдлага дор
💡 IELTS MOCK шалгалт үнэгүй
💡 Богино хугацаанд үр дүн гаргах сургалтын хөтөлбөр

📍 Баруун 4 зам, Лидер сургууль
📞 88684642 | 9009-1338

🚀 Дараагийн өндөр онооны эзэн нь та байж чадна!

🚨 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!Хүүхдээ англи хэлтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай болгоход бэлэн үү?🎯 IELTS🎯...
22/06/2026

🚨 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!

Хүүхдээ англи хэлтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай болгоход бэлэн үү?

🎯 IELTS
🎯 SAT
🎯 General English
🎯 Kids English

✨ Цөөн сурагчтай анги
✨ Туршлагатай багш
✨ Практик ярианы орчин
✨ Олон улсын шалгалтын бэлтгэл

📍 Баруун 4 зам, Лидер сургууль
💰 480,000₮
📅 7 хоногт 3 удаа

📞 70001338 | 88684642

🔥 БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
⚠️ СУУДАЛ ХЯЗГААРТАЙ!

28/03/2026

Шатрын академийн багш нар хүүхдүүдтэй ажиллаж байгаа нь чадварлаг, хөөрхөн юмаа. Дэлхийд нэрээ дуурсгасан мундагууд бэлтгэгдэж байнаа🥰🌟🏅♟️♟️♟️

♟️Шатрын сургалтын элсэлт эхэллээ!Шатрын Академийн Олон Улсын Их Мастер Б. Хатанбаатар багшийн Академитай хамтарсан Шатр...
12/03/2026

♟️Шатрын сургалтын элсэлт эхэллээ!

Шатрын Академийн Олон Улсын Их Мастер
Б. Хатанбаатар багшийн Академитай хамтарсан Шатрын сургалт хичээллэнэ.

📚 1 сарын хөтөлбөр
⏰ Нийт 16 цагийн сургалт

Хүүхдийн логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, төлөвлөх чадварыг хөгжүүлэх сургалт.

Сургалтын хуваарь:
1. Ажлын өдрүүдийн хуваарь
Долоо хоногт 2 удаа. Лхагва, Баасан гаригуудад 15.30-16.50
Төлбөр 150,000₮
2. Амралтын өдрийн анги, 2 удаа,
Төлбөр: 200,000₮

📍 Баруун 4 зам, Лидер сургууль
📞 Бүртгэл: 70001338 | 90091338

🎓 Study Abroad with Scholarship🌍 Америк, Герман, Англи болон Европын улсуудад 50%-аас дээш тэтгэлгээр сурах -ЭЕШ өгөх ша...
08/03/2026

🎓 Study Abroad with Scholarship

🌍 Америк, Герман, Англи болон Европын улсуудад 50%-аас дээш тэтгэлгээр сурах

-ЭЕШ өгөх шаардлагагүй

-IELTS 5.5, Duolingo, TOEFL байхад гадаадад сурах боломж

📚 Хөтөлбөрүүд:
✔ Бакалавр
✔ Магистр
✔ Хэлний бэлтгэл

🌎 Суралцах улс
🇺🇸 USA
🇬🇧 UK
🇩🇪 Germany (англи хэл дээр)
🇦🇺 Australia

🏫 Partner Universities
• WashU Law
• Webster University
• Avila University
• BSBI
• Bentley University
• Pepperdine University……

🎯 Мэргэжлүүд:
✅ Хууль
✅ Олон улсын харилцаа
✅ Анагаах ухаан
✅ Шинжлэх ухаан, инженер
гээд олон мэргэжлээс сонголтоо хийгээрэй.

Бүрдүүлэх материал:
• ✈️ Гадаад паспорт
• 🎓 Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба дүнгийн жагсаалт
(12-р ангийн сурагч бол 10, 11-р ангийн дүн)
📄 Материалыг англи хэл дээр орчуулсан байх
• 🎓 Магистрт бол бакалаврын диплом ба голч дүн
(Тэтгэлэгт голч дүн нөлөөлнө.)

Bright Future International Academy танд яаж тусалж чадах вэ?

✅ Сургууль сонгох
✅ Элсэлтийн зөвлөгөө
✅ Тэтгэлгийн зөвлөгөө
✅ Application бөглөх
✅Сургуульд бүртгэл хийх
✅ Урилга авах
✅ Визний зөвлөгөө (сургуулиас хийх)

📍 Ulaanbaatar, Mongolia
📩 Consultation available

Bright Future International Academy
Knowledge is Power

🏢Баруун 4 зам, Макс малл дэлгүүрийн эсрэг талд Лидер сургуулийн байранд
☎️90091338, 70001338

🧠 МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ🧮Математик:Хоцрогдол арилгах   · Суурь мэдлэг олгох • Бодлого бодох аргачл...
23/12/2025

🧠 МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ

🧮Математик:
Хоцрогдол арилгах
· Суурь мэдлэг олгох
• Бодлого бодох аргачлалд сургах
· Түвшин ахиулах

📌 Ямар өөрчлөлт гарах вэ?
✅Бодлого бодох арга барилаа олно
✅Зорьсондоо хүрэх чадвараа эзэмшинэ

📌Англи хэл:
Яриа, сонсгол, унших, бичих чадварууд дээр зэрэг ажиллана.

📌Ямар өөрчлөлт гарах вэ?
Уншдаг хүн бичдэг👍
Бичдэг хүн сонсдог👍
Сонсдог хүн ярьдаг🗣️

👥 Цөөн сурагч - чадвар - өөртөө итгэх итгэл

💰Мат-350К Амралтын бэлэг🎁 50К.
Англи хэл 400К
Амралтын бэлэг🎁 50К

Найзуудаараа ЭЕШ амжилтын бэлэг 5%.

🏢Баруун 4 Зам. Лидер сургуулийн 103 тоот
☎️90091338
🏫 Leader School
Together We Grow, Together We Build

Нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав: Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалууд1. Гадаад хэлийг нэг л суръя хэм...
23/12/2025

Нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав: Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалууд

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү.
Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.
2. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран “норм” хөөж үл болно. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.
3. Гадаад хэл сурахын гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх шиг байдаг. Чингэвч ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшилтэй сурдаг шиг бололтой. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэлрүүгээн орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ.
Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус, гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.
4. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаан ухаанд орохгүй ёстой л “хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийг үлгэр болно.
5. Гадаад хэлийг сурахдаан орон цагийг хугацалгүй хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.
6. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.
7. Нөгөөтэйгүүр мэдэхгүй тулгуурлахгүй хэцүү юмтай учрахад тэгж ч болохгүй юм, ингэж ч түвэгтэй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зориглон чангалаад л яваад байвал аяндаан мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг. Нэгэнтэйгүүр үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөөн өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой.
Өөрөөсөөн илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээн нэг дарж, далавчаан нэг хумьж явах, өөрөөсөөн дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэн бодвол овоо доо яахав хэмээн нуруугаан нэг тэнийлгэж сэтгэлээн нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө.
Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээн сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятгалаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун! Хэдүй чинээ л гадаад хэл сурвал төдүй чинээ ачтайн сайхныг хэлэн ухуулан амтлуулахаан байя гэхэд, багц гадаад хэл сурсны тус ч үлэмж мэдэхүйеэ түвэггүй болой. Ганц үнээ тугаллуулсан айл сүүтэй цай уугаад л байдаг шүү дээ.
Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно.
8. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаан сайн мэдэх их чухаг. Эх хэлээн сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.
9. Нэгэнт цаг заран оролдсоны хэрэг сурч буй харь хэлээн сонин буураагүй онгог байхад нь өөрийн сахилгын ташуураар ташуурдан байж, мэргэжлийн ном тольтой үздэг болоод авбал цаашид ахин дэвшин сурахад тань их учир буй. Өөрийнхөөн болж байгаа болохгүй байгааг нэгбүрчлэн өөрөөн хянаж өөрийгөөн сургаж сурагтун! Тэрүүхэн доороон зовлон орохгүй жигүүр ургаад бүтэж орхих юм гэж орчлонд үгүй. Оролдоод л явсан хүн их газар хорооно.
Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй.

✅Англи хэлний анхан шат: Үсэгнээс эхэлж яриа болон сонсголын хичээл✅Англи хэлний дунд шат:Яриа болон сонсголын түвшин ах...
15/12/2025

✅Англи хэлний анхан шат:
Үсэгнээс эхэлж яриа болон сонсголын хичээл

✅Англи хэлний дунд шат:
Яриа болон сонсголын түвшин ахиулах цэгцтэй сургалт

✅100 % Ярианы Англи Хэлний Сургалт

✅Гүнзгий шатны IELTS-ийн хөтөлбөр
Мэргэжлийн Америк зөвлөх хөтөлбөрийг удирдаж, гадаадын сургуулиудад элсэх үнэ төлбөргүй бүртгэлийн үйлчилгээ

✅Англи хэл дээр 100% танхимаар дуудлага, яриа, сонсгол сайжруулах Англи хэлний ярианы клуб

👍Мэргэжлийн багш, зөвлөх
👍Таатай сургалтын орчин
👍Анги дүүргэлт 7-9 суралцагч
👍15-аас дээш насны хүмүүс хамрагдах
🗓️Үргэлжлэх хугацаа: 1-3 сар.
⏰Хичээллэх цаг: Танхимаар өглөө, өдөр, оройн ангиуд

💳Сургалтын төлбөр
Анхан шат: 250,0 (Монгол, Гадаад багш)
Дунд шат : 350,0 (Монгол, Гадаад багш)
Гүнзгий шат: 450,0 (Гадаад багш нар)
Яриа, сонсголын хөтөлбөр: 450,0 (Гадаад багш нар)
✅Чатаар болон утсаар холбогдон хичээлийн хуваарь, бүртгэл, цагийн мэдээллийг аваарай.

🏢Баруун 4 зам Хороолол өөд дөнгөж өгсөөд замын баруун талд Лидер сургууль
☎️70001338, 90091338

 #Сурагчдын өвлийн амралтад зориулсан математикийн эрчимжүүлсэн сургалтад урьж байна.✅7-12-р ангийн сурагчид хамрагдана....
14/12/2025

#Сурагчдын өвлийн амралтад зориулсан математикийн эрчимжүүлсэн сургалтад урьж байна.
✅7-12-р ангийн сурагчид хамрагдана.
✅Сонирхолтой аргаар туршлагатай багш зааж суралцагчдыг математикт дурлуулна.
✅Хоцрогдол нөхнө.
✅Түвшин ахиулна.
✅12-р сарын 23-наас 1-р сарын 23 хүртэл хичээллэнэ.
✅Долоо хоногийн 4 өдөр академик 2 цагаар хичээллэнэ
✅Өглөө, өдрийн ангиуд хичээллэнэ.
✅Сургалтын төлбөр 350,0
✅Анги дүүргэлт: 4-6 суралцагч
✅Хичээллэх цагууд: 10:00, 12:00, 14:00.

👍Таны хүүхэд математикийн хичээлийг ойлгож сонирхож дурлана.

👍Үнэгүй түвшинг тогтоож, сургалтын төгсгөлд ахицын үр дүнгийн тайланг эцэг эхчүүдэд өгнө.

🏢Баруун 4 зам Хороолол өөд дөнгөж өгсөөд замын баруун талд Лидер сургууль
☎️70001338, 90091338

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian Business Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category