15/12/2025
Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо, Хэрэглэгчийн Удирдлагын академи 2025 оныг Хэрэглэгчийн төлөө ажилладаг байгууллагуудын Чадамжийг нэмэгдүүлж,Хүний нөөцийн боловсролыг дээшлүүлэх жил болгон зарлаж энэ эрхэм зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн жил боллоо. Энэ бодлогын хүрээнд юуны өмнө 21 аймаг, мэргэшсэн салбарын 10 нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга /Тэргүүн/ Гүйцэтгэх захирлууд , Мэргэшсэн шинжээч нар 80 гаруй хүн Орхон, Баян хонгор аймгууд, Нийслэлд болсон 4 удаагийн сургалтанд хамрагдан оролцлоо.
Энэ удаагийн сургалтанд Говь-сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Булган, Дундговь, Завхан, Дорнод, Дархан-уул аймгууд, Боловсрол, Эрүүл мэнд , Хөдөлмөр нийгэм хамгаалал халамжийн үйлчилгээ, Байгал орчин аялал жуулчлал, Зам тээвэр, Худалдаа нийтийн хоолны салбарын нийгэмлэгийн удирдлагууд зарим шинжээчид оролцож маш их сэтгэл ханамжтай цаашид ажиллах урам зориг эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ялангуяа залуу багш нар Г.Замбага А.Бямбасүрэн нарын Хүнсний болон өргөн хэрэглээний барааны гарал үүсэл чанар аюулгүй байдлыг шалгах аргачлал, Нийгэмлэгүүдийн төсөл хөтөлбөр санхүүгийн менежментийн шинэчлэл сэдэвт хичээлүүд содон сонин байлаа гэж ярилцаж байлаа.
Мөн энэ үеэр Монголын хэрэглэгчийн байгууллагын Нийгэмд эзлэх байр суурь - Алсын хараа 2030 он хүртлэх дунд хугацааны стратегийг тодорхойлж хэлэлцүүлсэн явдал маш их ач холбогдолтой боллоо. Угтан ирж байгаа 2026 он эх орон, улс үндэстэнийнхээ эрүүл аюулгүй байдлын үндэс болсон 3.5 сая хэрэглэгчийнхээ Заяагдмал эрхийн манаанд зогсож байгаа хамт олны хувьд олон олон шинэ зорилт ололт амжилтын жил байх болноо.