11/12/2025
Жил бүр МУБИС-ийн багш, судлаачдын дунд зохион байгуулдаг "Шилдэг цахим хичээл" аяны хүрээнд шалгарсан багш нар өөрийн арга барил, туршлагаасаа хуваалцах онлайн сургалтыг #цувралаар олон нийтэд хүргэж байгааг дуулгахад таатай байна.
🔰Тус сургалт энэ оныг дуустал 7 хоног бүрийн пүрэв гаригт 16.00 цагаас болно.
📲Та бүхнийг MS-TEAMS дараах QR код болон линкээр онлайн сургалтад хамрагдаж, мэдлэгээ тэлэхийг урьж байна.
📅Энэ 7 хоногийн сургалт 2025.12.11-ний өдөр 16 цагаас болно.
🌐Цахим холбоос
Teams: https://tinyurl.com/mr236d75
Zoom: Meeting ID: 828 8189 0748
Passcode: 8fjQZz
https://us05web.zoom.us/meetings/82881890748/invitations?signature=4kUaQ2b-I3uvOG5ClyDCoIJLRbtnY1vJKY8ybIo2EJc
27/01/2023
"Боловсрол ба дижитал технологи, хиймэл оюун ухаан" сэдэвт уулзалт лекц 2023.01.28-ны өдрийн 10.00 цагт болно. Финланд улсын Турку их сургууль, "Eduten" боловсролын технологийн үүсгэн байгуулагч багш нар лекц унших юм. Та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газрын фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой.
22/12/2022
“ЦАХИМ БАГШ” МОДУЛЬ СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МУБИС-иас “Боловсрол дахь цахим шилжилт”-ийг дэмжих олон бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 8 сарын турш “цахим сургалт төлөвлөх, цахим хичээл боловсруулах, зохион байгуулах, зөвлөн туслах онол, арга зүйн мэдлэг, ур чадвартай” ментор (сургагч) багш бэлтгэх зорилгоор “ЦАХИМ БАГШ” модуль сургалтыг хэрэгжүүлсэн бөгөөд сургалтын үр дүнг хэлэлцсэн “Цахим сургалтын арга зүй, тулгамдсан асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал хосолсон (танхим + онлайн) хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү модуль сургалтыг дээрх хугацаанд танхим, онлайн (хосолсон) хэлбэрээр зохион байгуулсан төдийгүй энэхүү сургалтад МУБИС-ийн бүрэлдэхүүний 8 сургуулийн бүх тэнхимээс багш нар хамрагдаж буйгаараа онцлогтой. Сургалтад оролцогч багш нар “Цахим багш” модуль сургалтын төлөвлөгөөний дагуу ажиллаж, агуулгын дидактик боловсруулалт бүхий мультимедиа болон интерактив хэрэглэгдэхүүн боловсруулж, СУМС-д байршуулаад байгаа юм.
Тус хурлыг нээж МУБИС-ийн захирал О.Алтангоо үг хэлж, чиглүүлэгчээр Зайн сургалтын албаны дарга Л.Мөнхтуяа ажиллалаа.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 24 багшийн 11 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд 70 хувь нь хамтын илтгэл байлаа. Агуулгын хувьд ангилж үзвэл:
1. Цахим сургалтын арга зүйн чиглэлээр-1;
2. Мэдээллийн аюулгүй байдал, зохиогчийн эрхийн чиглэлээр-2;
3. Ялгаатай байдлыг харгалзан цахим сургалт зохион байгуулах арга зүйн чиглэлээр-1;
4. Сургалтын программ хангамж, туршилт үр дүнгийн чиглэлээр-1;
5. Цахим сургалтын орчин, бэлэн байдал, тулгамдсан асуудлын талаар хийсэн судалгаа түүний үр дүнг тусгасан-3;
6. Тодорхой судлагдахуунд Мэдээллийн Технологи ашиглах арга зүй болон түүнээс гарсан үр дүнгийн талаар 3 илтгэл хэлэлцэгджээ.
Түүнчлэн цахим сургалтын хэрэгжилтэд нөлөөлдөг гол хүчин зүйлийг сургууль, өөрийн зааж буй хичээл болон сургалт зохион байгуулах орчин, нөхцөлийн хүрээнд судалж, ололттой зүйлээ хөгжүүлэх, алдаа дутагдалтай зүйлсээ цааш сайжруулах, хурдацтай хөгжиж буй дэвшилтэт технологийг турших, гадаадын сайн туршлагыг хамтран судлах талаар тодорхой санал шийдлийг энэ хуралд танилцууллаа.
Ийнхүү өнөөдрийн хурал оролцсон хүн бүрт тодорхой санаа авахуйц, багш нарт хамтран ажиллах сэдэл өгсөн, туршлагаа харилцан хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх боломжийг нээсэн, нөгөө талаас ЦАХИМ БАГШ (МЕНТОР) нар сурсан зүйлээ тайлагнасан, цахим сургалтын арга зүйн судалгааны бүтээлээ танилцуулсан үр дүнтэй, бүтээлч, хамтын уулзалт боллоо.
Эцэст нь, аливаа сургалтыг “практикт турших, бие даан гүйцэтгэх” боломжтой байдлаар урт хугацаанд зохион байгуулах нь суралцагч багш нар зорилгодоо хүрэхэд тохиромжтой байсныг сургалын үр дүн, багш нарын чадвар, сэтгэл ханамж харууллаа.
Бидний зохион байгуулсан үйл ажиллагааг дэмжин ажилласан МУБИС-ийн захиргаа, бүрэлдэхүүний сургууль, бусад алба, тэнхим болон багш нартаа баярласнаа илэрхийлж, ажлын амжилт хүсье.
ЗАЙН СУРГАЛТЫН АЛБА
[email protected]
2022.12.22
21/12/2022
ЦАХИМ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Цахим сургалтын материал бэлтгэх, цахим сургалт зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга туршлагаа хуваалцах зорилго бүхий “Цахим сургалтын арга зүй, тулгамдсан асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.
Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож буй нийт оролцогчиддоо ажлын амжилт хүсье.
МУБИС, ЗАЙН СУРГАЛТЫН АЛБА
[email protected]
2022.12.21
16/12/2022
ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧ МУБИС-ИЙН ЗАЙН СУРГАЛТЫН АЛБААР ЗОЧИЛЛОО
2022 оны 12 -р сарын 14-ний өдөр “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих” техник туслалцааны төслийн зөвлөх компанийн олон улсын зөвлөх, багийн ахлагч хатагтай Dr.Ричард ДЛС Гонзалис, үндэсний зөвлөхүүдийн хамт МУБИС-ийн Зайн сургалтын албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Хамтын уулзалтад:
Төслийн багаас: Зөвлөх Д.Алтанцэцэг, Д.Эрдэнэчимэг, А.Гэрэл нар;
МУБИС-иас: ЗСА-ны дарга дэд проф Л.Мөнхтуяа, мэргэжилтэн Ц.Нямсүрэн, Ө.Мянганбаяр, А.Нямбаатар, Н.Оюунсүрэн, Э.Баярсайхан нар оролцов.
Төлөөлөгчид МУБИС-ийн Зайн сургалтын албаны зорилго, үйл ажиллагаа, үр дүнтэй танилцаж, харилцан ажил хэрэгч санал солилцлоо.
ЗАЙН СУРГАЛТЫН АЛБА
[email protected]
2022.12.14