06/12/2024
Төрийн ордонд болсон, Хөдөлмөрийн баатар Ч.Галсан “Мэргэн ном” цом гардан авах ёслолд Этүгэн их сургуулийн номын клуб болон ном шимтэн уншигч оюутаны төлөөл үзэн сонирхсон билээ.Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 26нд Ерөнийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтэн зохиолчдыг урамшуулах зорилгоор “Мэргэн ном” шагналыг 2019 оноос хойш жил бүр гардуулдаг болсон билээ.
"Номын соёлт ертөнц" төрийн бус байгууллагаас анх санаачлан зохион байгуулсан "Номын баяр"-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон. “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, шагнал гардууллаа. Төрийн ордны Их танхимд болсон шагнал гардуулах ёслолыг нээж ЕТГ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Уншдаг, судалдаг ард түмэн урагшлан хөгжиж дэвшдэг. Хүн бүр өдөрт таваас доошгүй хуудас уншдаг больё хэмээн уриалгыг дэвшүүлсэн. Өдөр болгон хүн бүр уншицгаая” гэв.
Өмнө нь энэхүү цомыг Төрийн соёрхолт, соёл судлаач “Тасам”-ын Ц.Санчир гардаж байсан бол 2024 оны “Мэргэн ном” цомын эзнээр Хөдөлмөрийн баатар Ч.Галсан тодорлоо. Шагналаа гардсаны дараа тэр ярихдаа “Маш их баярлалаа. Ёстой санаанд оромгүй үйл явдал боллоо. Би ийм хүндтэй шагнал авна гэж бодож явсангүй. Над руу утсаар ярихдаа “Ийм хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Та хүрэлцэн ирж оролцоорой” гэсэн. Тэгээд л ирлээ. Гэтэл ийм шагнал өгч байна. Сэтгэл их хөдөллөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний 1988 онд бичсэн “Хөх тэнгэр сонсож бай” роман энэ онд эх хэлээрээ хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсэн юм. Анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романы тухай “Шпийгель” сэтгүүлд “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичсэн байдаг. Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Тухайлбал, герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, нидерландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ.