Mojc Business course & networking

Mojc Business course & networking Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mojc Business course & networking, Education, Ulaanbaatar.
(1)

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв
Бизнесийн сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн албан ёсны Фэйсбүүк хуудас
Монголын бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой менежментийн сургалтуудыг зохион байгуулж байна. Монгол-Японы Төв нь 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш төрөл бүрийн бизнес сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Бид "Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх" зорилготой бөгөөд өдгөө давхардсан тоогоор 15000 гаруй хүн манай сургалтад хамрагдаад байна.

СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААМонгол-Японы төвөөс 2026 оны 9-р сарын 26-ны өдөр үндэс...
02/10/2026

СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол-Японы төвөөс 2026 оны 9-р сарын 26-ны өдөр үндэсний сургагч багш Б. Мөнхцог, CFA-ийн “Стратегийн менежмент” суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар стратегийн суурь ойлголтоос эхлэн стратегийн менежмент, гадаад орчны шинжилгээ, дотоод орчны шинжилгээ, компанийн ерөнхий стратеги, компанийн бизнес загварын талаар дэлгэрэнгүй заав. Мөн дэлхийн алдартай компаниудын стратегийн менежментийг жишээ болгон авч, багаар ажиллаж мэдлэгээ бататгалаа.

Сургалтын агуулга суралцагч та бүхний ирээдүйн бизнесийн үйлсэд нэмэр болно хэмээн итгэж байна. Сургалтдаа идэвхтэй хамрагдсанд баярлалаа.

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧНЫ 5S КАЙЗЭН” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Нийгата мужийн шинжлэх ухаан технологийн гадаад ха...
01/10/2026

“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧНЫ 5S КАЙЗЭН” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийгата мужийн шинжлэх ухаан технологийн гадаад хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн урилгаар 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ажиллалаа.
Уг ажлын хүрээнд манай төв дээр 9 дүгээр сарын 24-ний өдөр “Үйлдвэрлэлийн орчны 5S Кайзэн” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулав. Уг семинарт Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниудаас олноороо хамрагдан, үйлдвэрлэлийн орчинд эмх цэгц, үр ашигтай зарцуулалт, цаашлаад эмх цэгцтэй цэвэр байдлаас үүдэлтэй хөдөлмөрийн бүтээмж болон, эдийн засгийн үр нөлөөний талаарх мэдлэгээ гүнзгийрүүллээ. Семинарт оролцсон байгууллагын төлөөллүүддээ ажлын өндөр амжилт хүсье.
Мөн Нийгата мужийн нийгэмлэгийн төлөөлөгчид нь энэ удаагийн айлчлалын үеэрээ 2025 онд Нийгатагийн дадлага сургалтад хамрагдсан 2 компани болон энэ жил мөн дадлагад хамрагдах 2 компаниар зочлон санал солилцох уулзалт хийж, үйлдвэрлэлийн орчинтой танилцан, зөвлөгөө өглөө.

Энэ оны 11 дүгээр сард Монголын хүнсний салбарын төлөөлөл болох 2 компанийн төлөөллийг Нийгата мужийн үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээс суралцах дадлага сургалтад хамруулахаар бэлтгэлд ажилдаа ороод байна.

30/09/2026
Хоккайдо Их Сургуультай хамтарсан "ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХҮН БҮРТ” семинар 9-р сарын 15-ны өдөр, “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНЦГӨӨ...
29/09/2026

Хоккайдо Их Сургуультай хамтарсан "ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭГ ХҮН БҮРТ” семинар 9-р сарын 15-ны өдөр, “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНЦГӨӨС ХАРСАН БИЗНЕСИЙН ШИНЭ ХЭВ МАЯГ” тусгай воркшоп 9-р сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Есдүгээр сарын 15-ны өдөр Хоккайдо Их Сургуулийн Шийна Нозоми багш /PhD/, Мираи Студи ХХК-ийн гүйцэтгэх захирал Канэширо Шүничиро нар Монголд хүрэлцэн ирж “Энтрепренер сэтгэлгээг хүн бүрт” семинар болон “Эмэгтэйчүүдийн өнцгөөс харсан бизнесийн шинэ хэв маяг” тусгай сургалт, воркшопыг амжилттай удирдан зохион байгууллаа.

“Энтрепренер сэтгэлгээг хүн бүрт” семинараар юун түрүүнд Хоккайдо Их Сургуулиас санаачилсан стартап буюу “гарааны бизнес”-ийн талаар танилцуулж, энтрепренер сэтгэлгээ гэж юу вэ, энтрепренер сэтгэлгээний боловсролын тухай, стартап бизнес эхлүүлэх талаар хоёр цагийн сонирхолтой семинарыг оров.

Энэхүү сургалт бизнес эрхэлж байгаагүй, ирээдүйд бизнес эрхлэх сонирхолтой оюутан залуус болон бизнесээ эхлүүлж буй хүн бүрт нээлттэй байсан билээ.

Харин “Эмэгтэйчүүдийн өнцгөөс харсан бизнесийн шинэ хэв маяг” тусгай сургалт, воркшопоор Лийн Канвасыг ашиглан бизнесийн санаагаа улам боловсруулж, харилцан ярилцлаа. Мөн тусгай воркшопын үеэр Мираи Студи ХХК-ийн гүйцэтгэх захирал Канэширо Шүничиро өөрийн бизнесийн туршлагаа бидэнтэй хуваалцаж, AI-ийг шийдэл болгох тухай сонирхолтой илтгэл тавив.

Сургалтын агуулга суралцагч та бүхний ирээдүйн бизнест тус болсон хэмээн найдаж байна. Идэвхтэй оролцсон суралцагчдадаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Цөөн суудал үлдлээ! Амжиж бүртгүүлээрэй.
21/09/2026

Цөөн суудал үлдлээ! Амжиж бүртгүүлээрэй.

AI-ТАЙ ХАМТ ИРЭЭДҮЙН БИЗНЕСЭЭ БҮТЭЭ!
ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ТУСГАСАН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ AI-ТАЙ ХАМТ БОЛОВСРУУЛЦГААЯ!

"AI ЭРИН ҮЕД БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ НЬ" СЭДЭВТ 3 ӨДРИЙН ПРАКТИК СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

1. Сургалтын товч агуулга:
Хиймэл оюун ухаан /AI/ хурдацтай хөгжиж буй өнөө үед AI-ийг сэтгэлгээний түншээ болгон зах зээл, хэрэглэгч, өрсөлдөгчдөө судалж, хэрэглэгчийн үнэ цэнийг тусгасан бизнес төлөвлөгөөг боловсруулах чадварыг эзэмшинэ.

2. Хичээллэх хэлбэр: Зөвхөн танхимаар хичээллэнэ.

3. Хичээллэх өдөр, цаг: 2026.09.23-09.25 (Лхагва-Баасан), 14:00-18:30
※ Сургалт зөвхөн танхимаар явагдана.

4. Хамрагдах хүн: Бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэхээр зэхэж буй хүмүүс

5. Хамрагдах хүний тоо: 30 хүн
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

6. Сургалтын төлбөр: 255,000 төгрөг
※ Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

7.Хичээл заах багш: Дэгүчи Саторү
Зөвлөх үйлчилгээний SMD Works ХХК-ийн гүйцэтгэх захирал

8. Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.
https://japan-center.edu.mn/a/23800

9. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

10. Бүртгэл:
1. Бүртгэлийн хугацаа: 2026.08.28 (Баасан) – 2026.09.21 (Даваа) 09:00-18:00
※ Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
2. Бүртгүүлэх: Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
https://forms.cloud.microsoft/r/xLLiXUEn3q?origin=lprLink

11.Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: [email protected]

Сургалт эхлэхэд 2 хоног үлдлээ.
21/09/2026

Сургалт эхлэхэд 2 хоног үлдлээ.

БИЗНЕСИЙНХЭЭ СТРАТЕГИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА НЭМЭГДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ СУУРЬ МЭДЛЭГ, ПРАКТИК АРГАЧЛАЛУУДЫГ "СТРАТЕГИЙН МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТААР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ.

1. Зорилго: ЖДҮ-ийн менежментэд нэн шаардлагатай суурь мэдлэгийг олгох зорилготой практик сургалтуудын нэг бөгөөд тус сургалтаар стратегиа зөв тодорхойлоход шаардлагатай өрсөлдөөний орчны шинжилгээнүүдийг хийх аргачлалууд болон стратегийн бодит кэйсүүдээс суралцана.

2. Хугацаа:2026.09.26 /Бямба/ 10:00-17:00 цаг

3. Хичээллэх газар: Монгол-Японы төв

4. Хамрагдах хүн:Компанийн менежмент, үйл ажиллагааны талаар суурь мэдлэг эзэмшихийг хүсэж буй бизнес эрхлэгчид болон шинэ ажилтнууд

5. Сургалтын төлбөр: 128,000₮

6. Хичээл заах багш: Б.Мөнхцог
-Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш
-Хөрөнгө оруулалтын зөвлөх
-Санхүү эдийн засгийн их сургууль, цагийн багш
-ОЧУН Капитал ХХОС-ын сангийн менежерээр ажиллаж байсан

7. Хичээлийн агуулга:
*Стратегийн суурь ойлголт/Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, стратегийн бодлого, стратегийн 5Р/
*Гадаад орчны шинжилгээ/Макро орчны шинжилгээ, өрсөлдөөний 5 хүч/
*Дотоод орчны шинжилгээ/SWOT шинжилгээ, үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээ/
*Компанийн ерөнхий стратеги/зардлаар манлайлах стратеги, ялгарах стратеги/
*Компанийн бизнес загвар
*Стратегийн бодит кэйсүүд

8.Гэрчилгээ:Сургалтдаа ирц бүрэн хамрагдсан оролцогчдод гэрчилгээ олгоно.

9.Бүртгэл:
Та доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.
https://forms.cloud.microsoft/r/7E3dh6zHxW?origin=lprLink

10. Холбоо барих:
Утас: 7511-0879 (Ext.3), 8063-0879
Цахим шуудан: [email protected]
Цахим хуудас: www.japan-center.edu.mn

Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа
20/09/2026

Хамтран ажилласан та бүхэнд баярлалаа

PMP бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ🎉 Хугацаандаа амжиж бүртгүүлээрэй.
17/09/2026

PMP бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ🎉 Хугацаандаа амжиж бүртгүүлээрэй.

БҮРТГЭЛ ДУУСАХАД ЦӨӨХӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ!

Удирдах түвшний менежерт зөвхөн туршлага хангалтгүй. Эмх цэгцтэй, системтэй мэдлэгтэй байх шаардлагатай.

Та PMP буюу менежерийн ангийг сонгон суралцсанаар ямар ч байгууллагад зайлшгүй шаардлагатай менежментийн мэдлэгийг маш сайн боловсруулсан, логик дараалалтай, систем, зохион байгуулалттайгаар эзэмших болно.

БҮРТГЭЛ: 2026.09.15 (Мягмар) хүртэл материалыг хүлээж авна.
БҮРТГЭЛИЙН ХОЛБООС: https://forms.cloud.microsoft/r/Gy2F4CrV8V?origin=lprLink
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: https://japan-center.edu.mn/a/23784
ХОЛБОО БАРИХ: Монгол-Японы төвийн Бизнесийн сургалтын тасаг
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3)
Цахим шуудан: [email protected]
Сургалтын төлбөрийг POCKET EDU-р хуваан төлөх боломжтой.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Mojc Business course & networking posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mojc Business course & networking:

Shortcuts

Share

Category