Nine book club - Есөн эрдэм

Nine book club - Есөн эрдэм Хүүхдийг номонд дуртай, ном уншдаг болгох зорилготой бүтээлч номын клуб🫶🏻

📚 Манай номын клубт хүүхдүүд номоо уншаад зогсохгүй, уншсан зүйлээ гар урлалаар бүтээл болгон амилуулдаг.Тиймээс бид зөв...
07/08/2026

📚 Манай номын клубт хүүхдүүд номоо уншаад зогсохгүй, уншсан зүйлээ гар урлалаар бүтээл болгон амилуулдаг.

Тиймээс бид зөвхөн унших биш, сэтгэх, бүтээх, тууштай байх дадлыг хамт хөгжүүлдэг. 💛

Аав аа, өнөө орой хүүхэддээ 10 минут бэлэглээрэй. 📖💛Таны уншиж өгсөн үлгэр бүрхүүхдийн тань зүрхэнд хайр,оюунд мэдлэг,ам...
04/08/2026

Аав аа, өнөө орой хүүхэддээ 10 минут бэлэглээрэй. 📖💛

Таны уншиж өгсөн үлгэр бүр
хүүхдийн тань зүрхэнд хайр,
оюунд мэдлэг,
амьдралд итгэл болон үлдэнэ.

Хамтдаа уншъя. Хамтдаа дурсамж бүтээе. 🌙✨

🌱📚 Ном уншдаг хүүхэд зөвхөн мэдлэгтэй биш, бас хариуцлагатай иргэн болж төлөвшдөг.Nine Book Club-ийн маань гишүүн, бусды...
31/07/2026

🌱📚 Ном уншдаг хүүхэд зөвхөн мэдлэгтэй биш, бас хариуцлагатай иргэн болж төлөвшдөг.

Nine Book Club-ийн маань гишүүн, бусдыгаа сайн сайханд манлайлагч эгдүүтэй хөөрхөн Сондор маань номын клубын найзууддаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлаа хэрхэн зөв ангилан ялгах талаар сонирхолтой мэдээлэл хуваалцлаа. 💚

Үүгээр ч зогсохгүй, Сондор маань хоёр жилийн өмнөөс уншиж дууссан номнуудаа 50–70%-ийн хямдралтайгаар бусад хүүхдүүдэд санал болгож эхэлсэн. Ингэж номоо эргэлтэд оруулан олсон мөнгөөрөө өөрийн мөрөөдсөн шинэ номуудаа худалдан авч иржээ. 📖✨

Өнөөдөр ч тэр дахин уншсан номнуудаа танилцуулж, найзууд нь дуртайяа худалдан авч байгааг харахад үнэхээр хайр хүрэм, бахархмаар байлаа.

Ном тавиур дээр тоос дарахаас илүү, дараагийн уншигчийн гарт очиж шинэ аяллаа эхлүүлэх нь хамгийн сайхан. 🤍

👏 Сондортоо чин сэтгэлийн баяр хүргэе.
Мөн охиноо ойлгон дэмжиж, зөв үнэт зүйлтэй, уншдаг, хариуцлагатай хүн болгон өсгөж буй гэр бүлд нь талархал илэрхийлье.

Сайн үлгэр дуурайлал халдварладаг.
Өнөөдрийн Сондорын үйлдэл олон хүүхдэд “уншсан номоо хуваалцаж, байгаль дэлхийгээ хайрлая” гэсэн сайхан санааг түгээх болтугай. 🌿💚

🌿 Гар урлалын клуб – Зуны бүтээлч өдрүүд 🧶2026✨💖 Хүүхэд өөрийн гараар анхны бүтээлээ хийж дуусгаад нүд нь гэрэлтэн, “Би ...
24/07/2026

🌿 Гар урлалын клуб – Зуны бүтээлч өдрүүд 🧶2026✨

💖 Хүүхэд өөрийн гараар анхны бүтээлээ хийж дуусгаад нүд нь гэрэлтэн, “Би өөрөө хийчихлээ!” гэж баярлах тэр мөчийг харах үнэхээр хамгийн сайхан.

Энэ зун 8+ насны хүүхдүүдийг Гар урлалын клуб – Зуны бүтээлч өдрүүд сургалтдаа урьж байна.

Сургалтын хугацаанд хүүхдүүд сонирхлоороо:
🧶 Дэгээ зүүний сүлжмэл
✨ Шүрэн урлал
🪡 Сеткен урлал

зэрэг гар урлалд багшийнхаа хамт эхнээс нь дуустал өөрийн бүтээлээ урлаж сурна.

🌱 Гар урлал бол энгийн нэг хобби биш.

✔️ Тэвчээрийг хөгжүүлдэг.
✔️ Анхаарал төвлөрлийг сайжруулдаг.
✔️ Нарийн хөдөлгөөнийг хөгжүүлдэг.
✔️ Бүтээлч сэтгэлгээг дэмждэг.
✔️ Дэлгэцийн хэрэглээнээс түр холдуулдаг.

Хүүхэд гар урлал хийж байхдаа тухайн агшиндаа бүрэн төвлөрч, гараа, нүдээ, тархиа зэрэг ажиллуулдаг. Энэ нь тайвшруулж, нэг төрлийн бясалгал шиг нөлөө үзүүлдэг.

🎁 Хамгийн сайхан нь сургалтын төгсгөлд хүүхэд өөрийн гараар бүтээсэн бүтээлээ бахархалтайгаар гэртээ авч харина.

📅 Хичээллэх өдөр: 14 удаа
Шүрэн урлал – 7/24 баасан, 7/25 бямба, 7/26 ням
Дэгээ зүүний сүлжмэл – 7/28 мягмар, 7/29 лхагва, 7/30 пүрэв
Сеткен урлал – 8/5 лхагва, 8/6 пүрэв, 8/7 баасан, 8/8 бямба, 8/9 ням
Бүтээлээ дуусгах– 8/10 даваа, 8/11 мягмар, 8/12 лхагва

⏰ Цаг: 17:00-19:00
👧 Нас: 8+
💰 Төлбөр: 60.000₮(материал багтсан)

Бүртгэл: https://forms.gle/U3Tb2n4b4x4egVUe9

📌 Суудал хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.

Бүтээлч хүүхэд өөртөө итгэлтэй өсдөг. 💛

Сургалтын явцад таны хүүхдийн оролцоо, бүтээлч үйл явдлыг зурагжуулан, номын клубын сошиал хуудсуудаар пост хэлбэрээр хуваалцахыг та зөвшөөрөх үү?

📚✨ Бяцхан уншигчдынхаа зургийг ч дарж амжилгүй эхний өдөр өнгөрлөө.Энэ удаагийн "Үгтэй нөхөрлөе" сургалтад маань 1–5-р а...
22/07/2026

📚✨ Бяцхан уншигчдынхаа зургийг ч дарж амжилгүй эхний өдөр өнгөрлөө.

Энэ удаагийн "Үгтэй нөхөрлөе" сургалтад маань 1–5-р ангийн сурагчид үгтэй нөхөрлөхөөр хичээллэж, Монголын орчин үеийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийг уншин, судалж, өөрсдийн танин мэдэхүйгээ тэлж байна. 🌱

Бид зөвхөн ном уншаад зогсохгүй ✍️ бичиж тэмдэглэх соёлд хамгийн эхнээс нь нямбай суралцдаг.

Манай номын клубийн онцлог нь хүүхэд бүр A5 хэмжээтэй 20 цагирагтай (loose leaf) дэвтрийг дөрвөн хэсэгт ангилан, маш цэгцтэйгээр ашигладаг.

📖 Номын тэмдэглэл
📚 Миний Монгол хэлний тайлбар толь
🎲 Хөгжилтэй уншлагын тоглоом
🎨 Зураг

Энэ дэвтрийн талаар дараагийн удаа илүү дэлгэрэнгүй танилцуулна. 😊

Өөрөөр хэлбэл, манай номын клубт элссэн хүүхэд бүр зөвхөн ном уншиж сурахаас гадна өөрийн бодол, мэдрэмж, ойлголтоо цаасан дээр эмх цэгцтэй, зөв илэрхийлж сурах дадлыг зэрэг эзэмшиж байдаг. ❤️

Өнөөдөр бид 📖 Лодонгийн Түдэв гуайн Монгол ахуйг уран яруу дүрсэлсэн "Хорвоотой танилцсан түүх" бүтээлийн "Морьтой танилцсан минь" бүлгийг шимтэн уншлаа. 🐎

Бид өөрийн хэрэглэдэг нэгэн уншлагын аргачлалтай...
✏️ Харандаагаараа үг бүрийг дагуулан унших,
⭕ Уншиж байхдаа мэдэхгүй үгээ дугуйлах.
Ингэснээр хүүхдийн анхаарал сарнихгүй, уншсан зүйлдээ бүрэн төвлөрч чаддаг. Энэ арга нь зөвхөн хүүхдүүдэд биш, томчуудын ч унших үр дүнг мэдэгдэхүйц сайжруулдаг.

Дараа нь дугуйлсан үг бүрээ ашиглан дэвтрийнхээ "Миний Монгол хэлний тайлбар толь" хэсэгт бичиж тэмдэглэнэ. 📝

Ингэснээр ном бүрээс зөвхөн ухаарал аваад зогсохгүй, шинээр сурсан Монгол үгсийнхээ утгыг тайлбарлан, өөрийн үгийн сангаа баяжуулж байдаг. 💛

Харин дараа нь тухайн номын сэдэвтэй холбоотой зурагнуудаас хүүхэд бүр Pinterest-ээс өөрийн дуртайгаа сонгон авч, хэвлүүлэн, хүссэн өнгөөрөө буддаг. Сүүлийн үед ai ашиглаад бүр ч гоё зурагнууд хийхэд амар болжээ. 🎨🌈

Будсан зургаа мөн дэвтрийнхээ "Зураг" хэсэгт цоолж хийнэ.

Ингээд хүүхэд бүрийн уншсан ном, бичсэн тэмдэглэл, сурсан шинэ үг, бүтээсэн зураг нь нэг дор цэгцтэй хадгалагдсан, ном унших бүр, цаг ирэх тусам үнэ цэн нь нэмэгдэх өөрийн гэсэн бүтээл болон үлддэг. 📒✨

Өнөөдрийн маань номын аялал ийм байлаа. ❤️
Номын клубд хүүхдүүдээ хамруулдаг аав ээж, эмээ өвөө нартаа талархая🥰

#ҮгтэйНөхөрлөе #НомынКлуб #ХүүхэдБүрУншигч #МонголХэл #УншихСоёл #НомынТэмдэглэл #ДэлгэцээсХолДэлгэсэнНомтойӨдрүүд 📚🌿

📚 "ҮГТЭЙ НӨХӨРЛӨЕ" ЗУНЫ СУРГАЛТ🌱 9 өдрийн номын аяллаар үгийн баялаг, монгол өв соёлын ертөнцөөр хамтдаа аялалцгаая📖🤔 Та...
19/07/2026

📚 "ҮГТЭЙ НӨХӨРЛӨЕ" ЗУНЫ СУРГАЛТ

🌱 9 өдрийн номын аяллаар үгийн баялаг, монгол өв соёлын ертөнцөөр хамтдаа аялалцгаая📖

🤔 Таны хүүхдэд эдгээр асуудал тулгарч байна уу?
😔 Монгол үгийн утгыг сайн мэдэхгүй, үгийн баялаг дутмаг байна уу?
😔 Уншсан зүйлээ өөрийн үгээр ярьж, бодлоо бүрэн илэрхийлж чадахгүй байна уу?
😔 Утас, дэлгэцээс холдож, номонд дуртай болоосой гэж хүсэж байна уу?

Үгийн баялаг бол зөвхөн хэлний мэдлэг биш. Хүүхдийн сэтгэхүй, ойлгох чадвар, өөртөө итгэх итгэлийн суурь юм. Тиймээс бид "Үгтэй нөхөрлөе" хөтөлбөрөөр хүүхдүүдийг номоор дамжуулан үгтэй нь ойртуулж, эх хэл, монгол өв соёлоо танин мэдэж, ойлгуулахыг зорьж байна.

📚 Энэ 9 өдөр таны хүүхэд...

📖 Ном уншаад зогсохгүй…
📒 "Миний Монгол үгийн тайлбар толь"-оо өөрийн гараар бүтээнэ.
🧩 Үгийн сүлжээ бөглөж, өөрөө зохиож сурна.
📝 Номын тэмдэглэл хөтлөх 5 өөр аргыг эзэмшинэ.
🎤 Уншсан номоо өөрийн үгээр ярьж, бусадтай хуваалцаж сурна.
🏡 Монгол гэрийг өөрсдийн гараар барьж, хана, тооно, унь, багана зэрэг эд ангийн нэршил, зориулалтыг танин мэднэ.
🐴 Морин эмээлийн бүтэц, монгол ахуй, өв соёлтой танилцана.
🤝 Монгол хүний мэндлэх ёс, ахас ихсээ хүндлэх уламжлал, сайхан үг хэлэх соёлд суралцана.
🏆 Quiz Time хөгжөөнт тэмцээнээр багаар ажиллах, сэтгэх, илэрхийлэх чадвараа хөгжүүлнэ.

📅 Сургалтын мэдээлэл
📆 Хугацаа: 2026.07.22–2026.08.09 (Нийт 9 өдөр)
🗓 Хичээллэх өдөр: 7-р сарын 22, 24, 25, 28, 29, 31 • 8-р сарын 6, 7, 9
🕥 Цаг: 10:30–12:30
📍 Байршил: Сод сургуулийн 2-р давхар
💰 Төлбөр: 150,000₮
⚠️ Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
⛓️‍💥 Бүртгэл: https://forms.gle/wAXxCBcWodoLRUfe8

❤️ Үг хүчтэй. Үг баялаг бол бодол баялаг🌱

#ҮгтэйНөхөрлөе #МонголХэл #ҮгийнБаялаг #МонголӨвСоёл #НомУншдагХүүхэд #БагаАнги #ХүүхдийнСургалт #ЗуныСургалт

📚 Та хүүхдийнхээ хамгийн анхны номыг санаж байна уу?Хүүхэд номонд дуртай болоход...✨ Ээж, аавынхаа өвөр дээр тухлан үлгэ...
18/07/2026

📚 Та хүүхдийнхээ хамгийн анхны номыг санаж байна уу?

Хүүхэд номонд дуртай болоход...

✨ Ээж, аавынхаа өвөр дээр тухлан үлгэр сонссон мөч,
✨ Номын дэлгүүрээр хамт алхсан өдөр,
✨ Унтахын өмнөх 10 минутын дотнохон яриа,
✨ Ном уншсаны дараах тэврэлт...

Ийм жижигхэн аз жаргалтай дурсамжууд хүүхдийн сэтгэлд "ном = аз жаргал" гэсэн холбоосыг бүтээдэг.

Харин тэр холбоос нэгэнт үүсчихвэл хүүхэд насан туршдаа номоос холдохгүй байх магадлал эрс нэмэгддэг. ❤️

Өнөөдөр хүүхдэдээ шинэ ном авч өгөхөөсөө өмнө түүнтэй хамт номтой холбоотой нэг сайхан дурсамж бүтээгээрэй.

💬 Таны хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлдэг хамгийн дуртай номын мөч юу вэ?
Коммент дээр хуваалцаарай.

#ХүүхдийгНомондДурлуулах #ГэрБүлийнУншлага #НомтойХүүхэд #ЭэжАав #УншихСоёл

🇲🇳 “Бяцхан наадамчид” эхний өдөр ✨Өнөөдөр бяцхан наадамчидтайгаа Монгол гэрийн тухай олон сайхан зүйл сурлаа.📖 Монгол гэ...
06/07/2026

🇲🇳 “Бяцхан наадамчид” эхний өдөр ✨

Өнөөдөр бяцхан наадамчидтайгаа Монгол гэрийн тухай олон сайхан зүйл сурлаа.

📖 Монгол гэрийн үүсэл хөгжил, гэрийг хэрхэн барьж, буулгадаг дараалал, гэрийн бүтэц, эдлэл хэрэгсэл, тавилга бүрийн онцлогтой танилцаж, хүүхдүүд өөрсдийн гараар гэр барьж туршиж үзлээ.

Хүүхдүүд маань Монгол гэртэй холбоотой зан заншил, цээрлэх ёсны талаар “болохгүй”, “хийж болохгүй” гэсэн дүрэм шиг санагддаг ч үнэндээ цаанаа асар том ухаан агуулдгийг уншиж мэдэж авлаа.

🌿 Өвөг дээдсийн маань үлдээсэн олон цээрлэх ёс нь эх дэлхийтэйгээ эвтэй зохицож амьдрах, байгалиа хайрлан хамгаалах, төр улсаа дээдлэх, хүн хүнээ хүндэтгэх ухааныг үеийн үед өвлүүлж иржээ.

🥹 Номоосоо уншиж, өөрсдийн гараар хийж үзээд сурсан зүйл хүүхдийн сэтгэлд илүү удаан үлддэг билээ.

#БяцханНаадамчид #МонголГэр #ӨвСоёлооУншижСудлая

Address

Багануур дүүрэг, Хүний хөгжлийн ордон В4 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 07:00 - 17:00

Telephone

+97690103211

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nine book club - Есөн эрдэм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Nine book club - Есөн эрдэм:

Shortcuts

Share

Category