Globally

Globally Боловсролын нэг цонх 🇮🇹🇨🇳🇬🇧.
Итали, Англи, БНХАУ- ын их сургуулиудад суралцуулна.
15 жилийн туршлагатай. www.eduglobally.mn

14/08/2026

🇮🇹🇨🇳🇲🇳АЛЬ УЛСАД СУРАЛЦАХ ВЭ?.

Орон бүр аль нэгэн чиглэлээр илүү сайн сургадаг. Мэдээллийн технологийн чиглэлээр хамгийн сайн мэргэжилтэн болъё гэвэл АНУ, Канад руу явдаг. Харин урлагтай холбоотой бүхэнд суралцахаар бол Итали, Франц, Английг зорьдог. Хэрвээ зочлох ёс, үйлчилгээний соёлыг эзэмшихээр бол хамгийн тохиромжтой газар нь Швейцарь гэж үздэг.
Эдгээр болон бусад чиглэл, улс орнуудын давуу болон сул талуудыг авч үзье.

✅ ЕВРОПЫГ ЗОРЬВОЛ
Их Британид сурсанаар хамгийн зөв англи хэлтэй болно гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэндхийн их сургуулиудад голдуу уригдсан профессорууд ажилладаг. Тэдний дунд энэтхэг, хятад багш нар байх нь бий. Тиймээс цэвэр англи хэлтэй болъё гэвэл хотын төвд биш, Лондонгийн захдуу амьдрах хэрэгтэй гэж туршлагатай хүмүүс зөвлөдөг.
Англид боловсрол эзэмшихийн нэг сул тал нь виз юм. Виз авахын тулд дор хаяж 5 долоо хоног хүлээх хэрэгтэй.

Англид боловсрол эзэмшихийн тулд багагүй мөнгө төлөх хэрэгтэй. Гэхдээ хувилбарууд бий. Сургуулиасаа хамаараад сургалтын төлбөр 13-22 мянган фунт стирлингэд багтана.
АНГЛИ ХЭЛИЙГ АНГЛИД Л СУРАХ ХЭРЭГТЭЙ. Хамгийн гол нь та сурах явцдаа орчиноос нь
Соёл, мэдлэг, суралцана.
✅ АТЛАНТЫН ДАЛАЙН ЦААД ЭРГЭЭР
Канадын хувьд цөөнгүй давуу тал бий. Дээд боловсрол харьцангуй хямд, 11-40 мянган канад доллар (1 канад доллар 0,81 ам доллартай тэнцэнэ). Түүнээс гадна сургууль төгссөний дараа 3 жил үлдэж мэргэжлээрээ ажил хийх боломжтой. Цорын ганц сул тал гэвэл Канад хол. Хойд Америк руу явахад хол байдгаас гадна цагийн ялгаанаас болоод гэрийнхэнтэйгээ харилцахад төвөгтэй.
Хамгийн түгээмэл улс нь АНУ. Мэдээж Америкт мэргэжлээрээ ажиллана гэдэг хэцүү. Канадаас ялгаатай нь төгссөний дараа зөвхөн нэг жил ажиллаж болно. Гэхдээ энэ нь хувийн сонголтоор биш, ажил олгогчийн зөвлөснөөр. Мэдээж хэрэв тухайн оюутан онцгой амжилт гаргасан бол АНУ-д ажиллахад төвөггүй. Ялангуяа IT-гийн мэргэжилтнүүдийн хувьд.
АНУ-ын их сургуульд, тэр тусмаа нэр хүндтэй сургуульд сурна гэдэг их зардал шаардана. Хоёрдугаар зэрэглэлийн орон нутгийн сургуулиуд илүү хямдхан. АНУ-д 4000 гаруй дээд боловсролын байгууллага байдаг. Үнийн ялгаа нь асар их, 6-90 мянган долларын хооронд хэлбэлзэнэ.

✅ ДОРНО ЗҮГТ
АНУ, Канадын адил Австрали, Шинэ Зеландын их сургуулийг төгссөний дараа хэсэг хугацаанд ажиллаж болно. Сул тал нь бас л хол. Амралтаар гэртээ харина гэсэн ойлголт байхгүй. Сургалтын төлбөр Англитай ойролцоо.
Арабын нэгдсэн Эмират улсад Монголоос оюутнууд сурдаггүй ч сонирхууштай газар. Хуучин социалист орнуудаас, ялангуяа Оросоос оюутнууд сурдаг. АНЭУ нь дэлхийн топ ангилалд орох их сургуульгүй. Гэхдээ тэнд магистерт сурах хүн өөрийн хүслээр хичээлийн хөтөлбөрөө хэдэн ч жилээр хувиарлаж болно. Оройн ангийн зарчмаар сурч болох бөгөөд ингэсэн тохиолдолд ажил хийх цаг гарна. Хүсвэл ажил хийж сургалтын төлбөрөө хийж болно. Сул тал нь гэвэл нислэгийн олон дамжлага, халуун уур амьсгал. Түүнээс гадна лалын орон учраас соёлын ер бусын орчинд дасах хэрэгтэй болно.
Сүүлийн жилүүдэд Хятадад сурах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдсэн. Нэгдүгээрт барууны сургуулиудыг бодвол хямдхан. Хоёрдугаарт Хятадад англи хэлээр сурах боломжтой. Гуравдугаарт хамгийн өсөлттэй байгаа эдийн засагтай орноос сурах зүйл их.
Хятадад сургалтын төлбөр 5000 доллараас (хятад хэл дээр), эсвэл 10 000 доллараас (англи хэл дээр) эхэлдэг. Барууны стандарт бүхий дээд боловсролтой болохыг хүсвэл Хятадад Барууны их сургуулиудын салбар бий. Жишээ нь хоёр жил Шанхайд сураад үлдсэн хоёр жилдээ Их Британид сурч болно. Энэ нь илүү хэмнэлттэй.

✅ ЯПОН
Японд сурахыг хүсч буй хүмүүсийн хувьд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй
- Японы их сургуулиудад хичээлийг зөвхөн япон хэлээр заадаг. Тиймээс япон хэлийг нэг бол эх орондоо (япон хэлний сургалтын цөөнгүй хөтөлбөрүүд бий. Түүнчлэн япон хэлний цахим хичээлд бүртгүүлж болно), эсвэл Мандах нарны оронд очиж сурах хэрэгтэй.
- Япон гэдэг соёлын маш өвөрмөц орчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа япончуудыг ойлгохын тулд бүх амьдралаа зарцуулах хэрэгтэй болдог.
- Японд эзэмшсэн дээд боловсрол нэг бол Японд амьдрах хүмүүст, эсвэл Японтой маш ойрхон ажиллах хүмүүст чиглэсэн гэдгийг санах хэрэгтэй.
- Барууны сургуулиудтай харьцуулахад сургалтын төлбөр өндөр биш. Жилд дунджаар 6000-8000 доллар. Японд сурах боломжийн талаар энэ сайтаас тодорхой мэдэж болно. Гэхдээ байр, тээврийн зардал тэнгэрт хадсан. Японд сургалтын болон амьдрах орчин нь дэлхийд дээгүүрт орно.
- Японд сурах хүн хүссэн хүсээгүй Япон хоолонд дасах хэрэгтэй болдог.
- Японы их сургуульд элсэх, виз авахын тулд хичээл эхлэхээс өмнө дор хаяж 6-8 сарын өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Тухайлбал 3 сараас дээш хугацаагаар сурах зорилгоор виз бүрдүүлсэн бол таны бичиг баримтыг 3 сарын хугацаанд Токио дахь цагаачлалын албанд авч хэлэлцэнэ.

✅ АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДЫН ХУВЬД
Зөвхөн семестрийн хураамж төлөөд бараг үнэгүй сурч болдог орон бол Герман, Австри. Ингэхдээ бакалавраа герман хэлээр, магистраа герман, англи хэлээр дүүргэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ энэ тохиолдолд өрсөлдөгчдөөсөө илүү байж онц дүнтэй, гаргасан амжилттай, эх орондоо ажлын туршлагатай байхаас гадна бичиг баримтаа зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй. Чех хэлтэй бол Чехэд үнэгүй дээд боловсрол эзэмших боломж бий. Үүний тулд нэг жил чех хэл сурсны дараа их сургуульд элсч болно. Гэхдээ сургалтын төлбөр нь 5000 евро.
Хамгийн муу эрэлттэй орнууд нь Балтийн тэнгисийн орнууд. Орос хэлтэй бол 2500 еврогоор сурах сургуулиуд бий.

✅ ГАДААДАД СУРАХ ЭХНИЙ АЛХАМ
Залуучуудын хувьд гадаадын сургуульд сурахад эхний алхам нь зуны хэлний сургалт юм. АНУ-д гурван сарын 3 сарын зуны сургалт ойролцоогоор 2000 ам.доллар. Ихэнх тохиолдолд тэнд очсон залуучууд замын зардлаа нөхөөд зогсохгүй илүү мөнгөтэй ирдэг. Жилийн сургалт 5000-10000 ам.доллар. Италид амралтаараа ажиллая гэвэл замын зардал, байрны хөлс, хүнс нийлээд 1,5 мянган евро болно.
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эцэг, эхчүүд хүүхдээ дунд сургууль төгссөнийх нь дараа биш, харин ахлах ангиас нь өөр хэлтэй орчинд дасгавал дараа нь тэр орондоо сурахад хялбар байдаг аж.
Европын зарим орон болон АНУ гадны залуучуудад зуны цагт түр ажил хийх боломжийг өгдөг. Жишээ нь АНУ, Италид нийтийн хоолны газарт зөөгч, зочид буудалд зохион байгуулагч, тоглоомын газар хянагч гэх зэрэг ажил хийх нь түгээмэл.

✅ ХОЛ БАЙНА ГЭДЭГ СААД БИШ
Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн зайны сургалт болох нийтийг хамарсан боловсролын хөтөлбөрүүд буюу MOOC (massive open online courses) түгээмэл болсон. Суралцагч гэртээ компьютерын өмнө багшийн лекцийг сонсоод үзсэн хичээлийн дагуу тестийн шалгалт өгдөг. Шалгалтыг амжилттай өгвөл мэргэжлтний дипломтой дүйцэхүйц сертификат авна.
Энэ төрлийн хөтөлбөрүүд нь төлбөртэй, төлбөргүй янз бүр байдаг. Аль ч тохиолдолд өөр оронд амьдарснаас хямдхан байдаг болохоор хүмүүсийн сонирхлыг татдаг.

Globally

12/08/2026

🇮🇹🇮🇹🇮🇹Анх удаа Италид очиж байгаа оюутнуудын хувьд бичиг баримт, орон байр, өдөр тутмын амьдралын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал зүйлсийг урьдчилан мэдэж байх шаардлагатай.

1. Очсон даруйдаа амжуулах бичиг баримтууд
Permesso di Soggiorno (Амьдрах зөвшөөрөл)
Италид очсоноос хойш **8 хоногийн дотор** шуудангийн салбар (Poste Italiane) орж "Kit Giallo" (шар дугтуйтай маягт) авч бөглөн амьдрах зөвшөөрлийн хүсэлтээ өгөх ёстой.
Энэ нь таны Италид хууль ёсоор оршин суух визний үргэлжлэл юм.
Codice Fiscale (Татварын дугаар)
Италийн хувийн дугаар гэсэн үг.
Байр түрээслэх, банкны данс нээх, SIM карт авах зэрэг бүх зүйлд хэрэг болно.
Энэ дугаарыг Монгол дахь Италийн Элчин сайдын яамнаас эсвэл Италид очсоны дараа *Agenzia delle Entrate* байгууллагаас авч болно.
Банкны данс нээх
Оюутнуудад зориулсан шимтгэлгүй эсвэл багатай цахим болон уламжлалт банкуудаас (Revolut, N26, Intesa Sanpaolo, Unicredit) данс нээлгэх нь тохиромжтой.

2. Байр ба Орон сууц

Залилангаас сэргийлэх:
Эхний хэдэн хоногт заавал Airbnb эсвэл зочид буудалд байрлаж байгаад байраа биечлэн үзэж, түрээслэгчтэй уулзсаны дараа мөнгөө шилжүүлээрэй.
Очихсон хойноо л харж амжаагүй байранд урьдчилгаа шилжүүлэх нь залиланд өртөх хамгийн том эрсдэл болдог.
Гэрээ (Contratto di Locazione): Байр түрээслэхдээ заавал албан ёсны гэрээ байгуулах хэрэгтэй.
Permesso di Soggiorno авах болон тэтгэлэгт хамрагдахад албан ёсны гэрээ шаардагдана.

3. Италийн соёл ба Үйлчилгээний онцлог

Сьеста (Riposo):Хотуудад ихэнх жижиг дэлгүүр, эмийн сан, зарим байгууллагууд өдөр 13:00 – 16:00 цагийн хооронд амардаг.
Нийтийн тээврийн тасалбар:
Автобус, трамвайд суухаасаа **өмнө** тасалбараа (Tabacchi буюу тамхины цэгээс) худалдаж авч, унаанд суусан даруйдаа тасалбар уншигч машинд уншуулж stamp (тамга) даруулах шаардлагатай. Уншуулаагүй бол өндөр торгуультай.
Хэлний бэлтгэл:
Италичуудын англи хэлний түвшин хотоосоо хамаараад өөр байдаг. Машин барих, дэлгүүр хэсэх, бичиг баримт хөөцөлдөхөд наад захын хэрэгцээний Итали үгс (*Ciao, Grazie, Per favore, Dov' болон Google Translate ашиглахад бэлэн байгаарай.

4. Шинэ оюутны checklist

Паспорт, Виз, Татварын дугаар (Codice Fiscale)
Сургуулийн урилга, DSU тэтгэлгийн холбогдох бичиг баримтууд
Шуудангийн салбараас Permesso di Soggiorno-ийн дугтуй авах
Нутгийн SIM карт (Iliad, Vodafone, TIM гэх мэт) авах
Нийтийн тээврийн сарын оюутны карт захиалах

Globally

11/08/2026
24/07/2026

🇮🇹🇮🇹🇮🇹🔹Академик чанар: Дэлхийд данстай томоохон их дээд сургуулиудын урт түүх, баялаг соёлтой. Тэдгээр сургуулиуд нь дэлхийд тэргүүлэх их сургуулиудтай ижил түвшинд олон салбар чиглэлд чанартай боловсрол олгодог.
🔹Баялаг сургалтын хөтөлбөр: Олон улсын оюутнуудад өөрийн сонирхол, ирээдүйн зорилгод үндэслэн өөрийн хүссэн хөтөлбөрийг сонгон суралцах боломжийг олгодог. Урлаг, шинжлэх ухаан, инженерчлэл, загвар дизайн гэх мэт бүхий л салбарууд бий.
🔹Соёлын өв: Урлаг болон түүх соёлоор баялаг орон. Түүхэн дурсгалт газрууд, музей болон нутгийн онцлог амьдралын хэв маягтай танилцах боломжтой.
🔹Боломжийн үнэ: Бусад өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад ялангуяа Улсын сургуулиудын төлбөр бага бөгөөд төлбөрийн чадвар багатай оюутнуудын сонголт болох нь элбэг.
🔹Тэтгэлэг: Олон улсын оюутнуудад олон төрлийн тэтгэлэгүүд олгогддог бөгөөд академик үзүүлэлт болон санхүүгийн хэрэгцээнд үндэслэн санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлдэг.
🔹Англи хэл дээр суралцах боломж: Итали хэл нь сургалтын үндсэн хэл хэдий ч Англи хэл дээр хичээл заадаг хөтөлбөрүүд бий. Итали хэлийг хангалттай сайн эзэмшээгүй оюутнуудад энэ нь том боломж юм.
🔹Байршил ба цаг уур: Бусад Европын холбооны улсууд руу аялахад дөхөм стратегийн байршилтай бөгөөд амралтаараа өөр улсуудтай танилцах боломжтой. Мөн түүнчлэн таатай цаг уур нь оюутнуудад маш их таалагддаг.
🔹Дадлага болон ажлын боломжууд: Итали улс нь маш сайн аж үйлдвэрийн суурьтай бөгөөд дадлага хийх болон ажилд орох боломжууд их. Загвар, дизайн, инженерчлэл болон технологийн салбаруудад ажлын байрны олдоц их байдаг.
🔹Нетворкинг: Итали улсад суралцсанаар маш олон үндэстний хүмүүстэй харилцаа холбоо үүсгэж ирээдүйн карьертээ үнэ цэн бий болгох боломжтой.
🔹Хоолны гайхамшиг: Дэлхийд алдартай Итали хоолнуудыг Итали улсад сурч байхдаа амсаж тэдгээр хоолны соёл уламжлалтай танилцах боломж.
📢Итали улсад суралцах талаар мэдээлэл авахыг хүсвэл:
📞Шууд залга: 72709080
📲Шууд бич: FB: Globally, IG: globally__edu

23/07/2026

Боловсрол гэж яг юу вэ?

Нобелийн шагналтнууд хэлэв -

1. А. Эйнштейн: “Боловсрол гэдэг бол сургуульд сурсан бүхнээ мартсаны дараа үлддэг зүйл.”

2. Р. Фейнман: “Боловсролын зорилго бол зөвхөн мэдлэг олгох бус, эргэлзэж асуух чадварыг төлөвшүүлэх.”

3. М. Кюри: “Айдас байх ёсгүй, зөвхөн илүү ойлгох ёстой. Илүү ойлгохын хэрээр айдас багасдаг.”

4. А. Сен: “Хүний хөгжлийн гол тулгуур нь боловсрол.”

5. М. Юсуфзай: “Нэг хүүхэд, нэг багш, нэг ном, нэг үзэг дэлхийг өөрчилж чадна.”

6. Н. Мандела: “Боловсрол бол дэлхийг өөрчлөх хамгийн хүчтэй зэвсэг.”

7. Д. Лессинг: “Боловсролгүй хүн бусдыг сохроор дагадаг. Боловсролтой хүн асуулт тавьж чаддаг.”

8. А. Каррел: “Хүн зөвхөн мэргэжлээрээ бус, хүмүүжлээрээ боловсролтой болдог.”

9. Б. Бенасерраф: “Судалгаа хийдэг оюун ухааны хүч боловсролоос эхэлдэг.”

10. Э. Шиллер (Утга зохиолын Нобель, 1905): “Боловсролын үнэ цэнэ бол хүнийг эрх чөлөөтэй болгоход оршдог.”

Сонгодог философчид

11. Платон: “Боловсрол гэдэг бол сэтгэлд гэрэл асаах үйл явц.”

12. Аристотель: “Боловсролын үндэс нь гашуун, гэхдээ жимс нь амттай.”

13. Сократ: “Жинхэнэ боловсрол бол өөрийгөө таних явц.”

14. Конфуций: “Сурах гэдэг нь бодохгүй бол дэмий, бодох гэдэг нь сурахгүй бол аюултай.”

15. Ж.-Ж. Руссо: “Хүүхдийг хүн болгодог нь боловсрол.”

16. И. Кант: “Хүн зөвхөн боловсролоороо хүн болдог.”

17. Ф. Ницше: “Боловсролын зорилго бол адилхан болгох бус, өөрийгөө бий болгох эрх чөлөө өгөх.”

18. Ж. Дьюи: “Боловсрол бол амьдралд бэлтгэх зүйл биш, боловсрол өөрөө амьдралын нэг хэсэг.”

19. М. Монтень: “Боловсрол гэдэг бол хүүхдэд бодох аргыг заах явдал.”

20. К. Поппер: “Боловсролын үнэ цэнэ нь мэдэхгүйгээ ойлгоход оршдог.”

Орчин үеийн сэтгэгчид

21. Бертран Рассел: “Боловсролгүй ухаан бол аюултай, боловсролтой ухаан бол чөлөөт.”

22. Жорж Сантаяна: “Боловсролын зорилго бол хүнийг зөвхөн амьдрахад бус, сайхан амьдрахад бэлтгэх.”

23. Пауло Фрейре: “Жинхэнэ боловсрол нь чөлөөлдөг, худал боловсрол нь дарладаг.”

24. Карл Юнг: “Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга бол өөрөө хүмүүжилтэй байх.”

25. Эрих Фромм: “Боловсролын зорилго бол эрх чөлөөгүй дуулгавартай хүн бус, эрх чөлөөтэй бүтээлч хүн бий болгох.”

26. Хосе Марти: “Боловсролгүй хүн бол дэлгүүргүй хот шиг.”

27. Жон Локк: “Хүний оюун ухаан бол цагаан цаас, боловсрол л түүнийг дүүргэдэг.”

28. Гегель: “Боловсрол гэдэг бол эрх чөлөөний ухамсар болж өсөх үйл явц.”

29. А. Камю: “Боловсрол бол хүн төрөлхтнийг үнэнтэй учруулах үйл явц.”

30. Х. Ортега-и-Гассет: “Боловсрол бол өөрийгөө болон ертөнцийг таних урт аялал.”

Орчин цагийн нийгмийн зүтгэлтнүүд

31. Барак Обама: “Дэлхийд өрсөлдөхийн тулд бид боловсролдоо өрсөлдөх ёстой.”

32. Кофи Аннан: “Боловсрол бол хөгжлийн түлхүүр, хүний эрхийн суурь.”

33. Алан Блүм : “Боловсролгүй нийгэм бол харанхуй өрөөтэй адил.”

34. Мартин Лютер Кинг Jr.: “Боловсролын жинхэнэ зорилго бол оюун ухааныг гүнзгийрүүлж, зан чанарыг бэхжүүлэх.”

35. Билл Гейтс: “Ирээдүйг өөрчлөх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт бол боловсрол.”

36. Стив Жобс: “Боловсрол бол бүтээлч байдлын эх булаг.”

37. Илон Маск: “Боловсрол гэдэг нь диплом биш, асуудлыг шийдэх чадвар.”

38. Ж. К. Роулинг: “Боловсролын үнэт зүйл бол бидэнд төсөөллийн хүч өгдөгт оршдог.”

39. Ханс Рослинг: “Боловсролын жинхэнэ ач холбогдол бол хүнээ статистикаас цааш харж сургах.”

40. Юнус Мухаммад (Нобелийн Энхийн шагнал, 2006): “Боловсрол бол ядуурлаас гарах цорын ганц урт хугацааны гарц.”

Дүгнэлт хийвэл :

​Боловсрол бол зөвхөн мэдлэг дамжуулах үйл явц төдийхөн биш, харин хувь хүнийг төлөвшүүлэх агуу их үйлс билээ. Жинхэнэ боловсрол нь хүнд өөрийгөө дотроос нь нээж, ертөнцийг чөлөөтэй сэтгэлгээний нүдээр харан, зоригтойгоор асуулт тавьж, ёс зүйтэй амьдрах ухааныг суулгадаг.
​Хувь хүн ийнхүү гэрэлтсэнээр нийгэм тэр чигтээ хувирдаг. Боловсрол бол нийгмийг харанхуй өрөөнөөс гэрэл гэгээ рүү хөтлөх зам мөн. Энэхүү гэрэлд авлигын сүүдэр арилж, ядуурлын гинж тасран, мухар сүсгийн манан сарниж, үл ойлголцлын хана нурдаг.
​Гэгээрсэн нийгэм улс орныхоо хөгжлийн жинхэнэ хөдөлгүүр болж, инноваци, бүтээлч сэтгэлгээг тэтгэдэг. Иргэд нь ирээдүйгээ ухамсартайгаар төлөвлөж, улс орноо энх тайван, тогтвортой хөгжил, эдийн засгийн бие даасан байдлын замд эргэлт буцалтгүйгээр оруулдаг.
​Тиймээс боловсрол бол хүн төрөлхтний аливаа бэрхшээлийг даван туулах хамгийн хүчирхэг зэвсэг, ирээдүйдээ оруулж буй хамгийн өгөөжтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: Б. Одсүрэнгийн пэйжээс

🇬🇧🇨🇳🇮🇹

20/07/2026

Мэдлэгт нэмэр 🤗.

Оюутан байхдаа гадаадад сурах нь үнэлж баршгүй давуу талуудтай. Эдгээр давуу талууд нь:
1.Хорвоо дэлхийтэй танилцах
Танд санал болгох хамгийн том зүйл бол дэлхийтэй танилцах. Гадаадад суралцсанаар тэс өөр орчин, соёл, ёс заншил, үйл амьдралыг биеэр мэдэрдэг.
Мөн та тухайн оронтой танилцаад зогсохгүй хөрш орнуудад ч зочилж болно. Тухайлбал та Франц улсад суралцвал Лондон, Барселон, Ром зэрэг Европ тивийн бусад орнуудад зочлох боломжтой.
2.Боловсрол
Та өөр хэлбэрийн боловсролыг эзэмших боломжтой. Хичээлүүд нь таны эх орноос арай өөр арга барилаар явагддаг. Та тухайн орны хүмүүс, ёс заншил, соёлыг ойлгож чадвал боловсролын системд бүрэн нэвтэрч чадна. Таны нэн түрүүний зорилго бол боловсрол эзэмших тул сургуулиа зөв сонгох нь хамгийн чухал.
3.Шинэ соёлтой танилцах
Гадаадад суралцаж буй залуусын дийлэнх нь анх удаагаа төрөлх гэрээ орхин яваа залуус байдаг. Тэд зочин орондоо очмогц соёлын ялгаатай байдлыг хараад гайхширдаг. Таныг тэс өөр хоол, ёс заншил, соёл, нийгмийн уур амьсгал хүлээн авдаг.
Тухайн орны ард иргэд, түүхийн талаар илүү сайн мэддэг болж, тэднийг таашаан хүндэтгэж эхэлдэг. Амьдралын тэс өөр хэв маягийг өөрийн нүдээр гэрчилнэ.
4.Хэлний мэдлэгээ сайжруулна
Гадаад суралцсанаар гадаад хэлээ давхар сайжруулдаг. Таны шинэ хэлэндээ уусан ороход хүргэдэг. Үүнээс сайн сурах арга гэж үгүй билээ.
Өдөр тутамдаа хэлээ сайжруулах дадлага хийхээс гадна таны суралцах сургуулиас хэлний бэлтгэлийн хичээлүүдийг санал болгодог.
5.Ажлын амьдралд шинэ боломж
Та суралцах хугацаагаа дуусгамагцаа соёлын талаар шинэ үзэл бодолтой, хэлний мэдлэгтэй, сайн боловсролтой болж, цаашид суралцах хүсэл сонирхлыг өвөртлөн гэртээ харьдаг. Эдгээр нь ажил олгогчдыг ямар ихээр татдаг болохыг тайлбарлах шаардлагагүй байх.
6.Шинэ сонирхолтой болно
Гадны оронд суралцах нь өмнө нь хэзээ ч мэддэг байгаагүй цоо шинэ адал явдал, сонирхол, хоббиг өгч чаддаг. Та нээж амжаагүй чадвараа ч нээж магадгүй. Тухайлбал та цанаар гулгах, усан спорт, гольф гээд л төрөлх орондоо хичээллэх боломжгүй байсан спортоор хичээллэж, амжилт гаргаж ч болно.
7.Насан туршийн найзуудтай болно
Гадаадад суралцсанаар насан туршийн нөхөрлөлийг олж чадна. Учир нь та зочин орны оюутнуудтай хамт суралцаж, хамт амьдардаг. Эдгээр нь бие биенийгээ сайн таньж, үүрд үргэлжлэх нөхөрлөлийг бэхжүүлэхэд түлхэц үзүүлдэг.
Хичээллэх хугацаагаа дуусгасны дараа ч гэсэн холбоо таслахгүй байхыг хичээх хэрэгтэй.
8.Хувийн хөгжил
Та жинхэнэ өөрөөрөө байх боломжтой. Гадны орон суралцсанаар биеэ даасан болдог. Өөр соёлыг суралцах
далимаар өөрийгөө танин мэддэг. Зарим үед хэцүү байдаг. Учир нь шинэ орчин нөхцөлд дасан зохицох нь бас л нэг асуудлыг шийдэж байгаа хэрэг юм.
9.Амьдралын туршлага
Яагаад гадаадад суралцах вэ? Ихэнх оюутнуудын хувьд гадны оронд удаан хугацаагаар аялах анхны боломж нь байдаг. Та хувьд ажилд орж, сургуульд суралцах нь ганц боломж нь энэ ч байж мэднэ.
Энэ боломжийг ашиглаж, дэлхийгээр хэрэн хэс. Гэхдээ шинэ соёлд суралцах ёстойгоо мартаж болохгүй. Гадаадад суралцах нь энгийн нэг туршлага биш шүү.
Let’s study in 🇬🇧🇨🇳🇮🇹.

🇲🇳ХҮЛЭГҮҮД НЬ ХУРДАН ХАРВААЧИД НЬ МЭРГЭНБӨХЧҮҮД НЬ ХҮЧТЭЙ ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ!
09/07/2026

🇲🇳ХҮЛЭГҮҮД НЬ ХУРДАН
ХАРВААЧИД НЬ МЭРГЭН
БӨХЧҮҮД НЬ ХҮЧТЭЙ
ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ!

🇮🇹Итали улсад суралцах 2026-2027 оны элсэлт албан ёсоор дуусахад цөөн хоног үлдлээ 🇮🇹🤩 Та Итали хэлийг Хятад улсын үзэсг...
03/07/2026

🇮🇹Итали улсад суралцах 2026-2027 оны элсэлт албан ёсоор дуусахад цөөн хоног үлдлээ 🇮🇹

🤩 Та Итали хэлийг Хятад улсын үзэсгэлэнт далайн эргийн Чинхуандао хотод 1 жилийн хугацаанд мэргэжлийн Итали багшаар заалган суралцаарай 💯
📣Бүртгэлийн мэдээлэл :

🗒️Хичээл эхлэх хугацаа: 2026-оны 07-сарын 5
Та мэдээлэл авахыг хүсвэл:
📞 Шууд залга: 72709080
💬 Шууд бич: FB: Globally, IG: globally__edu
🗣 Шууд цаг ав: https://bit.ly/calendlly-eduGlobally
⏳Даваа-Баасан 10:00~18:00.
⏳Бямба-Ням 11:00~16:00.
📍Khan Bank Tower 4/412 тоот

01/07/2026

🇬🇧Лондон хот бол түүхийг бүтээж, дэлхийг өөрчилсөн хот юм.
Бараг 2000 жилийн өмнө МЭ 43 онд Ромчууд Темза мөрний эрэг дээр Лондиниум хэмээх жижиг суурин байгуулснаар Лондонгийн түүх эхэлжээ. Тухайн үед хэн ч энэ жижиг худалдааны боомт хожим дэлхийн хамгийн нөлөө бүхий хотуудын нэг болно гэж төсөөлөөгүй.
Дундад зууны үед Лондон Английн хаадын эрх мэдлийн төв болж, худалдаа, санхүүгийн томоохон хот болон хөгжсөн юм.
Харин XVI-XVII зуунд Англи далайн хүчирхэг гүрэн болж эхлэхэд Лондон дэлхийн худалдааны гол зангилаа болж хувирчээ.
1837 онд хатан хаан Виктория хаан ширээнд сууснаар Их Британийн эзэнт гүрэн хамгийн хүчирхэг үедээ хүрсэн байна.
Тэр үед “Нар хэзээ ч жаргадаггүй эзэнт гүрэн” хэмээн нэрлэгдэж байсан Британи дэлхийн дөрөвний нэгийг захирч байв.
Энэтхэгээс Канад, Австралиас Африк хүртэлх асар том нутаг дэвсгэрийг Лондоноос удирдаж байсан нь энэ хотыг дэлхийн улс төр, эдийн засгийн төв болгожээ.
Лондонгийн онцлог нь зөвхөн сүрлэг ордон, түүхэн барилгууддаа биш.
Харин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн бүтээсэн олон үндэстний соёлд оршдог. Өнөөдөр 300 гаруй хэлээр ярьдаг хүмүүс энэ хотод амьдардаг бөгөөд Лондон бол дэлхийн хамгийн олон үндэстэнтэй хотуудын нэг юм.
Хотын төвд орших Вестминстерийн ордон, Биг Бен, Букингемийн ордон, Лондонгийн цамхаг, Тауэр Бридж зэрэг нь Английн түүхийн амьд гэрчүүд юм. Энд хаадын титэм хадгалагдаж, хаад хатад амьдарч, дэлхийн түүхийг өөрчилсөн шийдвэрүүд гарч байжээ.
Лондон мөн шинжлэх ухаан, утга зохиолын өлгий нутаг юм. Уильям Шекспирийн жүжгүүд, Исаак Ньютоны нээлтүүд, Чарльз Дарвины онолууд, Уинстон Черчиллийн илтгэлүүд энэ хотын түүхтэй салшгүй холбоотой.
Дэлхийн II дайны үеэр Лондон Германы бөмбөгдөлтөд өртөж байсан ч бууж өгөлгүй сэргэн босч чадсан.
Өнөөдөр Лондон бол өнгөрсөн ба ирээдүйг хамгийн гайхалтайгаар хослуулсан хот.
Нэг талд нь хэдэн зуун жилийн настай сүм хийд, орд харш сүндэрлэж байхад нөгөө талд нь дэлхийн санхүүгийн төв болсон шилэн тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэнэ.
Лондон бол зөвхөн Английн нийслэл хот төдийгүй хаадын түүх, далайн эзэнт гүрний сүр хүч, соёл иргэншлийн хөгжил, орчин үеийн дэлхийн амьдрал нэгэн дор цугласан амьд түүхийн ном юм.

Темза мөрөн чимээгүй урссаар байдаг. Харин түүний эрэг дээрх Лондон дэлхийн түүхийг хоёр мянган жилийн турш бичсээр, 21 р зууны дэлхийн хүн бүр очиж үзэхийг хүсдэг, очдог дэлхийн хот ….

30% OFF

Address

Khan Uul District Khan Bank Tower 412
Ulaanbaatar
17011

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97672709080

Alerts

Be the first to know and let us send you an email when Globally posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Globally:

Shortcuts

Share