Нийслэлийн Боловсролын газар

Нийслэлийн Боловсролын газар НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

24/09/2026

МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА💎Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажил...
24/09/2026

МЭРГЭЖЛИЙН БАГШ НАРЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

💎Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, багшлахуйн болон суралцахуйд тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор нийслэлийн мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүн 540 багшийн уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

💎Зөвлөгөөнд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Жавзандулам, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал профессор Б.Мөнхжаргал, Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацийн ерөнхий захирал С.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор Н.Оюунцэцэг тус тус оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр:

📍Багшийн хөгжил
📍Тэргүүний үйл ажиллагаатай мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн үйл ажиллагаа, үр дүн, туршлага
📍Багшлахуйн болон суралцахуйд тулгамдаж байгаа асуудал, шийдэл
📍Мэргэжлийн багш нарын бүлгийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцэв.

💎Нийслэлийн мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүдэд нийслэлийн Боловсролын газрын даргын 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/78 дугаар тушаалыг үндэслэн үнэмлэх гардууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, ...
24/09/2026

Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага хамтран сурагчдын шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөднийн эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлж зөв дадлыг сурагч, багш, эцэг эх болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд дүүргийн 122 дугаар сургуулийн үндсэн 1, түрээсийн 2 байранд шүдний кабинетыг тохижууллаа. Ингэснээр тус сургуулийн 1-3-р ангийн 1100 сурагч дээрх кабинетад шүдээ тогтмол угааж, фторт уусмалаар шүдээ зайлах дадлыг хэвшүүлнэ.

Дүүргийн хэмжээнд 122 дугаар сургууль анх удаа шүдний кабинеттэй болж байна. Шинэ кабинет нээгдэж байгаатай холбогдуулан Япон, Монголын шүдний эмч нар тус сургуульд хамтарсан шүдний үзлэг хийж амны хөндийн эрүүл ахуйн мэдээллийг багш, сурагч эцэг эхчүүдэд хүргэлээ.

24/09/2026

✅Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургуулийн 400 гаруй хүүхэд 3-4 км-ын зайтай 157-р сургуулийн байранд хичээллэх байсан бол "Хотхоны бага сургууль" хөтөлбөр хэрэгжсэнээр энэ эрсдэл үгүй болжээ.

✅Энэ хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн 1, 2-р ангийн 300 гаруй суралцагчид цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан ая тухтай, хүүхдэд тохирсон орчинд хичээллэж байна.

23/09/2026

БАГШИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сард Л.Энх-Амгалан сайдын санаачилгаар эхлүүлсэн.
Багш нарын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх нь боловсролын салбарын хүний нөөцийн эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой. Чанартай боловсролын суурь нь эрүүл багш байх учиртай.
Тус төвөөр үйлчлүүлж, үзлэгт хамрагдсан багш нарын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, мэдрэл, үе судлалын чиглэлийн өвчлөл зонхилж байна.
Өнөөдрийн байдлаар тус төвөөр дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл авч буй багш нарын тоо хангалтгүй байна.
Иймд цаашид төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, нийт багш, ажилтнуудыг хамруулан, өвчлөлийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана.
Багшийн эрүүл мэндийг хамгаалах нь багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ сурагч бүрд чанартай боловсрол хүргэхэд чиглэсэн бодлогын чухал хэсэг юм.

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛААБоловсролын ерөнхий газрын даргын 2023 ...
23/09/2026

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцран зохион байгуулдаг билээ.
Олимпиадын ерөнхий хороо 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1️⃣ Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах
2️⃣ 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж
3️⃣ 2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа.
📌 "Улсын олимпиад зохион байгуулах журам"-тай дараах холбоосоор орж танилцана уу: https://me-l.co/9r51entx

23/09/2026

"МИНИЙ_АНХНЫ_ТАЙЗ"

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 85 ДУГААР СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙНХАН

23/09/2026

Хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны 10 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ний хооронд Улс орон даяар эхлэх гэж байна.

Эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхнийг энэхүү эрт илрүүлэх үзлэгт хүүхдээ идэвхтэй хамруулахыг уриалж байна.
Эрүүл хүүхэд- эрүүл ирээдүйг бүтээнэ.

“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 3-р хороо НЕБ-ын 65 дугаар сургуулийн  хөлбөмб...
22/09/2026

“Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 3-р хороо НЕБ-ын 65 дугаар сургуулийн хөлбөмбөг, теннис, хүүхэд хөгжүүлэх талбайг цогцоор нь байгууллаа.

Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, секц, дугуйланд хамрагдах зэрэг олон давуу тал бий болж байна.
За бол "Заавал хийе"

22/09/2026

Эцэг эхчүүд: Хүүхэд ойрхон сурахаар машин тэрэг гэхгүй санхүүд ч хэмнэлттэй байгаа

НЕБ-ын 58-р сургуулийн сургалтын менежер Б.Норов: Хуучин цэцэрлэгийн байрыг бага сургууль болгон тохижуулж, хүүхдүүд гэртэйгээ ч ойрхон стандартын анги танхимд тогтсон цагийн дагуу хичээллэж байна. Хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол хүүхдүүд 3 ээлжээр хичээллэхээр байсан.

Address

Багшийн хөгжлийн ордон, 8 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
976

Telephone

97670113039

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Боловсролын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн Боловсролын газар:

Shortcuts

Share

Category