Сэрүүлэг авто сургууль

Сэрүүлэг авто сургууль Шилдгийн шилдэг итгэмжлэгдсэн манлайлагч авто сургуу?

02/10/2026
01/10/2026

⚠️ ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДГИЙГ ДҮРМИЙН ДАГУУ БАЙРШУУЛНА УУ

Зам тээврийн осолд холбогдсон, эсхүл тээврийн хэрэгсэл зайлшгүй зогссон үед бусад жолоочид тухайн саад, аюулыг урьдчилан анхааруулах зорилгоор ослын зогсолтын тэмдэг (ослын гурвалжин)-ийг дүрмийн дагуу байрлуулна.

📌 Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д зааснаар:

🔺 Суурин газарт – 15 метрээс багагүй
🔺 Суурин газрын гаднах замд – 30 метрээс багагүй
🔺 Тууш замд – 50 метрээс багагүй зайд байрлуулна.

⚠️ Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирж буй жолоочид тухайн саадыг урьдчилан харж, анхаарах боломжтойгоор байрлуулах нь чухал.

🚗 Жолооч та зам тээврийн осолд холбогдсон, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг дээрх зайд зөв байршуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

27/09/2026

🚦ЖОЛООЧ НАРТ ХҮРГЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

🚗Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та явган зорчигчийн зөвшөөрсөн гэрэл дохио ассан үед явган хүний гарцаар нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.

✅Мөн явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон, эсхүл хурдаа хассан бол зэрэгцээ эгнээгээр араас нь ирж буй жолооч мөн хурдаа хасах, шаардлагатай тохиолдолд зогсож, явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.

👉 Иймд жолооч та:

🚘 Явган хүний гарцад ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх;
🚦Гэрэл дохио солигдсон ч гарцаар гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгөх;
🛑 Зэрэгцээ эгнээнд тээврийн хэрэгсэл зогссон бол хурдаа хасаж, шаардлагатай үед зогсоно.

👉Жолооч та гэрэл дохионы өөрчлөлтөөс илүүтэй явган зорчигчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч, замын хөдөлгөөнд оролцоно уу.

25/09/2026

‼️Сэрэмжлүүлэг‼️

Гүйцэж түрүүлэх үйлдэл нь замын хөдөлгөөний хамгийн эрсдэлтэй маневрийн нэг бөгөөд буруу үнэлгээ, хэт хурд нь ноцтой ослын гол шалтгаан болдог.

⚖️Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т зааснаар дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглодог. Үүнд:

а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;
б/ Урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;
в/ Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед;
г/ Араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед тус тус гүйцэж түрүүлэхийг хориглоно.

⚠️Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна‼️

22/09/2026

Мэргэшсэн жолооч танд 👇👇👇

21/09/2026

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БИДНИЙ ХАМТЫН ХАРИУЦЛАГА

🚸Сургууль орчмын бүсэд тээврийн хэрэгслийн хурдыг 20 км/ц-аас хэтрүүлэхийг хориглоно‼️

18/09/2026

📌📱ЖОЛОО БАРЬЖ БАЙХДАА ГАР УТАС АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Судалгаагаар жолоо барьж байхдаа мессеж бичих, унших, сошиал медиа шалгах зэрэг үйлдэл нь жолоочийн анхаарлыг 4–5 секунд замын хөдөлгөөнөөс сарниулдаг байна.

Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл тодорхой зайг жолоочийн бүрэн анхааралгүйгээр туулж, замын нөхцөл байдал, явган зорчигч болон бусад тээврийн хэрэгслийг цаг тухайд нь анзаарах, хариу үйлдэл үзүүлэх боломжийг бууруулдаг.

⚠️Иймд жолооч та тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ гар утас ашиглахгүй, анхаарлаа замын хөдөлгөөнд бүрэн төвлөрүүлж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаална уу.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97689115888

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэрүүлэг авто сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сэрүүлэг авто сургууль:

Shortcuts

Share

Category