Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа

Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа 🪑

25/09/2026

‼️ ЯАРАЛТАЙ ХЯМД ЗАРНА‼️

БЗД Засвар хийсэн маш цэвэрхэн
2 өрөө байр зарнаа. Гэрчилгээ бэлэн
банкны зээлээр авах боломжтой
•48,9м.кв
•Баруун харсан 2 цонх, 1 болкон
•2019онд ашиглалтанд орсон
💰 Үнэ 170сая₮
☎️ 88099967

‼️ ЯАРАЛТАЙ ХЯМД ЗАРНА‼️БЗД Засвар хийсэн маш цэвэрхэн 2 өрөө байр зарнаа. Гэрчилгээ бэлэн банкны зээлээр авах боломжтой...
25/09/2026

‼️ ЯАРАЛТАЙ ХЯМД ЗАРНА‼️

БЗД Засвар хийсэн маш цэвэрхэн
2 өрөө байр зарнаа. Гэрчилгээ бэлэн
банкны зээлээр авах боломжтой
•48,9м.кв
•Баруун харсан 2 цонх, 1 болкон
•2019онд ашиглалтанд орсон
💰 Үнэ 170сая₮
☎️ 88099967

344дугаартай зургийг дэмжээд лайк, коммент бичээд өгөөрэй Баярлалаа! ❤️
08/08/2026

344дугаартай зургийг дэмжээд лайк, коммент бичээд өгөөрэй Баярлалаа! ❤️

👼Өнөөдрийн сэдэв: НЯРАЙН ХАМАР АРЧИЛГАА ЭЭЖҮҮД ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ☝️Нярай хүүхдийн хамар нарийн, салст нь мэдрэмтгий учра...
17/11/2025

👼Өнөөдрийн сэдэв:
НЯРАЙН ХАМАР АРЧИЛГАА
ЭЭЖҮҮД ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ☝️

Нярай хүүхдийн хамар нарийн, салст нь мэдрэмтгий учраас амархан битүүрдэг. Тиймээс зөв арчилгаа өдөр бүр хэрэгтэй байдаг.

👶 Яагаад нярайн хамар амархан битүүрдэг вэ?
✅Хамрын хөндий жижиг
✅Агаар хуурай үед салс хуримтлагдах
✅Сүү хөхүүлэх үед дуссан сүү хамарт орох
✅Тоос, багaхан ханиаданд ч хурдан бөглөрөх

👼ХЭРХЭН ЗӨВ АРЧИЛАХ ВЭ?
✔ 1. Далайн ус / давстай уусмал дусаах/
Хамрыг цэвэрлэж, бөглөрөл сааруулна.
Өдөрт 1–2 удаа (ханиадтай үед 3–4 удаа).
✔ 2. Хамрын соруулаар соруулах (болгоомжтой!)
Уг уусмалыг дусаасны дараа зөөлөн соруулаар бага хэмжээгээр соруулаарай.
Хэт хүчтэй сорох нь салстыг гэмтээдэг тул болгоомжтой байх☝️
✔ 3. Өрөөний агаар чийгшүүлэх
Хамгийн тохиромжтой чийгшил: 40–60%
Агаар хуурай бол хамар амархан хатаж битүүрнэ.
✔ 4. Хүүхдийг хөхүүлэх байрлал
Сүү хамар руу орохоос сэргийлж толгойг нь бага зэрэг өндөрлөнө.
✔ 5. Харшил төрүүлэх зүйлсээс хол байлгах
Тоос, гэрийн тэжээвэр амьтны үс, хүчтэй үнэртэй бодис
Хүүхдийн өрөөнд агаарт цацдаг анхилуун үнэр, тамхи – хатуу хориотой ❌

👼ЮУГ ХИЙЖ БОЛОХГҮЙ ВЭ?
🚫 Хөвөнтэй чихний савхаар хамарыг ухах
🚫 Эмчилгээний дусаалга (хавдар бууруулагч) дур мэдэн хэрэглэх
🚫 Тос, вазелин хамарт түрхэх
🚫 Удаан хугацаагаар соруулаар хүчтэй соруулах
Салст гэмтээж, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.‼️

👩‍⚕️ Хэзээ ЭМЧИД үзүүлэх вэ?
Амьсгалахад хүндрэлтэй, хүчтэй сийрэг дуу гарч амьсгалж байвал
3–5 хоног үргэлж тасралтгүй битүүрвэл
Хөхөхдөө амьсгал нь их тасалдаж байгаа үед
Хоол сүү нойрндоо муудах, халуурах зэрэг шинж гарвал эмчид яаралтай хандаарай.

Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа #нярай #хамар #Зөвлөгөө #арчилгаа #бүүвэйлэгчтэй #ХУДАЛДАНА #Мэдээлэл

☕️Өнөөдрийн сэдэв:  Нярай хүүхдийг хар цайнд оруулахын ач тус🤱Эртнээс уламжилж ирсэн зөөлөн арчилгааНярай хүүхдийг буцал...
16/11/2025

☕️Өнөөдрийн сэдэв: Нярай хүүхдийг хар цайнд оруулахын ач тус🤱

Эртнээс уламжилж ирсэн зөөлөн арчилгаа
Нярай хүүхдийг буцалгаж шүүн бэлдсэн хар цайгаар усанд оруулах нь дараах олон давуу талтай :

✅ 1. Арьсны үрэвсэл намдаах
Хар цайнд агуулагддаг танин (tannin) бодис нь:
👼Улайлт багасгах
👼Харшилтай жижиг тууралт тайвшруулах
👼Арьсны загатнаа дарахад тустай.

✅ 2. Арьсыг чангалах ба тослогийг тэнцвэржүүлэх
Цайны найрлага нь арьсны тосны илүүдлийг зөөлөн бууруулж, нярайн арьсыг илүү зөөлөн, /барзгаршилгүй/ болгодог.

✅ 3. Хөлөрөл багасгах
Хар цай нь хөлсний булчирхайн идэвхийг түр хугацаанд тайвшруулдаг тул:
👼Толгой их хөлрдөг
👼Хэт хөлөрдөг нярайд үр дүнтэй.

✅ 4. Ядаргаа тайлах, тайвшруулах
Хар цайны бүлээн ус нь нярайн биеийг суллаж, тайвшруулж, илүү сайн нойр хүргэдэг.

⚠️ Анхаарах зүйлс
👼Шүүж хөргөөд 37°С–38°С дулаан орчинд оруулна.
👼Хэт их өтгөн цай хэрэглэхгүй.
👼Нүд, чих руу оруулахгүй.
👼Хэрэв арьс улайж эсвэл тууралт нэмэгдвэл шууд зогсоох.
👼Харшилтай, экземтэй хүүхдэд эхлээд гарын арьсан дээр туршиж үзэх.

☝️Илүү их мэдээлэл авахыг хүсвэл Page-дээ нэгдээрэй

13/11/2025

Eooo bvr yg yg 😂😂🤱👩‍🍼❤️

🤰Жирэмсний үеийн шинжилгээ ба ач холбогдолЖирэмсний хугацаанд хийгддэг шинжилгээнүүд нь эх, ураг хоёрын эрүүл мэндийг ха...
09/11/2025

🤰Жирэмсний үеийн шинжилгээ ба ач холбогдол

Жирэмсний хугацаанд хийгддэг шинжилгээнүүд нь эх, ураг хоёрын эрүүл мэндийг хамгаалах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх гол зорилготой байдаг.
Жирэмсний хугацаанд нийтдээ 3 үе шатны шинжилгээ хийгддэг гэж үздэг:

Эхний 3 сар (I триместр)
Дунд 3 сар (II триместр)
Сүүлийн 3 сар (III триместр)

I. Жирэмсний эхний 3 сар (0–12 долоо хоног)
Энэ үе бол жирэмсний онош батлах, ураг хэвийн хөгжиж байгаа эсэхийг тогтоох хамгийн чухал үе.
🔹 1. Ерөнхий шинжилгээ
✅Цусны ерөнхий шинжилгээ:
Цус багадалт, үрэвсэл байгаа эсэхийг илрүүлнэ.
✅Шээсэнд уураг, сахар шалгах:
Бөөр, элэгний үйл ажиллагааг үнэлнэ. ✅Цусны бүлэг, Rh хүчин зүйл
Эхийн болон ургийн цусны үл нийцэл (Rh-) илрүүлэхэд чухал.
✅Вирусийн шинжилгээ (B, C гепатит, ДОХ, тэмбүү)
Халдварт өвчин урагт халдах эрсдэлээс сэргийлнэ.
✅TORCH шинжилгээ (Toxoplasma, Rubella, Cytomegalovirus, Herpes)
Урагт халдварлах аюултай вирусийг илрүүлнэ.
✅Хүйн судлын хэт авиан (эхний УЗИ)
Ураг байгаа эсэх, тоо, байрлал, хөгжлийн байдал, зүрхний цохилт зэргийг харна.

II. Жирэмсний дунд 3 сар (13–27 долоо хоног)
Энэ үед ураг ид хөгжиж, эрхтнүүд бүрэлддэг тул илүү нарийн хяналт хийгддэг.

🔹 1. Хэт авиан шинжилгээ
✅Ургын эрхтэн, яс, нуруу, тархи, зүрх, дотор эрхтний хөгжлийг хянах
✅Хүйс, ургийн байрлал, ихэсийн байдал
✅Хэрэв шаардлагатай бол ургийн гажиг илрүүлэх шинжилгээ (AFP, hCG, Estriol) хийнэ.
🔹 2. Цусны даралт, жин хяналт
Эхийн жингийн өөрчлөлт, даралт ихсэлтийг хянаж, преэклампси (хордлого)-оос сэргийлнэ.
🔹 3. Давтан ерөнхий шинжилгээ
Цус, шээс дахин шинжилж, өмнөх үр дүнг баталгаажуулна.

III. Жирэмсний сүүлийн 3 сар (28–40 долоо хоног)
Төрөхөд бэлтгэх, ураг болон эхийн аюулгүй байдлыг баталгаажуулах үе шат.

🔹 1. Хэт авиан
Ургийн жин, байрлал, ихэсийн байдал, усны хэмжээ, хүй утас шалгах.
Төрөх замд саад байгаа эсэхийг тодруулах.
🔹 2. Хүүхдийн зүрхний бичлэг (КТГ)
Ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн, хүчилтөрөгчийн хангалтыг хянадаг.
🔹 3. Цусны шинжилгээ
Гемоглобин, глюкоз дахин шалгах – жирэмсний сүүл үед цус багадалт, чихрийн хяналт чухал.
Шээсний уураг жирэмсний хожуу хордлогыг илрүүлэхэд ашиглагдана.

🌸 Нийтлэг бус нэмэлт шинжилгээнүүд (эмчийн заавраар)
✅Глюкозын тэсвэрийн сорил(OGTT) жирэмсний чихрийн шижинг илрүүлэх
✅Бамбайн дааврын шинжилгээ (TSH, FT4) дааврын өөрчлөлт шалгах
✅Ургийн ДНХ шинжилгээ (NIPT) генетикийн гажиг илрүүлэх (жишээ нь Даун синдром) илрүүлэх.

Жирэмсний үеийн шинжилгээнүүд болон эрт хяналтанд орох нь:
1. Урагт эрт илэрч болох эмгэг, гажгийг тодорхойлох
2. Эхийн эрүүл мэндийг хамгаалах
3. Төрөхийн өмнөх хүндрэл, эрсдлийг багасгах
4. Эх, хүүхдийн амь насыг хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа . #ШИНЖИЛГЭЭ АдминSS

Address

Chingeltei
Ulaanbaatar
15170

Alerts

Be the first to know and let us send you an email when Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ээжүүдийн зөвлөгөө, мэдээлэл Хэрэгцээт бараа:

Shortcuts

Share