27/03/2022
ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ТАТВАРЫН ОРЧИН, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг МУ-ын ААНОАТ-ын тухай хуулийн 21.1.9 -д Эрүүл мэндийн тухай хуулийн 15,1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого татвараас чөлөөлөгдөх тухай заасан байдаг. Татварын Ерөнхий Газарт хандан татвараас чөлөөлөгдөх тухайд тодруулга авахад МУ-ын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.2 заалтыг авч чөлөөлөгдөхгүй байх талаар дурьдсан байна. Нийтийн эрх зүйн зарчимын нэг нь хуулийг шууд утгаар ойлгох явдал юм. ТЕГ-аас өгч байгаа тодруулгууд энэ зарчмыг хэрэгжүүлээгүй байна.
Монгол Улсад эрүүл мэндийн салбарын төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мандийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангах, энэ үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн харилцан үйл ажиллагааг зохицуулах нь эрүүл мэндийн тухай хуулийн үндсэн зорилго оршин байна гэж үзэж байна. Харин эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах зорилготой гэж ойлгож байна.
Мөн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг; мөн “ 3.1.23."төрөлжсөн мэргэшил" гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг” гэж тус тус заасан байна. .
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3.1.1."эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг; мөн 3.1.2."эмнэлэг" гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;хэмээн тус тус заасан байна.
Монгол Улсын ААН-ын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 заасны дагуу энэ хуульд зааснаас өөрөөр хуульд заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно хэмээн заасан байна. Мөн МУ-ын Эрүүл мэндийн тухай хуулийн 19.2 заалтаар эрх бүхий төрийн захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 19.3 заасан чиглэлээр тусгай зөвшөөрлийг олгох тухай заасан байна.
Ялангуяа шүдний эмнэлгүүдийг ААНОАТ-аас чөлөөлөхгүй гэсэн хариултуудыг өгсөн байх юм. Хуулийг давсан журам гэж байхгүй ба нийтийн эрх зүйн хуулийг шууд утгаар нь ойлгох учиртай.
ТМЗ, ТШ Г.Нэргүй