06/09/2025
🌍 Жинхэнэ баатарлаг шийдвэр
2012 онд Эверестийн оргилоос 300 метрийн зайд 24 настай Израилийн уулчин Надав Бен-Йегуда амьдралынхаа хамгийн том сонголтын өмнө иржээ:
🏔 Өөрөө оргилд гарч түүх бүтээх үү, эсвэл хүний амийг аврах уу?
Бен-Йегуда болсон явдлыг ингэж дүрсэлсэн байдаг:
«Би хоёр шинэ цогцосны хажуугаар өнгөрсөн. “Шинэ” гэдэг нь надтай адилхан олсоор гарч байсан хүмүүсийн цогцос байлаа. Тэд ухаан алдсандаа, хөдөлж чадахаа больсон учраас олсноосоо хөндийрч чадахгүй, тэндээ комд орж нас барсан байв. Өөр уулчид тэдний дээрээс зүгээр л алхаж өнгөрч байлаа.
Дараагийн ухаан хэвтэх хүнийг хараад би таньсан юм. Тэр бол хуаранд танилцсан Туркийн Айдын Ирмак байлаа. Тэрээр ухаангүй хэвтэж байсан, бээлийгүй, хүчилтөрөгчгүй, мөсөн гутлын шүдтэй улгүй, дуулга нь хүртэл алга болсон байлаа. Түүнийг би зүгээр л төгсгөлөө хүлээгээд үлдээж чадсангүй. Бусад уулчид түүний хажуугаар хуруугаа ч хөдөлгөлгүй өнгөрч байгааг хараад, хэрвээ би л түүнийг орхивол тэр гарцаагүй үхэхийг ойлгосон, тиймээс түүнийг аврахыг ядаж оролдох ёстой гэж шийдсэн юм.
Би Айдынтай хамт уруудаж эхэлсэн, энэ нь 9 цаг үргэлжилсэн. Маш хэцүү байсан, учир нь түүнийг нуруун дээрээ чирэхэд их хүнд байв. Тэр үе үе ухаан ордог ч, төд удалгүй дахиад л ухаан алдана. Ухаан орох үеээ өвдөлтөөсөө болж чанга хашгирч, бидний уруудалтыг улам хүнд болгож байв. Маш удаан ч гэсэн бид доошилсоор. Гэнэт миний хүчилтөрөгчийн маск эвдэрсэн. Удалгүй бид Малайзын нэг уулчинтай таарсан боловч тэр ч бас биднээс ялгаагүй сүүлчийнхээ амьсгалыг авч байлаа. Ингээд бид цааш явах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Уул руу өгсөж байсан уулчдаас би хашгирч тусламж гуйж, хоёр шархадсан хүнийхээ төлөө жаахан хүчилтөрөгч өгөөч гэж гуйж зарим нь бидэнд тусалсаан.»
Тэд эцэст нь хуаранд хүрч, Катмандуд нисдэг тэргээр тээвэрлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн ба бүгд хөлдөлт авсан. Хүний амь аврах үедээ Надав Бен-Йегуда бээлийгээ тайлж байснаас болон хуруунуудаа хүндээр хөлдөөж золоор тайруулалгүй үлдсэн юм.
Надав Бен-Йегуда хэлэхдээ:
«Би Эверестэд гарсан хамгийн залуу израиль хүн болж алдарших боломжтой байсан, мэдээж миний карьерт тодорхой нөлөөлөх байсан байх. Гэхдээ би бүхэл бүтэн амьдрал аварч, зөв сонголтыг хийсэн. Энэ бол миний жинхэнэ ялалт, надад дахиад ийм сонголт ирвэл би эргэлзэлгүй дахин хүний амь аврахыг сонгох болно.» хэмээжээ.
Орчуулсан З. Мандухай
01/09/2025
🥳АНГЛИ ХЭЛ СУРАХ АМАРХАН БОЛЛОО ✍️
50-хан мянган төгрөгөөр #АНГЛИ хэлний дүрмийн 80 гаруй хувийг #ЗАЙНААС аппликейшнээр зааж эзэмшүүлнэ.
✅Та 30 хоногт Англи хэлийг анхан шатнаас гүнзгий шат хүртэл үзэх учир маш хурдан сайжрах боломж юм.
✅Манай сургалт онлайнаар явагддаг ба Англи хэлний аппликейшн юм. Утас байхад хаанаас ч орох боломжтой.
✅Монгол багш заадаг болохоор маш ойлгомжтой байдаг. Мөн танд хэрэг болох олон дадлаг ажил, их хэрэгллэгддэг хэллэгүүд, зурагт толь, өдөр бүр цээжлжх 10 үгс зэрэг бүгдийг багтаасан байгаа.
✅Та өдөр бүр 24/7 өөрийн боломжит цагтаа тохируулаад хичээлээ үзэх боломжтой. учир англи хэлэнд дасахдаа хурдан байдаг.
⚠️Та манай аппликейшны бүх түвшинг үзсэний дараа танд нэмж сурах зүйл бараг л үлдэхгүй. Үзсэн зүйлсээ өөрийн болгож авахад л та дээд түвшиний англи хэлтэй болсон байна.
⚠️Гол нь хичээлдээ яг цагаа зарцуулах хэрэгтэй
📲Та ухаалаг утастай байхад л гэртээ, оффис дээрээ ер нь хаана ч сууж байгаад маш сайн Англи хэлтэй болох болно.
🤝Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнд дугаараа чатаар илгээгээрэй. Бид холбогдох болно.
🔗⏩️Татаж аваад 24 цаг туршиж үзээд шийдвэрээ гаргаарай.
𝗗𝗼𝘄𝗻𝗹𝗼𝗮𝗱 𝗵𝗲𝗿𝗲 ⬇️⬇️⬇️
IOS систем:
https://apps.apple.com/us/app/easy-english-mongolia/id1547124085
Android систем:
https://play.google.com/store/apps/details?id=com.e.english
28/08/2025
Тийм шүү- Боловсрол- Англи хэл- Хүний амьдралд маш их хэрэгтэй 📘📘
Боловсрол хэрэгтэй хэрэггүй, мөнгөгүй сурч чадаагүй л гэнэ. Энэ охины түүхийг унших уу даа...
🇩🇪🇲🇳Австрали улсын University of Sydney-ын 100 хувийн тэтгэлэгт оюутан Нандинзаяа
✍️Дарь-Эхийн овооны хогийн цэгээс дэлхийн топ их сургуульд 100%-ийн тэтгэлэгт оюутан болсон миний түүх
Ихэвчлэн хүмүүс амьдралд нь тохиолдсон асуудлаа бичдэг юм билээ. Харин би хэн нэгэнд урам зориг өгөх болов уу гэсэндээ Дарь-Эхийн овооны хогийн цэг дээрээс дэлхийн топ 100-д багтах Австрали улсын University of Sydney-ын 100 хувийн тэтгэлэгт оюутан болсон түүхээ бичье гэж бодлоо.
Би 4, 5 настай байх үедээ хогийн цэгийг хүүхдийн тоглоомын газар л гэж боддог байлаа. Гэрийн яг хажууханд хогийн цэг байдаг болохоор гэрээс гараад л өдөржин хогийн цэг дээр тоглоно. Үнсэн саарал хогон дунд эвдэрсэн тоглоом, төмөр, шил лааз гээд жоохон хүүхдийн сонирхлыг татах юу эс мундах вэ дээ. Аав ээж хоёр минь мэдээж мөнгөний боломжтой хүмүүс байгаагүй.
Ганц охиноо өлсгөж дааруулахгүй гэсэндээ л олдож байгаа ганц нэг ажлыг гололгүй хийдэг байсан гэж боддог. Хэдий манайх мөнгөгүй айл ч аав, ээж хоёр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг байсан. Гэхдээ хэн л хогийн цэг дээр хашаа ч байхгүй тийм орон гэрт амьдраад байхыг хүсэх вэ дээ. Аав, ээж хоёр биеэ зовоох дургүй байсан юм болов уу...
Бусад хүмүүс шиг эрсдэл хийж, биеэ зовоон эд мөнгөтэй амьдарснаас хоёр идэхгүй хоосон хоночихгүй байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг илүүд үздэг байсан гэж боддог. Харин би бол эсрэгээрээ өсөж том болох тусмаа тэр хоёрыг яагаад энэ амьдралаа өөрчлөхийг хүсдэггүй юм бол, яагаад ингээд намайг хүүхэд байхад байсан бидний амьдрал огтхон ч өөрчлөгдөлгүй яг л энэ хэвэндээ өдийг хүрсэнд нь тэр хоёрыг буруутгадаг байлаа. Хогийн цэгийн охин гэж үеийн хүүхдүүддээ шоолуулж халтар хувцастай явахаас ичдэг байсандаа л тэр байх.
Харин намайг цэцэрлэгт сургаж чадаагүй ч сургуульд оруулсанд нь би баярладаг. Нэг талаар сургуульд байсан үе минь хэтэрхий хүнд хэцүү байсан нь одоогийн намайг бий болгосон болохоор тэр байх. Анх сургуульд орсон цагаас л багш нар болоод ангийн хүүхдүүдийн ялгаварлан гадуурхалт эхэлсэн. Хэтэрхий жаахан байсан ч гэнэт нь олон хүүхдүүдэд шоолуулж, багш нарт халтар заваанаараа дуудуулж эхэлсэн нь миний сэтгэл зүйд их хүндээр тусаж үлдсэн гэж боддог. Одоо бодоход ч өчигдөрхөн мэт л тэр мэдрэмжүүд тод санагддаг.
7 дугаар анги хүртлээ нэг ч найзгүй хүний өөдөөс эгцлээд харж ч ярьж чаддаггүй тийм л охин байлаа. 6 дугаар ангид байх. Үе үе ариун цэврийн үзлэг гэж явагдана. Тэр үед цагаан цамцны зах, гутлыг нь тайлуулаад оймсыг нь шалгадаг байсан юм. Миний цамцны зах хиртэй, оймс ижил буруу цоорчихсон байхыг хараад хүүхдүүд ангиар дүүрэн инээлдэж, ангийн багш арчаагүй залхуу зэргээр үгийн муухайгаар загнан тэр өдрийн хичээлийг дуусан дуустал цамцыг минь бариулаад оймстой чигээр нь самбарын өмнө зогсоож байсан нь санаанаас гардаггүй юм.
Хичээл тарсан даруйд гэрийнхээ зүг нулимсаа арчин алхаж явтал гудамжны үзүүрт аав нэг хүнтэй зогсож байх нь харагдсан. Аав дээр очих гэтэл тэр хоёрын яриаг би холоос сонсчихсон. Аав яг л миний үеийнхээ хүүхдүүдэд дээрэлхүүлдэг шиг тэр ахад дээрэлхүүлээд толгой гудайлгаад юу ч хэлж чадахгүй зогсоод л… Тэр ах явахдаа муухай инээж аавын өмдөнд гутлынхаа шавхайг арчихыг нь хараад аавыгаа тэгэхэд өөрөөсөө ч илүү өрөвдөж билээ…
Энэ үеэс л надад ахиж хэнд ч дээрэлхүүлэхгүй мундаг хүн болоод аав ээжийгээ хүний доор амьдруулахгүй гэсэн бодол орж ирсэн байх гэж боддог. Тэр жилээс хичээлдээ анхаарч онц суръя гэж хичээдэг байсан боловч нэг л санаснаар болж өгдөггүй байлаа. 7 дугаар ангийн хавар манай ангид Буянзаяа гэх охин шинээр шилжиж ирсэн. Тэр охиныг гаднаас нь харвал бас л надтай адилхан тааруухан амьдралтай гэмээр охин байсан болохоор орж ирсэн цагаас нь л ангийхан шооглож хэн ч нийлдэггүй байв.
Нэг өдөр анги дээр хүүхдүүдийг тав таваар нь баг болгоод ханын самбар хийж ирэх даалгавар өгсөн юм. Тэр охин манай багт хуваарилагдаж бид хоёр ханын самбар хийх явцдаа илүү дотно болж найзууд болж эхэлсэн.
Харин тэр охин гаднаасаа харагддагаасаа их өөр. Багаасаа аав, ээжгүй өссөн. Дүүтэйгээ хамт асрамжийн газраар хүмүүжсэн хэрнээ маш ухаалаг, ирээдүйн зорилгоо бүрэн тодорхойлчихсон охин байсан.
Би хүүхдүүдэд дээрэлхүүлж, аав ээж хоёрыгоо ядуу амьдралтайд нь буруутгаж явдаг бол тэр охин аав ээждээ өмнө нь гомддог байсан ч одоо бол хэдийн энэ бодлоо мартчихсан гэсэн. “Аав, ээжгүй өссөндөө, бусдад гадуурхагддагтаа би анхаарал хандуулахыг хүсдэггүй. Хэрвээ би тэрэнд л анхаарал хандуулаад байвал дүүгээ сайн хүн болгож, сайхан амьдруулж чадахгүй шүү дээ” гэж хэлэхэд нь тэр охины хажууд би өөрийгөө ямар өчүүхэн бодолтой юм бэ гэдгээ мэдэрч анх удаа л хүнийг тэгж их бахархан харж, өөрөөсөө айхтар ичиж билээ.
Ингээд л тэр охинтой нийлж эхэлснээс хойш өдөр өдрөөр би одоо байгаа амьдралдаа гутархаа больж эхэлсэн. “Одоо байгаа нь ямар ч хамаагүй, ирээдүйд миний хэн болох нь л чухал” гэх бодол толгойноос минь салахаа больж хичээлдээ улам бүр хичээсээр 11-дүгээр ангиа төгсөхдөө тэр найзынхаа хамт шилдэг сурагч болж төгслөө.
Төгсөхөд хэдхэн сар дутуу байхад Буянаа бид хоёр манайд хоносон юм. Тэр шөнө бид хоёр сургуулиа төгсөөд юу хийх үү? Ямар сургуульд орох уу? Ирээдүйд ямар хүн болох уу гэдгээ шөнөжин ярилцаж хоносон. Тэр шөнө ирээдүйн өөртэйгөө уулзсан юм шиг нүдэнд төсөөлөгдөж харагдаад, сэтгэл догдлоод мөрөөдсөөр байгаад цурам ч хийлгүй хоносноо саяхан болсон юм шиг л тод санаж байна.
Буянаа надад “Чи бид хоёр мөнгө байхгүй юм чинь их сургуульд орж бараг л чадахгүй байх. Англи хэлээ сайн сурчихвал IELTS гээд шалгалт байдаг юм билээ. Тэрэнд өндөр оноо авч чадвал гадны их сургуульд тэтгэлэгтэй сурч болдог гэсэн. Хоёулаа их сургуульд орно гэж цаг алдаж байхаар нэг юм уу хоёр жил англи хэлээ сайн сураад тэр шалгалтыг нь өгье” гэв. Би ч мэдээж IELTS гэж юу байдгийг огт мэдэхгүй ч тэгье гэж шууд л зөвшөөрсөн. Тэтгэлэг авахын тулд хэлний онооноос гадна нийгмийн оролцоог хардаг болохоор дэлхийн зөн олон улсын байгууллагад орж тэндээ хүнд хэцүү амьдралтай хүүхдүүд, өндөр настангуудад туслах сайн дурын ажил хийе гэж бас шийдсэн.
Ингээд бид хоёр 10 жилд англи хэл гэх олигтой юм сураагүй ч бүгдийг нь шинээр хийж эхэллээ. Хэн хэнд нь мөнгө байхгүй учир сургалтанд суух боломж байгаагүй. Өглөө эрт номын санд суугаад өдөр 11, 12 цагаас угаагч, бэлтгэгч, худалдагч гэх мэт ажил хийгээд олсон мөнгөнийхөө ихэнхийг нь аав ээждээ өгч үлдснийг нь ном, сурах бичиг гэх мэтэд зориулдаг байлаа.
Ажлаа тараад хоёулаа Буянаагийн амьдардаг нийтийн байранд уулзаж хамтдаа шөнө хүртэл хичээлээ хийдэг байв. Ажлын бус цагаар сайн дурын ажил хийнэ гээд их завгүй байдаг байсан болохоор бусад охидууд шиг үеийн банди нартай уулзаж, шоудаж наргиж цэнгэж явах ойлголт бид хоёрт огт байгаагүй. Тиймдээ ч Австралид ирэх хүртлээ нэг ч удаа эрэгтэй хүнтэй болзож үзээгүй юм билээ. Энэ хугацаанд бид хоёрын хэн хэнийх нь амьдралд хэцүү асуудлууд олон тулгарсан ч хичээлээ л хийхээ зогсоохгүй шүү гэж нэгэндээ урам өгнө.
Ээж минь намайг 19 настай байхад сүрьеэ тусч нилээн хүнд өвдөж гэртээ хэвтрийн байдаг болсон. Аав ээжийг асарч ажил хийх боломжгүй болсон болохоор өдрийн цагаар ажил хийж олсон ихэнхи мөнгөө гэр бүлдээ зарцуулж өөртөө хэдхэн төгрөг илүүчилдэг байлаа. Яг энэ эрчээрээ жил сурсны дараа IELTS шалгалтанд 6 сарын дараа орохоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд бүр эрчимтэй бэлдэж шалгалтаа өгсөн чинь би 4,5 оноо, Буянаа 5,5 оноо авсан. Энэ оноо шалгалт өгөхөд мэдээж хангалтгүй.
Ингээд дахиад л мөнгөө цуглуулж 3 сарын дараа гэхэд төвшингөө ахиулж шалгалт өгөх зорилго тавиад өдөрт 4-5 цагийг л унтахад зарцуулж бусад цагт нь амс хийхгүй завгүй ажил, хичээл, сайн дурын ажил гэж явдаг байв. Шалгалт өгөх өдөр ч ирж бид хоёр шалгалтаа өгтөл Буянаа 6 оноо харин би 4,5 хэвээрээ. Хариугаа сонсоод хэсэг сэтгэлээр унаж хоёр сар гаран дахиж англи хэлээ давтаагүй. Энэ хооронд харин Буянаа зогсохгүй хийсээр л байсан. Найзыгаа тийм уйгагүй хийхийг хараад би ч гэсэн дахиад нэг хичээгээд үзье гэж шийдээд дахин шалгалт өгөхөөр бүртгүүлэв. Энэ удаад 6 сарын дараа өгөхөөр бүртгүүллээ. За тэгээд л энэ өдрөөс хойш дахиад л завгүй өдрүүд эхэлж зав л гарвал англи хэлээ л хийхийг хичээдэг байсны хариуд Буянаа 8 оноо би 7 оноо авч бид хоёр тэтгэлэг авах боломжтой болсон юм.
Хариугаа сонсоод хагартлаа баярласан хоёр маргааш нь хичээл, ажил юу ч хийлгүй нэг өдөр ханатлаа сайн амарч аваад нөгөөдрөөс нь бид хоёрын нөхцөлд тохирох тэтгэлэг өгөх боломжтой сургуулиудыг судалж материалаа хэд хэдэн сургууль руу явуулж хэн хэн нь ихэнхи сургуулиас тэнцсэн гэсэн хариугаа харсны дараахи тэр мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй байна… Хариугаа харчихаад уйлаад л суугаад байснаа санадаг. Яг энэ баярт үйл явдалтай зэрэгцэж ээжийн бие улам бүр муудсаар намайг Австрали явахаас сарын өмнө ээж минь бурхан болсон.
Нас барахынхаа өмнө ээжийн минь хэлсэн үг санаанаас гардаггүй. “Бид хоёр шиг ийм хүнээс ийм мундаг охин төрсөнд итгэж чадахгүй байна. Ээж нь одоо тайван явж чадахаар боллоо. Аав чинь энд ганцаараа үлдэх нь. Аавтайгаа өдөр бүр холбоо барьж, аавдаа санаа тавьж байгаарай” гэж захисан. Аавынхаа дэргэд нь байж чадахгүй ч аав минь одоо хэн хүнээс илүү охиноороо бахархаж, тааралдсан хүн болгондоо л миний тухай ярьж сайрхаж явдаг гэсэн.
Ээжийгээ жаргааж чадаагүй ч удахгүй сургуулиа төгсөж аав дээрээ очоод аавыгаа энэ насанд нь байгаагүйгээр нь жаргалтай амьдруулна гэж боддог. Одоо би бакалавраа төгсөж магистерт 50 хувийн тэтгэлэгтэй сурч байгаа. Үлдсэн төлбөрөө хийхийн тулд хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд бүтэн нойртой хонох өдрүүд цөөхөн байгаа ч над шиг мөнгөгүйдээ бусдад гадуурхагдаж, хүнд хэцүү өдрүүдийг өнгөрөөж яваа олон мянган хүүхдүүдэд жоохон ч гэсэн урам зориг өгөх болов уу гээд өөрийнхөө түүхийг хуваалцлаа. Чиний одоо хэн байгаа чинь хэнд ч хамаагүй, Чиний ирээдүйд хэн болох чинь л чухал шүү.
Сурахын төлөө зовж өнгөрүүлсэн өдөр болгон чинь ирээдүйд чамайг шагнана. Хүн хичээвэл боломжгүй зүйл байхгүй гэдэг үнэхээр үнэн. Тийм болохоор хүнд хэцүү амьдралыг туулж яваадаа гутраад суувал юу ч өөрчлөгдөхгүй. Харин өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрийгөө ялан дийлж, өөртэйгөө тэмцдэг байгаарай. Зорилгоо нүдэнд харагдах газраа бичээд үргэлж түүнийхээ төлөө тууштай хичээвэл хүн бүрт боломж бий. Зорьсон зүйлээ их биш бага биш өдөр бүр тогтмол хийдэг байгаарай. Хамгийн чухал нь зогсож л болохгүй...
22/10/2024
💡Сард 5̳̿͟͞0̳̿͟͞.0̳̿͟͞0̳̿͟͞0̳̿͟͞ төгрөг төлөөд Англи хэлний бүх түвшиний дүрэм болоод хичээлүүдийг хязгааргүй суралцаарай.
Хүн англи хэлийг сурнаа гээд шийдсэн бол хаа сайгүй л хямд, бас ойлгомжтой амархаан сурчих боломжууд хаа сайгүй л байдаг. Тэдний нэг нь манай апп байгаа юм.
⏩️Татаж аваад 24 цаг хэрэглэж үзээд шийдвэрээ гаргаарай.
𝗗𝗼𝘄𝗻𝗹𝗼𝗮𝗱 𝗵𝗲𝗿𝗲 ⬇️⬇️⬇️
IOS систем:
https://apps.apple.com/us/app/easy-english-mongolia/id1547124085
Android систем:
https://play.google.com/store/apps/details?id=com.e.english
16/07/2024
Basic vs advanced English
1. I'm happy. - I'm on top of the world.
2. I don't care. - It doesn't bother me.
3. I'm busy. - My plate is full.
4. It's not important. - It's not a big deal.
5. I understand. - I get the picture.
6. I'm worried. - I'm on edge.
7. It's bad. - It's a disaster.
8. I'm tired of this. - I'm fed up.
9. That's interesting. - That's fascinating.
10. I'm scared. - I'm petrified.
11. I'm sorry. - My apologies.
12. I'm excited. - I'm pumped.
𝙀𝙖𝙨𝙮 𝙀𝙣𝙜𝙡𝙞𝙨𝙝 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖 гар утасны аппликейшн татаж аваад Англи хэлээ сураарай!
𝗗𝗼𝘄𝗻𝗹𝗼𝗮𝗱 𝗵𝗲𝗿𝗲 ⬇️⬇️⬇️
IOS систем:
https://apps.apple.com/us/app/easy-english-mongolia/id1547124085
Android систем:
https://play.google.com/store/apps/details?id=com.e.english
Easy English Mongolia
05/06/2024
𝙀𝙖𝙨𝙮 𝙀𝙣𝙜𝙡𝙞𝙨𝙝 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖 гар утасны аппликейшн татаж аваад Англи хэлээ сураарай!
𝗗𝗼𝘄𝗻𝗹𝗼𝗮𝗱 𝗵𝗲𝗿𝗲 ⬇️⬇️⬇️
IOS систем:
https://apps.apple.com/us/app/easy-english-mongolia/id1547124085
Android систем:
https://play.google.com/store/apps/details?id=com.e.english
30/05/2024
Хүний амьдрал гэдэг өөрийнх нь өдөр бүр хийж байгаа сонголтуудын үр дүнд бий болдог.
Өглөө эрт босох уу? Унтах уу? Англи хэлийг сурах уу? Сурах цаг байхгүй ш дээ гээд яваад л байх уу? гэх сонголтоос л эхэлдэг.
Энэ зун та бид бас л том сонголттой нүүр тулна. Чиний жижиг том гэлтгүй бүх сонголт ирээдүйг чинь, хүүхдийн чинь ирээдүйг тодорхойлно. Энийг л ойлго.
Англи хэл сурах уу яах уу?
Аль нэр дэвшигчийг сонгох уу, аль намыг сонгох уу? Бүгд л чиний ирээдүйг тодорхойлно.
𝙀𝙖𝙨𝙮 𝙀𝙣𝙜𝙡𝙞𝙨𝙝 𝙈𝙤𝙣𝙜𝙤𝙡𝙞𝙖 гар утасны аппликейшн татаж аваад Англи хэлээ сураарай!
𝗗𝗼𝘄𝗻𝗹𝗼𝗮𝗱 𝗵𝗲𝗿𝗲 ⬇️⬇️⬇️
IOS систем:
https://apps.apple.com/us/app/easy-english-mongolia/id1547124085
Android систем:
https://play.google.com/store/apps/details?id=com.e.english