Дэгдээхий цэцэрлэг

Дэгдээхий цэцэрлэг

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дэгдээхий цэцэрлэг, Childcare service, Ulaanbaatar.

31/08/2022
24/05/2022

Манай цэцэрлэгийн хөөрхөн Сувд маань уралдаанд оролцож байгаа юм байна аав ээжүүд минь дэмжээд өгөөрэй 👍🏻 Амжилт хүсье ❤️

Mon Petit Model Гэрэл зургийн уралдаан.

Хувийн дугаар - 15
Model - Сувд
Хэлэх дуртай үг - Ааваа, ээжээ хайртай шүү

Уралдааны мэдээлэл авах link: https://www.facebook.com/286002388674092/posts/pfbid02rt9KSCrTWgqZJZFGmsbmaWwrBjL7TLQA7wPi3htbTQBf1Ehtn6R6XyhbegK64qkrl/?d=n

Амжилт хүсье!

22/03/2022

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР 3 сарын 22
1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох , өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхэд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна.
Манай дэлхийн усны нийт нөөц 1,386 тэрбум км3 бөгөөд 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус эзэлдэг. Цэнгэг усны нөөцийн 68.7 хувь нь цас, мөсөн бүрхүүл, 30.1 хувь газрын доорх ус, 1.2 хувь нь гол, мөрөн, нуурын ус юм.
Газрын доорх ус нь амин чухал нөөц баялаг бөгөөд дэлхийн нийт хүн амын ундны усны хэрэглээний 50 хувь, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ус хангамжийн 40 хувь, үйлдвэрийн ус хангамжийн 30 хувийг газрын доорх усаар хангаж байна.

Photos from Дэгдээхий цэцэрлэг's post 28/10/2021

Хөөрхөн хүүхдүүд ээ унтаж байх хооронд багш нар нь цэцэрлэгээ чимэглэж Surprise🎉 барьтал ямар их баярлацгаасан гээч 😍 🥰

Photos from Дэгдээхий цэцэрлэг's post 05/10/2021

Авъяас билгийн Эх ундарга болсон
Ачит багш нартаа БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ🌹
Та бүхний минь гар дээр ирээдүйн нар манддаг юм шүү ❤️

Photos from Дэгдээхий цэцэрлэг's post 17/09/2021

🏡 Бяцхан үрс нь дархлаагаа дэмжин, агаарт найзуудтайгаа тоглон цагийг хөгжилтэй өнгөрүүлж байна 🍃🍂🌿

09/09/2021

Эдгээр шинж тэмдэг 3-с дээш илэрвэл цэцэрлэгт явуулахгүй, эмчид яаралтай хандаарай.
1. Халуурах
2. Ханиалгах
3. Нус гоожих
4. Гүйлгэх
5. Бөөлжих
6. Булчин өвдөх

Photos from Дэгдээхий цэцэрлэг's post 08/09/2021

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Боловсрол шинжлэх ухааны сайд,Эрүүл мэндийн сайдын 2021.08.19ний А/292, А/525 тушаалын нэгдүгээр хавсралт Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаанд мөрдөх түр журамд:
✅3.10 Цэцэрлэгийн анги танхимд гадны хүн нэвтрүүлэхийг хориглоно
✅3.17 хүүхдийн гадуур хувцасыг цэцэрлэгт ирмэгц хувцасны уутанд хийх
✅3,18 Хүүхдийн шүдийг өглөө оройд гэрт нь сайн угаалгаж, ангид угаалгахгүй байх
✅6,15 Эцэг эх асран хамгаалагч хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байж энэ талаар бүлгийн багшид заавал мэдэгдэх
✅6.17 Гэр бүлийн орчинд зайн сургалтанд шилжихэд эцэг эх асран хамгаалагч багштай эргэх холбоотой ажиллах үүрэг хүлээнэ
✅4,2,6 Эмнэл зүйн шинж тэмдэг / халуурах, ханиалгах, ядарч сульдах, толгой өвдөх, хоолой өвдөх, булчингаар өвдөх,хамар битүүрэх, шингэн нус гоожих, дотор муухайрах, амьсгаадах, бөөлжих, суулгах зэрэг 3 аас дээш / шинж илэрсэн тохиолдолд тусгаарлан харъяа эрүүл мэндийн байгууллагт мэдэгдэх
👍Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж хүүхэд багачуудаа, гэр бүлээ хамгаалаарай👩‍🦰🧑

Photos from Дэгдээхий цэцэрлэг's post 03/09/2021

Дэгдээхий цэцэрлэг нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан цаг тутам агаар сэлгэлт хийж, тогтмол агааржуулалтын системүүдээ ажиллуулж,гар хүрэх газар бүрт халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэгээ хийн хүн хоорондын зайгаа баримтлан, маскаа зүүх, гараа ойрхон савандаж угаах г.м дэглэмээ баримтлан ажиллаж байгаа тул ээж аавууд маань ч гэсэн хариуцлагатай байж халдвараас сэргийлж чадвал хүүхдүүд минь цэцэрлэгтэй явсаар байх болхоор бүгдээрээ хичээцгээе 🥰

02/09/2021

Monos Group - Монос ГруппМонос Эмийн Сан - Monos Pharmacy

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Website

Address


Ulaanbaatar
976