Баянзүрх дүүрэг 122-р Эко цэцэрлэг

Баянзүрх дүүрэг 122-р Эко цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг

12/08/2026
📢 Эцэг эх, асран хамгаалагчидын анхааралд!!!2026–2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 8-р сарын ...
28/07/2026

📢 Эцэг эх, асран хамгаалагчидын анхааралд!!!

2026–2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл 2026 оны 8-р сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia платформоор явагдана.

🗓 Бүртгэлийн хугацаа:
📅 2026.08.10 – 2026.08.23

📌 Бүртгүүлэх хүүхдүүд:

* 🟢 2024 онд төрсөн – Бага бүлэг
* 🔵 2023 онд төрсөн – Дунд бүлэг
* 🟣 2022 онд төрсөн – Ахлах бүлэг
* 🟠 2021 онд төрсөн – Бэлтгэл бүлэг

⏰ Хугацаандаа бүртгэлээ амжиж хийхийг хүсье.
Бүртгэлтэй холбоотой асуух зүйл гарвал цэцэрлэгтэйгээ холбогдон мэдээлэл аваарай.

🌸 Хүүхэд бүрийг хайраар угтан авахад бэлэн байна. Баярлалаа! 🌸

08/06/2026

✅ХҮҮХДИЙН АМРАЛТЫН 3 САР
✅ЗУНЫ 3 САР

‼️Бага_насны_хүүхдэд_тавих_хараа_хяналтаа_бүү_сулруулаарай.

📌📌📌Хүүхдийн цэцэрлэг амарсан энэ үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдалд ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХ нь зүйтэй.

👉Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

🔹Хүүхдээ гэртээ болон гудамж, талбайд тоглоход нь хараа хяналтгүй орхихгүй байх.
🔹Ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэх.
🔹Цахим хэрэглээнд нь зөв зохистой хяналт тавих.
🔹Иргэд олноор цугларсан газраар зорчихдоо хүүхдээ төөрөхөөс сэргийлэх.
🔹Хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй үлдээхгүй байх.
🔹Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, санал бодлыг нь сонсож, хамтдаа тоглох цаг гаргаарай.

#Хариуцлагатай эцэг эх, асран хамгаалагч танд БАЯРЛАЛАА.

08/06/2026
28/05/2026
22/05/2026

"Би сурлаа Бид чадлаа 2026" тайлант өдөрлөг

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 62 дунаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 6...
21/05/2026

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 62 дунаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Заснийн газрын 2021 оны “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 350 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн 2026 оны Хаврын мод тарих ажлын арга хэмжээний дагуу:
БЗД-ийн 21-р хорооны 6 хэсэгт байршилтай Нийслэлийн хүүхдийн 202 дугаар цэцэрлэгийн ногоон байгууламжинд 20 ширхэг улиас модыг тарьж, услан байгууллагын хамт олонд хүлээлгэн өгөв. Мод тарилтанд 8 хүн оролцов.

"Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ-2026" 📒📑📚 Нийслэлийн Хүүхдийн 122 дугаар цэцэрлэгийн нийт эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдри...
01/05/2026

"Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ-2026" 📒📑📚 Нийслэлийн Хүүхдийн 122 дугаар цэцэрлэгийн нийт эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье ээ. Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ 2026 оны 05 сарын 04-өөс 05 сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг гүйцэтгэлийн үнэлгээний асуулгад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 🤗
Гүйцэтгэлийн үнэлгээнд оролцох багш нартаа амжилт хүсье.👏👏👏

Address

13-р хороолол 15-р хороо
Ulaanbaatar
13370

Telephone

+97670160422

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүрэг 122-р Эко цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Баянзүрх дүүрэг 122-р Эко цэцэрлэг:

Shortcuts

Share

Category