21/08/2024
HEI ямар арга барилтай вэ?
⭐️ Сонирхол ба бүтээлч байдал.
Хүүхдийг хэт их, хурдан сурахад түлхэхгүй байх нь хүүхдийн сурах бололцоог илүү хангадаг.
Хүүхдүүд өөрсдийн сонирхлоор хөтлөгдөж суралцах нь илүү сайн сурах нөхцөлийг бүрдүүлдэг. Бид хүүхдийн сониуч зан, нээлт хийх хүсэл тэмүүллийг хангаж асуулт асуух боломжийг олгодог.
⭐️ Хүүхдүүд тоглож байхдаа хамгийн сайн сурдаг.
Мэргэжлийн багш нар хүүхдийн байгалийн сониуч байдлыг хөгжүүлэхээр ажилладаг. Бид багш нараа тасралтгүй сургаж, хүүхдийн танин мэдэхүй, бие бялдар, нийгмийн сэтгэл хөдлөлийн чадварыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүнээр хангадаг.
⭐️ Хүүхдийг сонсох, хамруулах
Хүүхэд бүр төрөл бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх, бие даан тоглох, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байдаг. Бид хүүхдийг өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргаж сурахыг дэмждэг. Ингэснээр хүүхдийг нийгмийн хариуцлагатай гишүүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг.