SPACE KIDS
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SPACE KIDS, Education, Ulaanbaatar.
12/02/2021
30/03/2016
Сансрын хүүхдүүд
Монгол хүн анх сансарт ниссэн өдөр буюу 1981оны 3-р сарын 22 нд төрсөн хүүхдүүд. Өнөөдөр тэд 35 нас хүрч байна. Бүгдэд нь сайн сайхныг хүсье.
22/06/2015
САНСАР ОГТОРГУЙН БҮТЭЦ
https://www.youtube.com/watch?t=65&v=gnNj5Ok5vZ0
21/06/2015
ДАРААГИЙН САНСРЫН НИСЭГЧ
Дүдү Боловсролын Сангаас хэрэгжүүлж буй "NEXT ASTRONAUT" хөтөлбөрийн хүрээнд нэгэн гайхалтай аялалыг |шинжлэх ухаан, танин мэдэхүй, адал явдал сургалтын хөтөлбөр багтсан| зохион байгуулж байна.
Энэхүү гайхалтай аялалыг МУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа дэмжин ажиллаж байгаа бөгөөд аялалд оролцсон бүх хүүхдүүд Монголын анхны сансрын нисэгчийн гарын үсэг, зураг бүхий "ДАРААГИЙН САНСРЫН НИСЭГЧ" гэрчилгээг гардан авах юм.
Хөтөлбөрийн хүрээнд доорх нэр бүхий байгууллагууд хамтран ажиллаж байна.
ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэн
Сансар, Од эрхсийн ордон |Астропарк|
"Кингдом Кидс" ХХК
"Жангар" хүүхдийн номын редакци
Үндэсний соёл амралтын хүрээлэн
"Масс тур" ХХК
15/06/2015
http://tips.everyday.mn/content/read/66673.htm
Цаасан онгоцыг хэрхэн хийх вэ? Ашигтай зөвөлгөө
29/04/2015
http://world.news.mn/content/210933.shtml
ОХУ-ын сансрын хөлөг дэлхий рүү Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй хүмүүст хүнс болон бусад бүтээгдэхүүний хангамжийг хүргэхээр хөөргөсөн ОХУ-ын нисгэгчгүй “Progress M-27M” сансрын хөлөг удирдлагагүй болсон байна.
15/04/2015
http://www.ikon.mn/n/g0o
ГАЙХАЛТАЙ
NASA анх удаа задгай сансарт ажиллаж байгаа дүрсийг буулгалаа NASA анх удаагаа өөрийн сансрын нисгэгчийг задгай сансарт гарч ажиллах үед нь GoPro камерыг дуулганд нь бэхлэн суулгаж бичлэг хийжээ.
18/03/2015
СЭТГҮҮЛЧ НАР САНСРЫН НИСГЭГЧИЙН ШАЛГАЛТ ӨГЛӨӨ.
Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ойн арга хэмжээг угтан зохион байгуулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Астропарк-д зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд ирсэн сэтгүүлч нар Дүдү Боловсрол сангаас хэрэгжүүлж буй "Дараагийн сансрын нисгэгч" хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж сансрын нисгэгч болох анхны "Шалгалт"-ыг өглөө.
Мөн уг түүхэн өдөртэй холбоотой маш сонирхолтой үзүүлэнг Астропаркаас /сансар, од эрхсийн ордон/ зохион байгуулж буй тул та бүхнийг энэ амралтын өдрүүдэд хүүхдүүдээ дагуулан очиж сонирхоно гэдэгт итгэлтэй байна.
17/03/2015
Нар хиртэлт:
2015 оны 3р сарын 20нд нарны бүтэн хиртэлт болно. Үүнийг дэлхийн хойд хагас бөмбөрцөгийн туйлын бүс ба дундаж өргөрөгт орших нутгуудаас ажиглах боломжтой. Хиртэлтийн максимум нь хойд өргөргийн 64.4 градус, баруун уртрагийн 6.6 градус солбилцолтой цэгт болох бөгөөд 2 минут 47 секунд үргэлжилнэ. Дэлхийн гадарга дээрх сарны сүүдрийн өргөн 463 км байна. Энэ үед нар тэнгэрийн хаяанаас дээш 18 градус өндөрт оршино. Сарны сүүдрийн дундаж урт 373320 км, харин 2015 оны 3р сарын 20ны нарны энэ хиртэлтийн үед дэлхийгээс сар хүртэлх зай 357415 км байна. Иймээс сарны үзэгдэх диаметр нь нарны дүгрэгийн үзэгдэх диаметрээс 1.0445 дахин их байна. Улаанбаатарчууд энэ өдрийн 18 цаг 40 минутаас эхлэн нар ба сарны дүгрэгүүдийн зах шүргэлдэн нарны хиртэл эхлэх процессийг нар шингэтэл (19цаг 04мин) ажиглах боломжтой. Харин үүнээс цааш нар шингэж тэнгэрийн хаяан дор орсон үед болох тул ажиглагдахгүй. Астрономийн цаглабар 2015 №7
14/03/2015
Монгол хүн сансарын уудамд зорчсоны 34 жилийн ой ирэх амралтын өдрүүдэд тохиож байна.
МУ-ын иргэн, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансарын нисгэгч В.А Жанибековийн хамтаар 1981 оны 3-р сарын 22 нд 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуурын сансарын хөлөг хөөргөх талбайгаас "СОЮЗ-39" хөлгөөр хөөрч байлаа.
Тэд сансарт нийт 8 өдөр ( 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж), дэлхийг 124 удаа тойрсоны дараа 1981 оны 3-р сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газардсан юм. МУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа нь дэлхийн 101 дэх, ази тивийн 2 дахь сансарын нисгэгч болсон төдийгүй Монгол Улс сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж байсан билээ.
Энэхүү түүхэн ойн өдрийг тохиолдуулан МУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, МУ-ын баатар, сансарын нисгэгч М.Ганзориг нарт эрүүл энх, сайн сайхныг Монголын нийт хүүхэд багачуудынхаа өмнөөс хүргэж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar