Нийгэм, сэтгэл судлалын коллеж

Нийгэм, сэтгэл судлалын коллеж Нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.
(1)

Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсийг тавьсан доктор, профессор Д.Санжжав багш анх байгуулсан бөгөөд 26 жилийн түүхэндээ сэтгэл судлал (өдөр, орой, эчнээ), нийгмийн ажилтан (өдөр, орой, эчнээ), бага ангийн багш, цэцэрлэгийн багш, түүх, нийгмийн багш хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ирэх хичээлийн жил цэцэрлэгийн болон бага ангийн багш мэргэжлийн сургалтыг эчнээ хэлбэрээр явуулахаар зорьж байна.

ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!Нийгэм сэтгэл судлалын коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн 2-р улирлын төгсөлтийн бая...
02/06/2026

ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийгэм сэтгэл судлалын коллежийн 2025-2026 оны хичээлийн жилийн 2-р улирлын төгсөлтийн баяр амжилттай болж, эрхэм төгсөгчид маань дипломоо гардан авлаа.

Энэхүү түүхэн өдөр "Сэтгэл судлал" болон "Нийгмийн ажил" хөтөлбөрөөр суралцаж, хүмүүнлэг нийгмийн түүчээ болохоор бэлтгэгдсэн залуус маань эрдмийн аяллаа амжилттай дүүргэж, амьдралын шинэ хуудсаа нээв.

Хүний сэтгэлийн гүн дэх гэрлийг асаах сэтгэл судлаачид, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх нийгмийн ажилтнууд маань эх орныхоо өнцөг булан бүрд үнэ цэнийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
Ухаан бодол, сэтгэл зүрхээ бусдын сайн сайхны төлөө зориулах төгсөгчдөөрөө сургуулийн захиргаа, багш сургалтын алба, үе тэнгийнхэн нь туйлаас бахархаж байна.

Хүн байхын ухаан, хүмүүсийг ойлгох сэтгэл зүрхийг эзэмшсэн төгсөгчдөдөө ирээдүйн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Бид нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.

ҮДЭЛТИЙН АЯЛАЛ ДУРСАМЖ ДҮҮРЭН БОЛЛООНийгэм сэтгэл судлалын коллежийн хамт олон жил бүр өдрийн ангийн төгсөгчдөө амьдралы...
02/06/2026

ҮДЭЛТИЙН АЯЛАЛ ДУРСАМЖ ДҮҮРЭН БОЛЛОО
Нийгэм сэтгэл судлалын коллежийн хамт олон жил бүр өдрийн ангийн төгсөгчдөө амьдралын шинэ алхамд нь ерөөж, баяртайгаар үдэж өгдөг сайхан уламжлалтай билээ.
Энэхүү уламжлалын дагуу Сэтгэл судлалын өдрийн ангийн 4-р курсын төгсөгчдийг үдэж өгөх, баяр хүргэх аялал амжилттай зохион байгуулагдлаа.

Сайн цагийн эхлэл болсон энэхүү аялалд сургуулийн багш ажилчид болон сургуулийн ах, эгч нар болох эчнээ ангийн оюутнууд сэтгэл зүрхээрээ нэгдэн, дүү нартаа урам зориг, баярын халуун дулаан уур амьсгалыг бэлэглэв.

Аяллын турш төгсөгчид маань дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан нандин дурсамжуудаа хүүрнэлдэж, багш нарынхаа үнэт сургаалыг сонсон, ирээдүйн зорилгоо хуваалцсан бүтээлч, халуун дулаан цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Эрдмийн их аянд дөрвөн жил цугтаа зүтгэсэн шавь нар, дүү нартаа мэргэжлийн талбарт нь гялалзсан амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Уламжлалт аялалд идэвхтэй оролцсон нийт багш ажилчид, үргэлж түшиг тус болдог эчнээ ангийн оюутнууддаа талархал илэрхийлье!

Номын цагаан зам нь өлзийтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

2026.05.23

ХАЙР ДҮҮРЭН ЗҮРХ-СЭТГЭЛИЙН ХЭЛХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ОЮУТНУУД МААНЬ АХМАДУУДДАА СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ...
02/06/2026

ХАЙР ДҮҮРЭН ЗҮРХ-СЭТГЭЛИЙН ХЭЛХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ОЮУТНУУД МААНЬ АХМАДУУДДАА СЭТГЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Нийгэм, сэтгэл судлалын коллежийн Ц.Энхнаран багштай Эчнээ 1Б ангийн оюутнууд Ахмадын сэтгэл судлал, Харилцааны сэтгэл судлал хичээлийн багш Р.Мөнхцэцэгээр удирдуулан нийгмийн сайн сайхны төлөөх анхны сайн дурын ажлаа амжилттай зохион байгууллаа.

Оюутнууд маань хичээлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа амьдрал дээр хэрэгжүүлэхээр хамтрагч байгууллага болох Дорноговь аймгийн Хөдөлмөр Халамжийн Төвийн Харьяа “Говийн бүсийн төрөлжсөн "Төвшин сайхан" ахмадын асрамжийн газар”-ыг зорин ажилласан юм.

Үйл ажиллагааны гол онцлогууд:
• Урлагийн халуун мэндчилгээ: Оюутан Б.Болортуяа морин хуурын аялгуугаар, Г.Дүүрэнбаяр дуу хуураар, О.Хатантуул монгол бүжиг, бие биелгээгээр ахмадуудынхаа сэтгэлийг хөдөлгөж, баярын уур амьсгал бэлэглэлээ.
• “Сэтгэлийн хэлхээ” ганцаарчилсан ярилцлага: Оюутнууд маань тус төвийн 62–93 насны 16 ахмад настантай нэг бүрчлэн уулзаж, "Дурсамж яриулах арга", "Идэвхтэй сонсох" техникүүдийг ашиглан чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Эхэндээ хаалттай байсан ахмадууд маань сэтгэлээ нээж, амьдралын түүх, сургамжаа хуваалцан, нулимс унагаж, ерөөлөө хайрласан нь үнэхээр нандин мөч байв.
• Ажилчдын стресс менежментийг дэмжих хөтөлбөр: Бусдыг халамжилдаг асрамжийн газрын 16 албан хаагчид зориулан Удирдагч багш Р.Мөнхцэцэг “Ахмад настны сэтгэл зүй” сэдэвт мэргэжлийн сургалт орж, оюутан Б.Мандхай "Дуут аяганы бясалгал" удирдан, ажилчдын ажлын байрны стресс, сэтгэл зүйн ачааллыг бууруулахад туслав.

Бодит үр дүн ба ач холбогдол:
Ахмадуудад: Ганцаардал нь буурч, өөрийгөө үнэ цэнтэй гэдгээ мэдрэх сэтгэл санааны маш том эерэг өөрчлөлт гарлаа. Үйл ажиллагааны эхэнд дүнсгэр байсан 88 настай ахмад маань төгсгөлд нь инээмсэглэл тодруулан үдсэн нь ажлын маань үр дүнгийн нэгээхэн хэсэг байлаа.
Ажилчдад: Өдөр тутмын хүнд ажилдаа тулгардаг асуудлуудыг зохицуулах мэргэжлийн зөвлөгөө авч, сэтгэл зүйн хувьд амар амгаланг мэдэрлээ гэцгээж байв.
Оюутнуудад: Хичээлээр үзсэн онолоо бодит орчинд хэрэгжүүлж, эмпати хандлагаа хөгжүүлэн, мэргэжлээрээ бахархах, нийгмийн хариуцлагаа ухамсарлах томоохон хөшүүрэг боллоо.

“Ахмад настнуудад маань хамгийн чухал зүйл бол "ярих, сонсогдох, хамт байх" хэрэгцээ гэдгийг бид бэлхнээ харлаа. Цаашид ч ахмад үеэ хүндэтгэх, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих иймэрхүү ажлуудыг тогтвортой зохион байгуулах нь нийгэмд асар их тустай юм” хэмээн оюутнууд маань ярьж байсан юм.

Хөтөлбөрийг чиглүүлж, бэлтгэсэн Удирдагч багш Р.Мөнхцэцэг, Ангийн дарга Н.Саруултуяа болон сэтгэл зүрхээ зориулан оролцсон Сэтгэл судлал-Эчнээ 1Б ангийнхан болон халуун дотноор угтан авсан хамтрагч байгууллагын хамт олондоо ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Нийгэм сэтгэл судлалын коллежоос зохион байгуулсан "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" Олон улсын эрдэм шинжилгэ...
13/05/2026

Нийгэм сэтгэл судлалын коллежоос зохион байгуулсан "Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд" Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн Доктор Ш.Номин-Эрдэнийн "Гэмт зан үйл ба гэмт хэрэг илрүүлэх сэтгэл зүйн шинжилгээ" илтгэлийн талаарх дэлгэрэнгүй ярилцлага нийтлэгджээ.
Та https://ikon.mn/opinion/3ncu?fb холбоосоор орж уншаарай!

-Гадаад төрхөөр нь дүгнэж "энэ хүн л гэмт хэрэгтэн" гэж хэлэхээс илүүтэйгээр далд утгаараа генийн өөрчлөлтийг судалсан судалгаа ч байдаг. Онц хэрцгий гэмт хэрэг үйл...

08/05/2026

МАНАЙ АСРААР ЗОЧЛООРОЙ! 🤗🤩
"Edu expo 2026" Боловсролын үзэсгэлэн, фестивальд Нийгэм, сэтгэл судлалын коллеж оролцож байна.

🤩Мэргэжил сонголт
👨‍🎓👩‍🎓Элсэлт
👩‍🏫Сургуулийн тухай гэх мэт олон төрлийн мэдээллийг авахаас гадна зөвлөгөө, оношилгоо үнэ төлбөргүй хийлгээрэй!

5-р сарын 8-10 өдрүүдэд бид тантай хамт байх болно! 🤗🤗

Манай асар Сүхбаатарын хөшөөний зүүн хойно зүүн тийшээ харсан байрлалтай шүү! 😊😊

Нийгэм сэтгэл судлалын коллеж таныг урьж байна! 🥳🥳
#МЭРГЭЖИЛ #сэтгэлсудлал #Боловсрол #нсск #ЭЛСЭЛТ #Зөвлөгөө #Оношилгоо

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДСэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит эрдэм шин...
08/05/2026

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг Нийгэм сэтгэл судлалын коллежоос зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд нийгмийн сэтгэлзүй, зан төлөв, харилцааны талаархи онол-практикийн хөгжлийг дэмжих, холбогдох асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэх арга замуудыг хайх, олон улсын хэмжээнд мэргэжилтнүүдийн хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд” сэдвээр явагдсан бөгөөд БНСУ, БНХАУ, ӨМӨЗО, БНТУ гэх мэт гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд оролцож хурлын үнэ цэнэ, цар хүрээг улам баяжуулсан юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүд нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгмийн харилцааны нөлөөлөл болон орчин үеийн технологийн дэвшилд суурилсан цогц асуудлуудыг хөндсөнөөрөө онцлог байлаа.

Судалгаануудын үр дүнд сэтгэл гутрал, түгшүүр, ганцаардал зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудад хувь хүний өөрийн үнэлэмж, сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан болон гэр бүлийн харилцаа шийдвэрлэх нөлөөтэй болохыг нотоллоо. Түүнчлэн цэргийн алба хаагчид, оюутан залуус болон өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад үлгэр засал, бясалгал зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй арга, хөтөлбөрийг ашиглах нь үр дүнтэйг судлаачид онцолж байна. Хиймэл оюун ухааны эрин үе дэх ажил мэргэжлийн өөрчлөлт болон ёс зүйн төлөвшлийн асуудлууд нь бодлогын түвшний зохицуулалт шаардаж буйг олон талт судалгааны үр дүнгүүд харууллаа.
Нийт илтгэгчид сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог байгууллага болон гэр бүлийн түвшинд уялдуулан хөгжүүлэх нь нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болохыг зөвлөв.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт эрдэмтэн, судлаачид болон залуу судлаач, багш нартаа баяр хүргэж, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
2026.05.07

МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ ТАНИН МЭДЭЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ МОРЬТ ХАРВАА, ҮНДЭСНИЙ СУР ХАРВААНЫ КЛУБ НЭЭЛТЭЭ ХИЙЖ ЭХНИЙ ...
29/04/2026

МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ ТАНИН МЭДЭЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ МОРЬТ ХАРВАА, ҮНДЭСНИЙ СУР ХАРВААНЫ КЛУБ НЭЭЛТЭЭ ХИЙЖ ЭХНИЙ СУРГАЛТАА ОРЛОО
Монгол адууны өв соёлыг танин мэдэх, монголчуудын бахархал болсон өвөг дээдсийн баатарлаг уламжлал тулааны эрдмийг өнөө цагийн залуучуудад ойлгуулан таниулах, зааж сургах, морь унангаа нум сумаар харваж сурах “CSP МОРЬТ ХАРВАА”, Монголын ард түмний соёлын үнэт өв болсон үндэсний сурын харвааны үнэ цэнэ, ач холбогдол, Монгол харваачийн ир, эр зориг, авьяас чадварыг оюутан залууст, таниулан өвлүүлж, харваачийн эрдмийн анхан шатны мэдлэг олгох “CSP СУР ХАРВАА” клуб 2026 оны 4-р сарын 12-ны Ням гарагт Ханмонгол морин сургалтын төвд нээлтээ хийн сургалтын эхний хичээлээ орлоо.

Клубын үйл ажиллагааг Монгол харвааны “Алтан дуулга” зурхай болон “Ханмонгол” морин сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Морьт харвааны сургалтыг “Ханмонгол” морин сургалтын төвийн захирал, СТА, сургагч багш Ш.Цогтхүү, Үндэсний сур харвааны сургалтыг Буриад сурын Хүйхэрэй мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн, спортын мастер, монгол харвааны “Алтан дуулга” зурхайн багш дасгалжуулагч Ж.Нямдаваа нар орж байна.

Нээлтэнд оролцож анхны хичээлээ үзсэн оюутнууд морьт харваа болон Үндэсний сур харвааны талаар сэтгэгдэл өндөр байсан бөгөөд цаашид анги хамт олноороо хамрагдах нь зүйтэй юм байна гэж ярьцгааж байв.

Клуб нь оюутнуудын дунд судалгаа явуулан тэдний сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа бөгөөд эхний хичээлээ үзсэн оюутнуудын сэтгэгдлээс үзэхэд цэвэр агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачаалал, стресс ядаргаагаа тайлах хийгээд монгол өв соёлоосоо суралцахад таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн үйл ажиллагаа болсноороо ач холбогдолтой байлаа.

Клубын үүд хаалга оюутнуудад нээлттэй бөгөөд өөрийн хүсэлтээр гишүүнээр элсэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Монгол өв соёлоо судалж суралцан түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье!

Монгол өв соёлыг судалж суралцан, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдаж буй: CSP МОРЬТ ХАРВААCSP СУР ХАРВАА клубын ...
12/04/2026

Монгол өв соёлыг судалж суралцан, түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдаж буй:
CSP МОРЬТ ХАРВАА
CSP СУР ХАРВАА
клубын нээлт болон эхний сургалт өнөөдөр болох гэж байна.
Клубын гишүүддээ хаягийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе!

Төв аймаг рүү явдаг замаар салаад Хангарьдын хөшөө, Монсуль ШТС өнгөрөөд 3 замын уулзвар таарна. Уулзвар дөнгөж өнгөрмөгц баруун эргэсэн шороон замаар явна. "Заанаа" тоглоомын бөөний худалдааны төвийн урдуур зүүн гар талын замаараа явахад цагаан нүхэн гарц бий. Үүгээр гарахад ХАНМОНГОЛ МОРИН СУРГАЛТЫН ТӨВ

https://maps.app.goo.gl/81ze8Hfp6eXugzVS7

Нээлтэнд ирээд гишүүнээр элсэх боломжтой.

Лавлах утас: 96092222

ЭРТЭЧ МОНГОЛЧУУДЫН УУЛЗАЛТАНД ЗАХИРАЛ ДОКТОР Ч.БАЗАР УРИГДАН ИЛТГЭЛ ТАВЬЛААЭртэч монголчуудын 138 дахь уулзалтанд манай ...
09/04/2026

ЭРТЭЧ МОНГОЛЧУУДЫН УУЛЗАЛТАНД ЗАХИРАЛ ДОКТОР Ч.БАЗАР УРИГДАН ИЛТГЭЛ ТАВЬЛАА

Эртэч монголчуудын 138 дахь уулзалтанд манай сургуулийн захирал, Доктор Ч.Базар зочноор уригдан “Эрэн сурвалжлах ба нийгмийн сэтгэл зүй” сэдвээр илтгэл тавьж сонирхолтой яриа өрнүүллээ.
“...Хүн төрөлхтний нийтлэг хүсэл, бас үнэт зүйл бол шударга ёс, итгэлцэл юм. Нийгэмд шударга ёс тогтоохын нэг тулгуур багана бол хэвлэл мэдээлэл. Энэ утгаараа ард иргэдийн татварын мөнгө буюу улсын төсөв мөнгийг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хэр зөв зарцуулж байна вэ гэдгийн араас уйгагүй эрэн сурвалжлах, мөшгөх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг үүрэг болдог. Тухайн асуудалтай холбоотой баримт олж, тэрхүү баримтыг нотолж, илрүүлэхийн тулд араас нь мөшгөнө гэсэн үг. Төсвийн мөнгийг буруу зарцуулж байна, ашиглан завшиж, авлигал хээл хахууль газар авч байна гэх болсон өнөө үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй нэн хэрэгтэй байгаа юм.
Сошиал ертөнц гарч ирснээр өнөөдөр хэн сэтгүүлч вэ гэдэг нь мэдэгдэхээ больжээ. Хүн бүрд үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа ч одоо арай л замбараагүй болоод байна. Ард иргэд, УИХ-ын гишүүд, инфлюнсэрүүд гээд л бүгд сэтгүүлч болж гэмээр. УИХ-ын гишүүн хүн хуралдааны танхимдаа бодлого ярьж боловсруулж, хууль баталж суухаас биш фейсбүүк, твиттерийн сувгаар ажлаа хийх ёстой юу!?
Ийм нөхцөлд мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүй сайн хөгжих хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хоорондоо сүлжилдсэн, авилгалын аалзны торонд орооцолдсон эрхтэн дархтны эрх ашигт мөнгөний төлөө үйлчлэлгүй, нийгмийн шударга ёсны төлөө уйгагүй зүтгэх чин хүсэл, эр зоригтой сэтгүүлчид гарч ирээд ажиллахад өнөөдөр Монголд хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй байгаагийн улмаас эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй байж чадахгүй байна. Хууль эрх зүйн орчин гэдэгт хэвлэл мэдээллийн хууль, гэрчийг хамгаалах, эх сурвалжийг хамгаалах хууль, шүгэл үлээгчийн хууль хэрэгтэй. Өнөөдөр ийм эрх зүйн орчин муу байгаа учир үнэнийг олохын төлөө асуудлын араас уйгагүй мөшгөн явах эр зоригтон гарч ирэхэд хэцүү байна.
Төрөө дээдэлж, төрийн минь сүлд өршөө гэж сүсэлж, хувь заяагаа даатгадаг, төр шударга байж, түмэн олон тайван амгалан байгаасай гэсэн үндэстний сэтгэл зүйтэй ард түмний төрдөө итгэл итгэлийг алдруулахгүйн тулд төрийн түшээдийн ёс зүй, манлайлал нэн чухал. Төрөөс, түшээдээс шударга ёс нэхэж байгаа өнөө үед иргэдийн үзэл бодлоо, бухимдлаа илэрхийлэх индэр, тавцан бол сошиал ертөнц болсон. Гэвч сошиал орчин биднийг үнэн бодит мэдээллээр хангахаас илүү төөрөгдөлд оруулж, айдас, дарамт түгшүүрт автуулж байна. Сошиал орчинд хэрэлдэж маргалдаж, дуугаа өндөрсгөдөг мөртөө яг тулгамдсан асуудлыг хөндөөд жагсаал цуглаан зохион байгуулах эсвэл ямар нэг хэлбэрээр бодит шийдэл гаргах арга замыг эрэлхийлэхдээ сугарч үлдээд биет оролцоогүй яваад байдаг. Сошиал сувгаар авсан мэдээлэлдээ төөрөлдөөд үнэнд итгэх итгэл алдарч, стресс бухимдалд автаж, депрэсст орж, улмаар сэтгэл гутралтай, бүр сэтгэл зүйн эмгэгтэй болж байгаа нь нууц биш.
Шийдэж чадахгүй зүйлд бухимдаж, тэмцэж чадахгүй байж цухалдах нь стресс юм. Өнөөдөр нийгмээрээ стресст автсан. Өөрөөс ангид, шийдэж үл чадах ийм зүйлийн төлөө стресстэх нь ямар ч үр ашиггүй. Бусдын төлөө түмэн бодол тээгээд, түүнийгээ ургуулж төсөөлөөд бусдын өмнөөс бухимдаад яваад байвал бид өөрсдийнхөө бие, сэтгэц, сэтгэл зүйд л хямрал, эмгэг үүсгэнэ. Бодлын донтолт, төсөөллийн донтолт, фейсбүүкийн донтолттой болж, нийгмийн бухимдалд автаад, бодлын төөрөгдөлд живээд ухамсраа зөв ажиллуулж чадахгүй байдалд орж болохгүй.
Тиймээс бид одоо яах ёстой вэ? Эрүүл бие, эрүүл сэтгэц, амгалан сэтгэл зүйтэй байхын тулд би өөрөө хэн бэ, ямар чадамжтай вэ гэх зэргээ бодож тунгаагаад өөрийгөө хүндэлж, өөрийгөө хайрлаж, өөрөөрөө амьдрах нь л чухал байна. Одоо би юу бодож байна, юу хийж байна, энэ нь миний эрүүл оршихуйд ямар эерэг сайн нөлөө үзүүлж байна гэх зэргээр өөрийн дотоод руугаа, дотор хүн болох сүнс рүүгээ хандах эрэл хайгуул хийгээд өөрийгөө олж, өөрийгөө зөв удирдах, хэн нэгнээс хамааралтай байдлаар хүсэн хүлээж суух биш, өөртөө хэрэгтэй мэдээллээ авч, түүнийг зөв ашиглан өөрийгөө хамгаалж, хайрлах явдал их чухал байна. Бие, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл байдлыг холоос хайх хэрэггүй. Энэ нь таны дотоодод, дотор чинь байгаа. Өөрийгөө буруутгахгүйгээр өөртэйгөө ажилла, бодол санаагаа цэгцэл, үг үйлдлээ хяна, алдаа бурууг нь зас, ахиж дэвжихийн төлөө хичээл зүтгэл гарга, өөрчлөгдөж хөгжөөд бусдад нөлөөлөн үлгэрлэ. Өөртэйгөө “тулж ажиллах”-д манай монгол ахуй орчин, өв соёл, зан үйл маш их хэрэгтэй. Жишээ нь, би өнгөрсөн өвөл Дундговь аймагт очиж тэмээн поло үзээд сэтгэл маш сэргэж, өөрийгөө эерэгжүүлсэн. Говийн хүмүүсийн хүчтэй, баатарлаг, эрэмгий, тэвчээртэй төрхийг хараад Улаанбаатарын стрессээс ангижирч, өөртөө их омогшил, эерэг өдөөлт олж авсан. Манай Монголын адуун соёл тэр чигээрээ хүнийг эерэгжүүлэх агуу их хүчтэй. Монгол ээж нар араг үүрээд аргал түүгээд явахдаа аргалаа савраараа нэг нэгээр нь араг руугаа шидэх бүрийдээ өөрийгөө хянаж, бодлоо цэгцэлж өөртэйгөө гүн ярьж, өөрийгөө тайтгаруулж чаддаг “бясалгал” юм байна гэж надад бодогддог. Өөрөөр хэлбэл энэ бүх монгол өв соёл, зан үйл, орчин ахуй бол биднийг стрессгүй, амгалан тайван эрүүл байхад маш их нөлөө үзүүлж ирсэн нүүдэлчдийн бясалгал гэж хэлж болно. Үүнийг өнөөдөр бид өвлөж, сэргээж, хадгалж, уламжлуулж авч явах ёстой. Нэг хүн эрүүл бие, сэтгэц, сэтгэл зүйтэй байвал нөгөө хүнд, ажлын хамт олон, гэр бүлдээ эерэг нөлөө үзүүлнэ. Хүн бүр ийм эерэг нөлөөлөгч инфлюнсэр болох нь өнөө үед хамгийн зөв шийдэл гэж би хардаг. Хүмүүсийг эерэгжүүлж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, өөдрөг байж, өөрийгөө олоход энэ “Эртэч Монгол” уулзалт маш хэрэгтэй, үр дүнтэй нөлөөллийн ажил гэж би бодож өнөө өглөө та бүхэнтэй уулзахаар зорьж ирсэн юм” хэмээн Доктор Ч. Базар ярьлаа.
Өнөөдрийн уулзалтын ярианыхаа агуулгыг базаад хүн бүр амьдралдаа хэрэгжүүлэх “Өөрийгөө тань!, Өөрийгөө хайрла!” уриа гаргаснаар уулзалт өндөрлөлөө.

ОЮУТНУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ ОЛНЫ ТААШААЛ ХҮРТЛЭЭСэтгэл судлал хөтөлбөрийн Онлайн 1А ангийн оюутан Ө.Гантуяа, О....
07/04/2026

ОЮУТНУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ ОЛНЫ ТААШААЛ ХҮРТЛЭЭ

Сэтгэл судлал хөтөлбөрийн Онлайн 1А ангийн оюутан Ө.Гантуяа, О.Даваасүрэн нар Нийгмийн сэтгэл судлал хичээлийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ШУТИС-ийн харьяа Косен коллежийн оюутнуудад зориулан “Ёс зүй ба мэргэжлийн итгэл үнэмшил” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж сургуулиа сурталчлан ажиллаа.

Манай оюутнууд зөвхөн танхимд лекц сонсохоор хязгаарлагдахгүй, мэдлэгээ бодитоор хэрэгжүүлж, бусдад түгээх замаар хичээлээ бататган, бүтээлч, идэвхтэй байдлаар хөгжиж байгаагийн тод жишээ юм.

Оюутнууддаа цаашдын сурлага, судалгаанд нь амжилт хүсье!

Address

Баянгол дүүрэг 25-р хороо нарны зам 16/4​, 10-р хороолол, Гермес төвийн чанх хойд талд, Петровис ШТС-ын​ эсрэг талд төв зам дагуу
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийгэм, сэтгэл судлалын коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийгэм, сэтгэл судлалын коллеж:

Shortcuts

Share