25/11/2025
🟣📢ЦЭГЦТЭЙ СЭТГЭХ АРГА СУРГАЛТЫН 12-Р САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Логик сэтгэлгээ, системийн сэтгэлгээ, сэтгэлзүйн ухааны суурь шийдлүүдийг ашиглан боловсруулсан Цэгцтэй сэтгэх арга сургалт нь хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлэх сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй сургалтуудын маань нэг билээ.
📕🖊 Энэ сургалтын агуулга нь хүн бүрийн өдөр тутмын үйл хэрэг, бодол сэтгэлтэй шууд холбоотой байдаг тул амьдралд ойр, хэрэглэн туршихад дөхөм байдгаараа бусад сургалтуудаас ялгардаг.
Манай сургалтыг системийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа багш нар удирдан явуулах тул илүү сонирхолтой байх болно.
📅🕡Сургалт зохион байгуулагдах хугацаа:
12-р сарын 5-ны Баасан гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
12-р сарын 8-ны Даваа гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
12-р сарын 10-ны Лхагва гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
12-р сарын 12-ны Баасан гарагт 18:30 - 21:00 цаг хүртэл
☎️ 89001193, 85890603
📌Бүртгэлийн линк: https://forms.gle/qPTn16wzCY5Qz3bJ8
#ХувьХүнийХөгжлийнСургалт
#логиксэтгэлгээ
#системийнсэтгэлгээ
#цэгцтэйсэтгэхарга
Mongol Forum MN- онлайн хэлэлцүүлэг иргэн та бүхний өмнө талбараа нээж байна.
Та Mongol Forum- онлайн хэлэлцүүлэгээр хөндөж буй тодорхой сэдвийн хүрээнд хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдсан асуудал сэдвийг хөндөн хэлэлцүүлэг үүсгэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, хамгийн оновчтой гарцыг тодорхойлох боломжтой.
Mongol Forum MN-онлайн хэлэлцүүлэг нь асуудлыг зөвхөн нэг удаа хөндөөд өнгөрөх бус, Та бүхний санал болгосон оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг тайлан болгож гаргах авах боломжыг олгон төр засгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэж, бодитой ажил хэрэг болготол нь хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх юм.
www.mongolforum.mn сайт нь “Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сангийн санаачилсан онлайн хэлэлцүүлгийн индэр юм.
“Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Залуу судлаач - ИМ" сан гэх/ MIH групп болон ШУТИС-КТМС-тай хамтран 1992 оноос эхлэн "Эрдмийн шувуу" оюутны эрдэм, шинжилгээний бага хурлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Анх ШУТИС-ийн КТМС-ийн хэмжээнд явагдаж байсан энэхүү бага хурал маань өнөөдөр хүрээгээ тэлж Монгол улсын томоохон Их, Дээд сургуулиудын дунд явагддаг нэр хүндтэй арга хэмжээ болоод байна.
Манай сан нь багш, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж судалгаа шинжилгээний арга зүйг хөгжүүлэх, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах замаар Монгол улсын санхүү эдийн засаг, Бизнесийн орчны хөгжилд хувь нэмэр оруулах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулдаг.
Зорилго: “Залуу судлаач - ИМ” сан нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар судалгаа, шинжилгээ хийж байгаа оюутан, залуучуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.
Үйл ажиллагааны чиглэл:
• Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар судалгаа, шинжилгээ хийж байгаа оюутан залуустай холбоо тогтоож, боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх;
• Оюутны эрдэм, шинжилгээний хурал зохион байгуулах;
• Залуучуудад судалгаа шинжилгээний ажил хийхэд гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй холбож өгөх, дэмжлэг үзүүлэх;
• Залуучуудын оролцоотой хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
• Сургалт, семинар зохион байгуулах;
Утас: 70146804, 99106804