Hobby School of Ulaanbaatar

Hobby School of Ulaanbaatar :: HOBBY SCHOOL:: THE FIRST...THE BEST Welcome to the official page of the Mongolian First Independent Private School!

"Hobby" school is indisputably one of the top schools in Mongolia. Our school is a pioneer in bilingual English-Mongolian primary-to-high school education. We have created a wonderful study environment where enthusiastic and capable teachers from around the world and some of the best teachers in Mongolia gather to work with some of the brightest and most motivated students in the country. As a result our students are admitted to the world's top ranking universities; and have had tremendous academic success overall.

24/09/2026
SIMOC-2026 ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ХОС АЛТАН МЕДАЛЬХобби сургуулийн 4C ангийн сурагч Б.Тэмүүлэн 2026 оны 7 д...
22/09/2026

SIMOC-2026 ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ХОС АЛТАН МЕДАЛЬ

Хобби сургуулийн 4C ангийн сурагч Б.Тэмүүлэн 2026 оны 7 дугаар сарын 15–20-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан *SIMOC-2026* олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцож, хос алтан медаль хүртлээ.

Тус олимпиадад 40 орны 2,285 суралцагч оролцсоноос Б.Тэмүүлэн:

“Math Warrior” төрөлд алтан медаль
“Math Olympiad Challenge” төрөлд алтан медаль тус тус хүртсэн байна.

Б.Тэмүүлэндээ баяр хүргэж, цаашдын сурлага, бүтээлд нь өндөр амжилт хүсье.

22/09/2026
🏆 ХОББИ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ АМЖИЛТMNS 7005:2003 стандартыг анх удаа хэрэгжүүлэн баталгаажуулсан төдийгүй, 2 дахь жилдээ...
22/09/2026

🏆 ХОББИ СУРГУУЛИЙН БАХАРХАЛТ АМЖИЛТ
MNS 7005:2003 стандартыг анх удаа хэрэгжүүлэн баталгаажуулсан төдийгүй, 2 дахь жилдээ дахин амжилттай баталгаажуулсан АНХНЫ ХУВИЙН СУРГУУЛЬ — ХОББИ!
Бид хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлын стандартаа улам нарийвчилж, өдөр бүр үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна.
Энэ бүхний цаана бидний хамгийн чухал зорилго болох хүүхэд бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хүсэл, хариуцлага бий. 💚
Чанартай хоол — Эрүүл хүүхэд — Аюулгүй орчин.
ХОББИ СУРГУУЛЬ
Хүүхэд бүрийн эрүүл ирээдүйн төлөө.

Сайхан санаачилга, сайн үйлсэд нэгдсэн нийт Хоббичууддаа баярлалаа. 📚Улаанбаатар Хотын Нийтийн Төв номын санд 166 нэр тө...
22/09/2026

Сайхан санаачилга, сайн үйлсэд нэгдсэн нийт Хоббичууддаа баярлалаа. 📚

Улаанбаатар Хотын Нийтийн Төв номын санд 166 нэр төрлийн ном хандивласан сурагч З.Тэмүүл, АУБ П.Отгонбаяр болон аянд оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

📚 ТАЛАРХАЛ 📚
Улаанбаатар Хотын Нийтийн Төв номын сангийн өргөтгөл, олон улсын жишигт нийцсэн шинэ номын сангийн үүдийг нээж, мэдлэг, соёл, боловсролын хүртээмжийг шинэ шатанд хүргэх түүхэн үйл явдлыг тохиолдуулан номын сангийн сан хөмрөгийг баяжуулах аянд нэгдэн уншигчдын мэдлэг, боловсролыг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж сүүлийн үеийн өнгөлөг хөөрхөн 166 нэр төрлийн 166 ширхэг номоор хандив өргөсөн “Хобби” сургуулийн сурагч З.Тэмүүл, АУБ П.Отгонбаяр нарын санаачилгаар ном хандивлах аянд оролцсон нийт "Хобби"-чууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе 👏

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион бай...
22/09/2026

6–7 ДУГААР АНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО!

Хобби сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд ангиуд хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний дүнгээр:

🥇 1-р байр — Б.Вандансүрэн багштай 7А анги
🥈 2-р байр — Ж.Балжинням багштай 6Д анги
🥉 3-р байр — Э.Нинжинноров багштай 6А анги

Медальт байрт шалгарсан ангиуддаа баяр хүргэж, тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа цаашдын спортын амжилт хүсье!

22/09/2026

“ЭКОЛОГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА” ТАНХИМЫН БУС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Байгалийн ухааны заах аргын нэгдлээс 9-р ангийн сурагчдад зориулан зохион байгуулдаг “Экологийн хээрийн судалгаа” танхимын бус сургалтыг гурав дахь жилдээ 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах “Гүн Галуут” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт зохион байгууллаа.
Тус сургалтыг “Биологийн олон янз байдал, ангилал зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж, сурагчдад байгаль орчныг биечлэн ажиглах, шинжлэх ухааны аргаар мэдээлэл цуглуулах, өмнө эзэмшсэн мэдлэгээ бататгах, судалгааны чадвараа хөгжүүлэх боломж олголоо.

Сурагчид хээрийн судалгааны явцад:

Усны шувуудыг ажиглаж, тодорхойлох
Усны чанар, бохирдлын үзүүлэлтүүдийг хэмжих
Ургамлыг таньж тодорхойлон, хатаамал бэлтгэх
Биологийн олон янз байдлыг ажиглаж, тэмдэглэл хөтлөх
Хээрийн судалгааны арга зүйд суралцах зэрэг үйл ажиллагаанд оролцлоо.

Ийнхүү сурагчид танхимд эзэмшсэн онолын мэдлэгээ бодит байгаль орчинд хэрэглэж, судалгааны арга барил болон байгаль орчноо танин мэдэх, хамгаалах хандлагаа хөгжүүллээ.

“НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хобби сургуулийн 6–12 дугаар ангийн с...
21/09/2026

“НАМРЫН СПОРТЫН ИХ НААДАМ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!

2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хобби сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчдын Намрын спортын их наадам (Спартакиад) амжилттай зохион байгуулагдлаа.

Сурагчид хурд хүч, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөж, спортын нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

НАМРЫН СПАРТАКИАДЫН ДҮН:

🏆 ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД

6–7-р анги
🥇 Б.Вандансүрэн багштай 7A анги
🥈 А.Дарьсүрэн багштай 7B анги
🥉 П.Отгонбаяр багштай 7C анги
8–9-р анги
🥇 Ш.Гаравхүү багштай 9A анги
🥈 О.Батжаргал багштай 8B анги
🥉 Б.Урангуа багштай 8E анги
10–12-р анги
🥇 Э.Хурцбилгүүн багштай 12C анги
🥈 Б.Нямчимэг багштай 10B анги
🥉 Г.Төмөрцоож багштай 10A анги

🏅 6–7-Р АНГИ

60 м гүйлт
Эмэгтэй: 🥇 Б.Нандин 6C | 🥈 Т.Намулун 6D | 🥉 А.Жаргалмаа 7C
Эрэгтэй: 🥇 О.Зориг 7B | 🥈 Б.Тэмүүжин 7A | 🥉 Б.Маргад 6B

Бөмбөг шидэлт
Эмэгтэй: 🥇 Б.Баттунгалаг 7A | 🥈 М.Номин-Эрдэнэ 7B | 🥉 Ж.Энхриймаа 7C
Эрэгтэй: 🥇 Ч.Тэлмэн 7B | 🥈 Т.Байдар 7A | 🥉 В.Алтжин 7C

Байрнаас уртын харайлт
Эмэгтэй: 🥇 Д.Марал 6C | 🥈 Б.Номин-Эрдэнэ 7A | 🥉 Б.Аяна 7C
Эрэгтэй: 🥇 И.Аригүн 7C | 🥈 Б.Маргад 6B | 🥉 А.Номунгүн 7A

Олс таталт
🥇 А.Дарьсүрэн багштай 7B анги
🥈 Б.Вандансүрэн багштай 7A анги
🥉 Э.Нинжинноров багштай 6A анги

🏅 8–9-Р АНГИ
100 м гүйлт

Эмэгтэй: 🥇 Ж.Энхжин 8C | 🥈 Ц.Тэмүүлэн 9A | 🥉 А.Номин 9A
Эрэгтэй: 🥇 Ч.Анар 9B | 🥈 Н.Цэлмэг 9D | 🥉 Э.Содбилэг 9C

Байрнаас уртын харайлт
Эмэгтэй: 🥇 Э.Биндэръяа 9C | 🥈 Е.Мишээл 8C | 🥉 Ц.Тэмүүлэн 9A
Эрэгтэй: 🥇 Ч.Анар 9B | 🥈 Б.Сүлд 9B | 🥉 Б.Түшиг 8D

Ангийн кросс
🥇 Г.Гантуяа багштай 8C анги
🥈 Ж.Эрдэнэцэцэг багштай 9D анги
🥉 Б.Урангуа багштай 8E анги

Олс таталт
🥇 Ш.Гаравхүү багштай 9A анги
🥈 С.Доржмявхан багштай 9B анги
🥉 О.Батжаргал багштай 8B анги

🏅 10–12-Р АНГИ

100 м гүйлт
Эмэгтэй: 🥇 М.Хүслэн 12C | 🥈 Б.Эрхлэн 12C | 🥉 Б.Индранил 10B
Эрэгтэй: 🥇 Т.Номон 10A | 🥈 Э.Баясгалан 11B | 🥉 М.Бат-Идэр 10B

4×100 м буухиа
🥇 10B – Д.Хулан, Б.Индранил, М.Бат-Идэр, Б.Тэнүүнбилэг
🥈 12C – М.Хүслэн, Б.Эрхлэн, Ч.Эрхэс, Т.Ананд
🥉 10A – А.Хулан, Х.Анир, Т.Номон, Ц.Цэнгүүн

Ангийн кросс
🥇 Т.Дөлгөөн багштай 12A анги
🥈 Б.Нямчимэг багштай 10B анги
🥉 Г.Төмөрцоож багштай 10A анги

Тэмцээнд идэвх зүтгэлтэй оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, зохион байгуулсан багш, дасгалжуулагч болон дэмжиж оролцсон сайн дурын сурагчид, нийт хамт олондоо талархал илэрхийлье!

«ХОББИ» СУРГУУЛИЙН ШАТАР, 100 БУУДАЛТ ДААМНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!Хобби сургуулийн 2026–2027 ...
17/09/2026

«ХОББИ» СУРГУУЛИЙН ШАТАР, 100 БУУДАЛТ ДААМНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!

Хобби сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн Шатар, 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн 6–12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

100 БУУДАЛТ ДААМ

Эмэгтэй /6–7/ — 🥇 Т. Намулун (6D) | 🥈 Т. Тунамал (6B) | 🥉 М. Заяама (6A)
Эмэгтэй /8–9/ — 🥇 Ц. Тэмүүлэн (9A) | 🥈 Б. Энэрэл (8A) | 🥉 Э. Есүй (9D)
Эмэгтэй /10–12/ — 🥇 Д. Хулан (10B) | 🥈 Э. Энхжин (11B) | 🥉 С. Гүнжилхам (11A)

Эрэгтэй /6–7/ — 🥇 Г. Мянгат (6B) | 🥈 Б. Сэцэн (7A) | 🥉 Б. Билгүүнбаяр (6B)
Эрэгтэй /8–9/ — 🥇 Б. Баттүшиг (8D) | 🥈 Ц. Түвшинбилэг (9A) | 🥉 Г. Энхтулга (9C)
Эрэгтэй /10–12/ — 🥇 А. Тэлмүүн (11C) | 🥈 Г. Дөлгөөн (11C) | 🥉 Г. Тэлмэн (10A)

ШАТАР

Эмэгтэй /6–7/ — 🥇 Х. Нарангоо (6B) | 🥈 Э. Алтаншагай (7A) | 🥉 Н. Шигтгээ (7A)
Эмэгтэй /8–9/ — 🥇 Б. Маргад (8D) | 🥈 Ц. Энэрэл (9A) | 🥉 А. Мичид (9A)
Эмэгтэй /10–12/ — 🥇 Т. Мичид (11A) | 🥈 Г. Ивээл (12A) | 🥉 Б. Цэцэйхэн (11A)

Эрэгтэй /6–7/ — 🥇 Б. Жонон (6D) | 🥈 Ц. Орхон (7B) | 🥉 Н. Бадруун (6D)
Эрэгтэй /8–9/ — 🥇 Г. Тайшир (9A) | 🥈 Т. Төгөлдөр (9C) | 🥉 Б. Бат-Ирээдүй (8D)
Эрэгтэй /10–12/ — 🥇 Т. Эрхэс (11A) | 🥈 Х. Мөнх-Оргил (11B) | 🥉 Т. Тэнгис (11B)

Медальт байрт шалгарсан сурагчдадаа баяр хүргэж, тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчид болон зохион байгуулсан багш, дасгалжуулагч нартаа талархал илэрхийлье!

Address

Academy Of Management Street 56/1, Orgil Stadium, 18 Khoroo, Khan-Uul District
Ulaanbaatar
17013

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97676099119

Alerts

Be the first to know and let us send you an email when Hobby School of Ulaanbaatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Hobby School of Ulaanbaatar:

Shortcuts

Share

Category