Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн ПК

02/10/2026

#шинэиргэншил #2026

“Сурагч-Багш” сурагчийн нэг өдөр амжилттай зохион байгуулагдлаа📌2026–2027 оны хичээлийн шинэ жилийн эхлэл болон Монголын...
30/09/2026

“Сурагч-Багш” сурагчийн нэг өдөр амжилттай зохион байгуулагдлаа

📌2026–2027 оны хичээлийн шинэ жилийн эхлэл болон Монголын багш нарын баярыг угтан сурагчдын оролцоо, хариуцлага, манлайллыг дэмжих зорилгоор “Сурагч-Багш” сурагчийн нэг өдөр үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд сурагчид нэг өдрийн турш багшийн үүргийг өөрсдийн түвшинд хэрэгжүүлж, хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ багшийн хөдөлмөр, хариуцлага, тэвчээр, харилцаа хандлагын үнэ цэнийг илүү сайн ойлгох боломж бүрдсэн юм.

Шинэ хичээлийн жилийн эхлэлийг сурагчдын идэвх, оролцоо, манлайллаар дүүрэн эхлүүлж, эрдэм мэдлэг түгээн дэлгэрүүлэгч эрхэм багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. 🌷📚

29/09/2026

🎉Шинэ иргэншил ПК-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн 🤩Насанд хүрэгчдийн мэргэжил олгох 1 жилийн 100% тэтгэлэгтэй сургалтадаа нэмэлт элсэлт авч байна.👏
Өөртөө итгэлтэй✌️
🙌Ирээдүйд энэ мэргэжлээрээ өсөн дэвжих сонирхолтой иргэд та бүхнийг урьж байна.🤝
Сургалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99718490, 88929024, 89838493

https://www.instagram.com/shine_irgenshil/

Чингэлтэй дүүрэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ажил идэвхтэй хайж буй иргэдийг насанд хүрэгчдийн мэргэжлийн б...
29/09/2026

Чингэлтэй дүүрэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ажил идэвхтэй хайж буй иргэдийг насанд хүрэгчдийн мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах ажлыг эхлүүллээ.

📌 Энэ хүрээнд дүүргийн ажил идэвхтэй хайж буй иргэдийг насанд хүрэгчдийн “Оффисын болон бичиг хэргийн ажил” болон “Бүртгэл тооцоо хөтлөлт” мэргэжлийн 1 жилийн ангид хамруулж, мэргэжил эзэмшүүлэх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

📌 Сургалтын нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэбат болон Коллежийн захирал Ж.Юра нар оролцогчдод амжилт хүсэж, дүүргийн иргэдийг боловсрол, мэргэжил, ур чадвар эзэмшихэд бүх талаар дэмжин, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

✨Ийнхүү иргэдийг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгох, мэргэжил эзэмших боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

🏫Шинэ Иргэншил Политехник Коллеж 💯🎊"Танилцах өдөрлөг 2026" 🥰амжилттай зохион байгуулагдлаа.🎊💯
21/09/2026

🏫Шинэ Иргэншил Политехник Коллеж
💯🎊"Танилцах өдөрлөг 2026" 🥰амжилттай зохион байгуулагдлаа.🎊💯

19/09/2026

2026-2027 оны хичээлийн шинэ жилийн танилцах өдөрлөг 9-р сарын 18-ны өдөр амжилттай болж өндөрллөө.

Өдөрлөг спортын 2 төрөл, хөгжөөнт тоглоомын 3 төрлөөр өрсөлдөөнтэй боллоо.

Идэвхитэй оролцсон бүх суралцагч нартаа сурлагын өндөр амжилт хүсье.💯

Зохион байгуулсан багш, оюутан суралцагч нартаа баярлалаа.✌️

#ШинэИргэншил #танилцахөдөрлөг

📌Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Шинэ Иргэншил Политехник Коллеж, Монголын Цахилгаан холбоо, Автоматжуулалтын инженерүүдийн...
17/09/2026

📌Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Шинэ Иргэншил Политехник Коллеж, Монголын Цахилгаан холбоо, Автоматжуулалтын инженерүүдийн холбоо хоорондын хамтран ажиллах гурвалсан санамж бичигт гарын үсэг зурлаа.

📌Хамтын ажиллагааны хүрээнд:

1. Иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил, ур чадварын сургалт, дадлага зохион байгуулах

2. Сургалтад хамрагдсан иргэдийг ур чадварын үнэлгээ, гэрчилгээ, сертификат болон ажлын байртай холбох боломжийг дэмжих

3. Япон, БНСУ болон бусад улсад суралцах, дадлагажих, хөдөлмөр эрхлэх боломжийг хууль тогтоомжийн хүрээнд судалж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах.

Талууд өөрсдийн эрх хэмжээ, чиг үүрэг, нөөц боломжид тулгуурлан дээрх чиглэлээр хамтран ажиллаж, иргэдийн мэргэжлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цаашдын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлнэ.

Энэхүү Санамж бичгээр талууд харилцан итгэлцэл, хамтын зорилго, үр дүнд суурилсан түншлэлийг бэхжүүлж, иргэдэд бодит боломж, үнэ цэн бүтээхийг эрмэлзэнэ.

Чингэлтэй дүүрэг / Chingeltei District Цахилгаан, Холбоо, Автоматжуулалтын Инженерүүдийн Холбоо - ECAEA

#ШинэИргэншилПК

📌Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлахад чиглэсэн хамтын ажиллагааг эхл...
17/09/2026

📌Чингэлтэй дүүргийн хэмжээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байранд зуучлахад чиглэсэн хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Энэ хүрээнд Шинэ Иргэншил Технологийн коллеж болон Монголын цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоотой хамтран ажиллах гурвалсан санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Шинэ Иргэншил Технологийн коллежийн зүгээс дүүргийн иргэдэд зориулан насанд хүрэгчдийн нэг жилийн хөтөлбөр нээнэ. Нийт 8 төрлийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.

Мөн тус коллежоор дамжин цахилгаан хангамжийн чиглэлээр бэлтгэгдсэн иргэд Япон, БНСУ улс руу хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Уг ажлыг Цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоо зохион байгуулна.

Харин иргэдийн бүртгэл, мэдээллийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцан ажиллахаар боллоо.

Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн ПК
@Цахилгаан, холбоо, автоматжуулалтын инженерүүдийн холбоо- ECAEA

#ЧингэлтэйДүүрэг

Blue Jay Catering”-с Удон гоймонтой хуурганы амталгаат өдөрлөг боллоо.Уг амталгаат өдөрлөгөөр удон гоймонтой хуурганы ам...
16/09/2026

Blue Jay Catering”-с Удон гоймонтой хуурганы амталгаат өдөрлөг боллоо.

Уг амталгаат өдөрлөгөөр удон гоймонтой хуурганы амт чанарт үнэлгээ өглөө

https://www.instagram.com/reel/DdWKnH_y8lb/?stkn=M2xyZmI4M202OWZv

15/09/2026

ШИПКоллежийн 2026-2027 оны хичээлийн жилд шинээр ирсэн багш, ажилчдад чиглүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа.✨

📌Сургуулийн бүтэц , эрхэм зорилго, алсын хараа, сургалт үйлдвэрлэлийн ажлыг зохицуулах нийт 70 гаруй дүрэм журмын талаарх ойлголт өгч, цаашид юун дээр анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгөв.

📌Багшийн бичиг баримт , багшийн ажлын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, журнал, хувийн хэргийн хөтлөлт яаж хийх , сурагчийн үнэлгээ зэрэг багшийн өдөр тутам хийж гүйцэтгэх багшлахуйн үйлд тулгарч буй бүх асуудалд хариу өгөх маш чухал чиглүүлэг болсон уулзалт боллоо.

Багш нартаа ажлын амжилт хүсье! 👩‍🏫🧑🏼‍🏫👨🏽‍🏫

Address

United Nation's Street/6
Ulaanbaatar
210646

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699718490

Alerts

Be the first to know and let us send you an email when Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн ПК posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Шинэ Иргэншил Мэдээллийн Технологийн ПК:

Shortcuts

Share