Naranbaatar Nyam

Naranbaatar Nyam 🇲🇳МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ...

💉 “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯН☑️ НИЙСЛЭЛД ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ 9 САРЫН 30-НЫ БАЙДЛААР 69.8%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙ...
30/09/2026

💉 “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” АЯН

☑️ НИЙСЛЭЛД ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ 9 САРЫН 30-НЫ БАЙДЛААР 69.8%-ТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...

📊 Зорилтот бүлгийн хамрагдалт:
👶 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэд – 104,252 буюу 55.44%
🤰 Жирэмсэн эмэгтэй – 917 буюу 32.75%
👵👴 65 ба түүнээс дээш насны иргэн – 26,603 буюу 76.62%
🩺 Архаг өвчний хяналтад байдаг иргэн – 25,484 буюу 91.83%

📍 Томуу, томуу төст өвчний өвчлөл хамгийн өндөр бүртгэгддэг, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл өндөр байдаг Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар, ЗУХДарга У.Бат-Очир, НЭМӨХСХДарга Н.Мэндсайхан, Мэргэжилтэн С.Уянга нар ажиллалаа :
📌 Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв,
📌 "Орхон түшээ мөрөн" болон
📌 "Нинжин манал" өрхийн эмнэлгүүдэд томуугийн эсрэг дархлаажуулалтын явц, хамрагдалт, зохион байгуулалтын байдалтай газар дээр нь танилцан, эмч, мэргэжилтнүүдтэй санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар үүрэг, чиглэл өгч ажиллав.

📌 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас:

Нийслэлийн иргэд,

Албан байгууллага,

Аж ахуйн нэгжүүд
та бүхэндээ дараах УРИАЛГЫГ хүргүүлж байна:

📣 Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүдээ томуугийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, өөрийгөө болон гэр бүлээ, бусдын хүүхдүүдийг ч халдвараас сэргийлж, томуугийн хүндрэлээс хамгаалаарай.

📌 Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдадаа хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулахад нь дэмжлэг үзүүлэн ХАМТРАН ажиллахыг хүсье.

💙 ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА

📢 “ТӨГС СЭТГЭЛ ХАНАМЖ – ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар ...
30/09/2026

📢 “ТӨГС СЭТГЭЛ ХАНАМЖ – ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”
3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах үеэр:

* Эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах;
* Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг, чиглэл өгсөн.

Үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “ТӨГС СЭТГЭЛ ХАНАМЖ – ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” 3 сарын аяныг 2026 оны 9 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

☑️ Аяны хүрээнд:

1. Ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах

Иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг судлан, түүнд үндэслэн эрүүл мэндийн ажилтнуудад ёс зүй, харилцаа хандлага, үйлчилгээний соёлын чиглэлээр сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж, үр дүнг байгууллагын цахим хуудсаар 14 хоног тутам тогтмол мэдээлнэ.

2. “Ажилтан бүр – Хөтөч” аяныг хэрэгжүүлэх

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд “Ажилтан бүр – Хөтөч” аяны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, хэрэгжилт, үр дүнг сар бүр цахим хуудсаар мэдээлнэ.

3. Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх

Иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан “Дуугүй хөтөч” болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн шийдлийг ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

📚 Аяны хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт НЗДТГ-ын Хүний хөгжлийн төвийн сургагч багш Б.Мөнгөншагай 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр төлөвлөгөөт сургалтыг зохион байгууллаа.

💙 ТӨГС СЭТГЭЛ ХАНАМЖ – ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

#ТөгсСэтгэлХанамж
#ТэгшХүртээмжтэйТусламжҮйлчилгээ
#АжилтанБүрХөтөч
#ЁсЗүйХарилцааХандлага
#НийслэлийнЭрүүлМэндийнГазар

🏥 Нийслэлийн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн дарга, нийгмийн эрүүл м...
28/09/2026

🏥 Нийслэлийн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн дарга, нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, удирдлагуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа.

📋 Хуралдаанаар дараах 3 үндсэн асуудлаар мэдээлэл, танилцуулга хийж, арга зүйн зөвлөгөө өгөн, үүрэг чиглэл өглөө:
👶 1. Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэг
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан 2026 оны А/255, А/254 дүгээр тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийслэлийн 3, 6, 11, 15 насны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах бэлтгэлийг бүрэн хангаж, заасан хугацаанд чанартай зохион байгуулах.
💉 2. Томуу, томуу төст өвчний вакцинжуулалт
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэнээс 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 66% буюу 179,546 иргэнийг хамруулаад байна. Үүнээс:
🤰 Жирэмсэн эмэгтэй: 2,800-аас 863 (30.8%)
👶 6 сартайгаас 6 настай хүүхэд: 210,400-аас 103,147 (49.0%)
👴 65-аас дээш насны иргэд: 34,720-аас 24,296 (69.9%)
🏥 Архаг хууч өвчинтэй иргэд: 27,750-аас 23,724 (85.4%)
⚡ 2026 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд 6 сартайгаас 6 настай хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлэн ажиллахыг даалгалаа.
🎗️ 3. "90/70/90" зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт
Хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас 28,283 хүүхэд хамрагдаж, хамралт 70%-тай байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 85,129 эмэгтэй хамрагдахаас 46,356 эмэгтэй хамрагджээ.
📌 "90/70/90" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг даалгавар өглөө.

28/09/2026

💉🩵 “ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА АЯН”
🗓️ 9 сарын 3 – 10 сарын 3
📊 9 сарын 28-ны байдлаар дархлаажуулалт 66.05%-тай байна.
🤝 Хамтдаа томуугаас сэргийлье! 🛡️ Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.
#ТомуугийнЭсрэгХамтдаа #Дархлаажуулалт

26/09/2026

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт 19:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Энэ үеэр Сүхбаатарын талбай-Emart-ын уулзвар, Emart-120 мянгат, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэлх замд хөдөлгөөнийг түр хязгаарлана.

26/09/2026

✅🇲🇳“Шөнийн марафон-2026” арга хэмжээг 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна. 🏃‍♀️🏃‍♂️🌙

🇲🇳 “ХҮН ТӨВТЭЙ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ"

#ШөнийнМарафон2026
#Хамтдаа10000Алхъя
#ХүнТөвтэйХот
#ИдэвхтэйХөдөлгөөн

26/09/2026

✅НИЙСЛЭЛЧҮҮД

🇲🇳 “ХҮН ТӨВТЭЙ ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ — ХАМТДАА 10,000 АЛХАЯ” уриан дор

🌈 “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР-2026” арга хэмжээг 9 сарын 26-ний өдөр зохион байгуулж байна.

Автомашингүй өдөр (07.00-18.00) хаагдах зам.Шөнийн марафон (17.00-23.00) хаагдах зам.
26/09/2026

Автомашингүй өдөр (07.00-18.00) хаагдах зам.
Шөнийн марафон (17.00-23.00) хаагдах зам.

24/09/2026

🔬🏥 “MEDICAL & HEALTH TECHNOLOGY – 2026” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

💡 Эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжил, инновац, шинэ шийдлүүдийг олон нийтэд таниулах, салбарын технологийн дэвшлийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Medical & Health Technology Expo– 2026” үзэсгэлэнгийн нээлт боллоо...

🗓️Үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 24-27 ний өдөр хүртэл үргэлжилнэ.

🧬💻 Тус үзэсгэлэнгээр эрүүл мэндийн салбарт нэвтэрч буй шинэ технологи, инновац, дэвшилтэт тоног төхөөрөмж, орчин үеийн шийдлүүдийг танилцуулж байна.

🌐🚀 Шинжлэх ухаан • Технологи • Инновац • Эрүүл мэнд

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naranbaatar Nyam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category