Kids Hub learning center

Kids Hub learning center

Share

Англи хэлний гэрийн багш (хүүхдийн) IG: englishwithaka

12/10/2025

Албан байгууллага болон сургуулиудтай хамтран ажиллана.

06/10/2025

Багш нь замын цагдаагийн зүүн талд нүүж ирсэн ба гэрээрээ цөөн хүүхэд авч Англи хэлээ зааж байна шүү ;)

Хэн: 8-12 настай хүүхдүүд
Хөтөлбөр: Cambridge, YLE (updated)
Түвшин: Суурьгүй анхан/Суурьтай анхан/Анхан дунд
Хугацаа: Өглөө болон өдрийн анги сонгох боломжтой, Түвшин хамаараад сондгой эсвэл тэгш өдрүүдэд орно. 7 хоногт 2 удаа гэрээр, нэг удаа цахимаар орно.
Төлбөр: Нэг түвшин 2 сар үргэлжилэх ба төлбөр 550 мянга
Хаяг: Шинэ дөл хотхонд (Амжилт кибер сургуулийн ард)
Утас: 99811120

04/08/2025

Англи хэлний гэрийн багш 🙂

01/06/2025

🙋‍♀️Багш нь энэ жилээс сурах арга барил дийлэнх хүүхдүүдээс ондоо байдаг хүүхдүүдтэй ажиллахаар шийдсэн юм шүү.
👩‍🏫Тэд багш нарын дунд “хэцүү” (хэт хөдөлгөөнтэй эсвэл хэт удаан) гэх тодорхойлолт авдаг. Тэдгээр өөрийн гэсэн онцлог чанартай хүүхдүүддээ тусгайлан цагийн хуваарь гаргаж “Cambridge YLE” 6 аас 12 насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр зуны турш ганцаарчилж англи хэлний анхан болон дунд шатны сургалт орно.
🙆‍♀️Би өөрөө хэлээр дамжуулан хүүхдийн сэтгэлзүйтэй ажиллах аргад мэргэшисэн олон жилийн туршлагатай багш юм.
💁‍♀️ Англи хэл сурдаггүй хүүхэд гэж байдаггүй юмшүү. Гол нь зөв багшаа л олох нь чухал юм. (Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол коммент бичээрэй 😉

05/10/2023

Заримдаа би өөрийгөө цэцэрлэгч гэж боддог. Ургаж цэцэглэж дэлгэрч байгаа тэднийгээ харахаар аз жаргалаар дүүрдэг юм. Багш гэх эрхэм алдарыг авсандаа талархаж баярлаж бахдах өдрүүд сайхан шүү... :)
Бүхий л олон ирээдүйг гийгүүлэгч багш найз нөхөддөө баяр хүргэе.

17/09/2023

Хичээлд ирэхдээ бэлдэх зүйлс:
- дөрвөлжин дэвтэр, үзэг харандаа
- хайч, цавуу
- өнгийн харандаа (бүрэн байх)
- кноптой хавтас
- биед эвтэйхэн хувцас
- ус уух аяга, эсвэл усны сав

Photos from Kids Hub learning center's post 17/09/2023

18наас эхлэх сургалтын хуваарь маань гарлаа.

13/09/2023

Шинээр элсэгчид маань маргааш 10-16 цагийн хооронд ирж түвшин тогтоох шалгалтаа өгөх өө мартаагүй биз 😉 мөн суурьгүй анхан шатад суух хүүхдүүд маань ч гэсэн ирж бүртгэлээ баталгаажуулаарай… Маргааш уулзая 🫰

12/09/2023

Туслах багш ажилд авна. 😇

09/09/2023

ХҮҮХДИЙН АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ 5 ЭНГИЙН ДАСГАЛ

👨‍🔬 Хэрэв та анхаарлаа гүйцэд төвлөрүүлбэл 6 цаг хийх ажлыг 30 минутад ч дуусгаж болно. Тэгж чадахгүй бол 30 минутанд дуусгачих ажлыг 6 цаг хийгээд ч дуусаж чадахгүй. Albert Einstein.

🧠 Та бүхэндээ бага ангийн хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэхийн өмнө болон завсар зайгаар нь хүүхэдтэйгээ хамтдаа хийж тэдний анхаарал төвлөрөлт, сурах идэвхийг нь нэмэгдүүлэх дасгалуудыг санал болгож байна.

1. Хоёр гарын "Хайч, чулуу, даавуу" тоглоом. Хүүхэд өөрийн хоёр гараараа дээрх тоглоомыг тоглож баруун, зүүн гарынх нь аль нэг ялагч болно. Хүүхэд эхэндээ нэг ижил буюу хоёр гараа цаас, хоёр гараа хайч гаргаж байснаа аажмаар анхаарлаа хуваарилаж хоёр гар өөр өөрийг (хайч&чулуу) гаргаж сурдаг 👍

2. Аав ээжтэйгээ мөлхөж уралдах. Ингэхдээ зүгээр уралдахгүй нэг урагшлахдаа нэг амьтан, эсвэл хоол нэрлэнэ. Амьтан нэрлэх, хоол нэрлэх, дотны найзуудаа нэрлэх гэх мэт сонголтуудаа тоглоом эхлэхийн өмнө тохирно. Ингэснээр хүүхдийн анхаарал төвлөрөлт нэмэгдэхээс гадна, цээжлэх санах ой идэвхжинэ. Мөн гарын жижиг булчингийн хөгжлийг дэмжих, хүүхдийн хөдөлгөөний энергийг задлахад ч нэмэр нөлөөтэй маш чухал дасгал.

3. Өгүүлбэрийг гүйцэд анхааран сонсох дасгал. Аав ээжийн хэн нэг өгүүлбэр уншина. Уншиж дууссаны дараа сүүлийн "гахай" гэсэн үгийн өмнөх амьтны нэрийг нэрлэх нөхцөлтэй? Жишээ нь: "Гахай муур арслан халиун буга гахай бар могой хулгана гахай" Тэгвэл хариулт "Хулгана" байж таарна. Энэ нь хүүхдийн сонсож ойлгох анхаарал төвлөрөлтөд маш чухал дасгал. Өгүүлбэрийг өөрчлөөд олон янзаар зохиож тоглоорой.

4. Гарын алгаараа барилдах. Хүүхэд аавтайгаа эсвэл ээжтэйгээ ах эгчтэйгээ гарын алгаа нийлүүлэн түлхэлцэж тэнцвэрийн байрлалаас хазайлгахыг оролдох. Энэ үед өрсөлдөгч том биетэй жижиг биетэй байхаас үл хамааран анхаарал төвлөрөлт гарын алга руу хандаж чаддаг.

5. Бидний сайн мэдэх сандал булаалдах. Хөгжмийн аянд бүжиглэнгээ, хөгжим зогсонгуут сандалд сууна. Сандалгүй үлдсэн нь хасагдана. Цөөхүүлээ тоглох бол хөгжимтэй үед алхана хөгжимгүй бол зогсоно. Хөгжим хөдөлгөөн хослосон энэхүү дасгал хүүхдийн анхаарал төвлөрөлтийн маш сайн дасгалжуулагч шүү.

Г. Төмөрзаяа ( сургалт судалгааны төвийн захирал)

Photos from Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн's post 08/09/2023
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


БЗД, 25р хороо, шинэ дөл хотхон
Ulaanbaatar
001