14/11/2025
Enkh Orgil Baatarkhuu taniig gadaadiin sonind Filipino Terminator gedeg gesen bna sh dee. Ta 5n Filipino-g daraaluulad “teeremdchihsen”yum uu? Hurdan hariu please.
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Та юу хүсдэг вэ? What do you want?, Education, Bzd, Ulaanbaatar.
14/11/2025
Enkh Orgil Baatarkhuu taniig gadaadiin sonind Filipino Terminator gedeg gesen bna sh dee. Ta 5n Filipino-g daraaluulad “teeremdchihsen”yum uu? Hurdan hariu please.
Монголын нэрийг цуурайтуулж байнашдээ. Маш их баярлалаа💚
15/06/2024
Эрчүүд эмэгтэйчүүд шиг төвөгтэй биш…
Хэрэв эр хүн чам руу залгахгүй бол…
Хэрэв тэр чамайг хоолонд урихгүй бол…
Хэрэв тэр чамайг явуулахыг зөвшөөрвөл…
Тэр чамайг тоохгүй байгаа болохоор тэр...
Хэрэв эр хүн айж байгаа бол…
Хэрэв тэр эргэлзэж байгаа бол…
Чамтай хамт байхыг хүсч байгаа эсэхээ мэдэхгүй байгаа бол…
Энэ нь чамтай байхыг хүсэхгүй байгаатай холбоотой юм...
Гүйцээ.
Эрэгтэйчүүд тийм ч төвөгтэй биш, эр хүн чамтай хамт байхыг хүсэх үед бүх зүйл тодорхой…
Ямар ч хуурах, худал хэлэх, шалтаг тооцох асуудалгүй…
Эр хүн чамайг өөртөө хүсч байвал чамайг алдахгүйн тулд юутай ч нүүр тулахаас буцахгүй...
Бүү хуурт…
Айсан эрчүүд гэж байхгүй…
Төөрөлдсөн эрчүүд байдаггүй…
Өнгөрсөндөө шархалсан, тусламж хэрэгтэй эрчүүд тунчиг цөөн гэдгийг мэд…
Зөвхөн хоёр төрлийн эрчүүд байдаг…
Чамд хайртай эсвэл чамд хайргүй…
Ганцаардсандаа чамайг ганцхан хонуулахыг хүсдэг хүмүүс...
эсвэл…
Чамайг насан туршдаа хүсэх хүмүүс…
07/06/2024
Энэ дэлхийн хамгийн дур булаам эр хүн бол энх тайвныг авчирдаг хүн юм .🫂
06/06/2024
-Яагаад заавал түүнийг хайрласан юм?
-Түүнийг хайрлана гэж сонгоогүй ээ.
Хувь тавилан надад бэлэглэсэн.
-Түүний юунд нь болоод?
-Чи хэзээ ч ойлгохгүй ээ.
Түүний надад өгдөг мэдрэмжийг чи мэдэхгүй, тэр надруу яаж хардагыг ч чи мэдэхгүй.
Чи юу ч мэдэхгүй.
NaMi🐰
04/06/2024
Хатуу үг сонсчихоод уучилж чаддаг
Ухаандаа баярла♥️
Хамгийн мууг харчихаад мартаж чаддаг
Сэтгэлдээ таларх♥️
03/06/2024
"Чамайг хүндэлдэг, хэлсэндээ хүрдэг эртэй учиртлаа ганц бие бай. 🤍"
02/06/2024
Орчин үеийн айхтар хүмүүс Допамин гээч зүйлтэй болгоомжтой харьцдаг болжээ. Би Мэдсэнээсээ хуваалцвал дараах зүйлс бичигдэх ажээ.
Англиар dopamine гээч нь аз жаргалын даавар юм. Үүнийг удирдаж чадсан хүн аз жаргалтай амьдарна. Даанч хүн төрөлхтөний 97% нь энийг мэддэггүй тул нөгөө 3%-ийнхаа аз жаргалын төлөө амьдардаг гэнэ шүү.
Допамайныг хямд аргаар олж авбал тэр чинээгээр таны амьдралын чанар муудна. Хамгийн аймаар нь энэ юм байна.
Хямд аргаар, хурдан олж авах аргууд:
• Секс
• Порно
• Хар тамхи, мансуурах бодис
• Архи, дарс, согтууруулах ундаа
• Түргэн хоол
• Тамхи, vipe
• Social media
• Netflix, кино, ТВ
• Видео тоглоом
Энэ бүхэн таны допамайныг огцом нэмэх боловч эргээд огцом буурдаг. Энэ их аюултай гэнэ шүү. Ийм байдал удаан үргэлжилбэл та эцэстээ аймшигтай депресс буюу Сэтгэл гутралд орох ажээ.
Иймээс Допамайныг аюулгүй олж авах хэрэгтэй. Үүний тулд:
1-р арга
• Гадуур алхах
• Сайхан хөгжим сонсох
• Бүжиглэх, зурах, ярилцах зэрэг хөгжилтэй байдлаар идэвхтэй байх
• Спортоор хичээллэх
• Найзуудтайгаа зугаацах
Энэ бүхэн таны бие, сэтгэлийг нэгэн зэрэг өргөж, шаардлагатай допамайнаар хангаж өгнө.
2-р арга
Сайн, тухтай, гүн унтана. Нойрыг юугаар ч орлохгүй. Гүйцээ.
• Танд motivation өгнө.
• Танд focus өгнө.
• Танд energy өгнө.
Хоногт багадаа 8 цаг унтаж байгаарай. Унтахдаа ач холбогдол өгч, үүнийгээ чанартай хийх ажээ. Сайн ор авч, тухтай хөнжилд, гэрлээ унтраагаад унтсан шиг унтагтун.
3-р арга
Дасгал, хөдөлгөөн заавал хийнэ. Заавал. Үгүй гэвэл энд дурдагдах бусад зүйлсийг хийх энерги танд байхгүй. Жишээ нь спортоор хичээллэхгүй бол орой нь нам унтаж чадахгүй.
• Стресс байхгүй.
• Сэтгэлийн хямрал, санаа зовинол байхгүй.
• Сэтгэлийн түгшүүр байхгүй.
• Сэтгэл санаа сэргэлэн цовоо
• Сэтгэлийн хүч эрс нэмэгдэнэ.
Бие хөдлөх тусам сэтгэл санаа дагаад сэргэдэг ажээ. Бие хөших тусам тархи сатаарна. Ийм л байна.
4-р арга
Зөв, цэвэр хооллогтун. Хоолны дэглэм баригтун. Бага бөгөөд чанартай ид.
• Өндөг
• Ногоо
• Жимс
• Мах
Тэгээд ер нь бага ид. Заримдаа өлсөхөд зүгээр. Бүр мөсөн больчихсон ч гэмгүй хүнс гэвэл:
• Сахар, элсэн чихэр
• Архи, согтууруулах ундаа
• каффейн хэтрүүлэх
5-р арга
Наранд бай. Дахиад хэлье, наранд бай.
Нар танд аз жаргал, жинхэнэ кайф өгөх увидастай. Ерөөсөө нар мандсанаар л хүний аз жаргал эхэлдэг.
• Тухтай, аюулгүй, дулаахан мэдрэмж өгдөг.
• Илүү гүн фокуслах боломжтой болдог.
• Сэтгэл санааны байдал шууд дээшилнэ.
Copy Copy
Өдөрт ядаж 15 минут наранд байгаарай.!!! Нар бол жинхэнэ аз жаргал.🌝🌞🥰
02/06/2024
Хайр ❤️ гэж юу вэ?
Хайр гэдэг чинь гомдоохгүй юмсан, зовоохгүй юмсан, хуурахгүй юмсан, шаналгахгүй юмсан, шархлуулахгүй юмсан, өвтгөхгүй юмсан гэсэн айдас болгоомжлол дээрээс үүсдэг юм.
Би чамайг хэзээ ч хэцүү үед чинь, буруу явахад чинь, алдахад чинь, ялагдахад чинь орхихгүй. Тэр үед чи намайг гомдоосон байлаа ч, итгэлийг минь алдсан байлаа ч би тэвчээд дэргэд чинь байж түшиж тулна. Чамайг алдаад дахин босоход чинь туслана.
Би чамайг ялагдахад дахин хичээхэд чинь дэмнэнэ. Зовлон хагацал уйтгар гуниг дайрвал би чамайг хөгжөөнө. Буруудаад уруудаад байвал би татаад босгоно
ЭНЭ БОЛ ХАЙР ЮМ.
Ирээдүй чинь гэрэлтэй, амьдрал чинь дардан, амжилт чинь ирсэн үед харин намайг гомдоож надад хайргүй болж, өөр нэгэнтэй учирсан байвал би чамайг орхиж чадна.
Чамайг алдахгүй одоо алзахгүй намайг алдахаас айхгүй, харилцаагаа үргэлжлүүлэх зориггүй, ирээдүй чинь надгүй харагдаж болж байвал би хичнээн их, хязгааргүй их чамд хайртай байлаа ч чамайг орхих шийдвэрийг гаргаж чадна.
ЭНЭ БОЛ ИТГЭЛ ЮМ.
Уучлал ихсэх тусам итгэх итгэл улам багасдаг юм. Тиймээс итгэл алдаж уучлаарай гэдэг үгний давтамжийг ихэсгэж утгыг уландаа гишгэж болохгүй.
Амьдралд алдаа дутагдал зовлон шаналалаар дүүрэн ч гэсэн ямар ч хүнд алдаж болохгүй алдаа хийж болохгүй зүйл гэж байдаг юм.
Харин тэр хязгаарыг давж итгэлийг минь эвдэж сэтгэлийн минь сэвтээвэл надаас зууралгүй явуулах ёстой.
ЭНЭ БОЛ ЗОРИГ ЮМ.
Нэг нэгнийхээ бодлыг сонсож, үргэлж нэгэндээ итгэж хайрлаж, дэм өгч байгаа ч гэлээ өмчирхөж эд зүйл мэт харьцах гэлгүй өөрөөрөө байх боломжийг олгож, орон зайг нь бүрдүүлж, ярих гэлгүй сонсож, шийдэх гэлгүй ярилцаж, дийлэх гэлгүй буулт хийж, чадна гэлгүй бууж өгөх сонголт өгч, шийдвэрийг нь сонсож байна.
Өөрийгөө олох өөрийгөө бүтээх нөхцөл цаг хугацааг хангалттай надад өг, би ч бас чамд үргэлж чамд өгч байна.
ЭНЭ БОЛ ХҮНДЛЭЛ ЮМ.
Зөв ч бай буруу ч бай том ч бай жижиг ч бай үүссэн нөхцөл байдал үр дагаварыг тооцоолж, шийдсэн шийдвэр дээрээ олон дахин эргэлзэж тунгаан бодож сонголт хийж байна.
Дараа нь харин сонгосон сонголт гаргасан шийдвэртээ чи ч бай би ч бай эзэн нь байя. Хийх ёстой зүйлээ тултал нь хийж, зорьсон зорилго руу гаа чадах чинээгээрээ ойрт харин чадахгүй байвал үнэнээ хэл, нууж хуурч болохгүй.
ЭНЭ БОЛ ХАРИУЦЛАГА ЮМ.
Хайр сэтгэлийн харилцаа хосуудын холбоо гэдэг зөвхөн нэг нэгнээ гэсэн хүсэл сэтгэл, хайр дурлал байгаад болчихдоггүй юмаа. Хайр гэдэг чинь гомдоохгүй байх юмсан, зовоохгүй байх юмсан, хуурахгүй байх юмсан, шаналгахгүй байх юмсан, шархлуулахгүй юмсан, өвтгөхгүй байх юмсан гэсэн айдас болгоомжлол дээрээс үүсдэг юм. Хайр гэдэг чинь хамтдаа бүтээх юмсан, хамтдаа босгох юмсан, хамтдаа зовох юмсан, хамтдаа давах юмсан, хамтдаа уйлалдах юмсан, хамтдаа бүдрэх, хамтдаа хөгжих юмсан, хамтдаа дэвжих юмсан, хамтдаа л байх юмсан гэсэн зориг дээр суурилдаг юм.
Хайр гэдэг жижигхэн орон дээр шахцалдан унтах бөх зүрх, ганцхан шоколадыг хувааж идэх өгөөмөр сэтгэл, ганцхан инээмсэглэлийг харахаар мянган бээрийн цаанаас зорьж ирэх догдлол, уулзах гэж догдлон нойргүй хоносон өдрүүд, санаад дээрээ нортол уйлсан шөнүүдээр батжидаг юм.
Хайр гэдэг чинь хариуцлага дээр, итгэл дээр, сэтгэл дээр, хүндлэл дээр, уучлал дээр, ухаарал дээр, #МЭДРЭМЖ дээр, зөн совин дээр, зориг дээр, дэмжлэг дээр, ойлголцол дээр суурилж хайр оршин тогтдог юм.
01/06/2024
Надад төгс нэгэн хэрэггүй.
Би төгс харилцаа хүсэхгүй байна.
Надад зүгээр л..
Намайг алдахаас айдаг.
Надтай байгаадаа бахархдаг.
Намайг аз жаргалтай болгохыг хүсдэг.
Түүнд би хамгийн их хэрэгтэй байдаг л хүн, надад хэрэгтэй...