20/08/2026
🎨3-5НАСНЫ ЗУРГИЙН СУРГАЛТ ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ!🤩
Сургуулийн өмнөх насныхан хамрагдахад хамгийн тохиромжтой сургалт нь ~ З-5 насныханд зориулсан гар зүгшрүүлэх зургийн сургалт маань байдаг шүү🤗
Учир нь 3-5 насны хүүхдүүд маш богино хугацаанд шинэ дадал чадварыг эзэмших чадамжтай байдаг ба зургийн сургалт тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй гарын жижиг булчингийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон давуу талтай💞
🌼Хичээллэх өдөр - Бямба болон Ням
10:00-11:30
☎️ЦАГ АВАХ УТАС: 9913- 8244, 9913- 2021, 8911- 1940
👇ЗУРАГ ЗУРАХ ЯГ ЮУНД САЙН БОЛ???
⭐ Маш бага наснаас эхлэн хичээллэх боломжтой байдгаараа онцлог бөгөөд 2-3 наснаасаа хүүхэд зурж буй зүйлээ бодож, ойлгон дүрсэлж эхэлдэг💞
⭐ Хоёр тархи зэрэг ажиллах ба тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж🧠, чухал дасгал болдог💪
⭐ Хүүхдийн бодол санаанд 🤯 чухал ач холбогдолтой ба зураг зурах үед зурах гэж байгаа зүйлээ дүрслэн бодох түүнийгээ өөрчлөн сэтгэх зэрэг маш олон шат дараалалтай даалгаврыг гүйцэтгэж байдаг
⭐ Хүүхэд зурах дүр дүрслэлээ том жижиг, хол ойр эсвэл тэгш хэмтэй зурагдах эсэхийг эргэцүүлэн бодож цаасан дээр буулгадаг онцлогтой. Үүгээр орон зайн баримжааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой🔎🖼
⭐ Анхаарал төвлөрөх хугацааг уртасгах. Хүүхдэд дарамтгүйгээр, сонирхолын дагуу, хөгжилтэй бүтээлч аргачлалаар аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хугацааг нь уртасгаж байдаг.
⭐ Мөн зураг зурах нь 2-3 настай хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлхийг та мэдэх үү?🤔 Хүүхэд өөрийн зургийг зурахдаа цөөн дүрсээр маш дэлгэрэнгүй утга санааг илэрхийлэн зурсан байдаг ба үүнийгээ тайлбарлан ярихдаа ч гарамгай байдаг💞 Таны хүүхэд зурсан зургаа танд харуулах үед зүгээр нэг магтаад өнгөрөх биш хүүхэд тань дэлгэрэнгүй хариулж болохуйц сонирхолтой асуултуудыг асуухыг хичээгээрэй🤗 өөрийн зургийг яг л үлгэр домог ярьж буй мэт гайхалтай өнцгөөс өгүүлэх болно🥰
⭐ Хүүхэд өөрийгөө илэрхийлэх бас нэгэн арга бол зураг зурах юм. Заримдаа хүүхэд үгээр өөрийн бодол санаа, сэтгэлзүйн байдлаа бусдад илэрхийлж чадахгүй тохиолдлууд байдаг. Дутуу илэрхийлснээсээ болоод бухимдах, стрессдэх, хямрах зэрэг сөрөг мэдрэмжүүдийг авдаг. Энэ үед зүгээр л зураг зурах боломжыг та хүүхдэдээ олгоорой😌 Түүнд хурдан тайвшрах боломжыг үүгээр олгож болох юм шүү🕊
⭐ Бага насныхан зураг зурснаар аливаа ажлын үр дүн ямар чухал байдгийг өөрийн зурсан зургаар дамжуулан бодитоор мэдэрч болох онцлогтой. Хүч хөдөлмөр, цаг хугацаа гаргаж зурсан бүтээлээ хүүхэд харах, хүрэх, үнэрлэх гэх мэт бодит мэдрэмжүүдээр дамжуулан мэдэрч авснаар аливаа ажлыг төлөвлөх, цаг хугацааг тооцоолох, зорилго тавих, түүндээ хүрэхийн тулд өөрийгөө дайчлах зэрэг дадал чадваруудыг эзэмших гараа нь болдог📈 Мөн өөртөө итгэлтэй болоход ч сайнаар нөлөөлдөг гэх мэт маш олон давуу дадал чадварыг таны хүүхэд ердөө зураг зурах явцдаа олж авдаг байна💞💞💞💞
🇲🇳 Манай хаяг: Энх тайваны гүүр - Нарны гүүрийг холбосон голын зам дагуу, Нарны хороолол, 3-р байр, 1-р орц, 4 тоот
❣ Та сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл коммент хэсэгт 3-5 гэж бичээрэй!