22/12/2025
🇲🇳🇸🇬 Боловсрол, сургалт цуврал 6. Сайн боловсролын эрэлд
Бүлэг 1.3. Багшийн ажлын гүйцэтгэлийг чадамжаар үнэлэх нь (EPMS Singapore)
…Ийм олон шалгуурт, олон талт үнэлгээний системийг хэрэглэх тусам жил ирэх бүр нийт үнэлүүлэгчдийн 94% нь хамгийн өндөр оноог авдаг болдог байна.
Ингэснээр олон сөрөг нөлөөллүүд салбарт бий болдог. Тухайлбал:
• Багшийг хэн бэ? Юуг амжилттай хийв? Ямар чадварыг нь сайжруулж өгөх вэ зэрэгт хариулт өгч чаддаггүй.
• Бараг бүх багш ижил мэт үнэлгээ гардаг тул хэн ч сайн гүйцэтгэдэггүй, шилдэг туршлага гэх зүйлгүй болно.
• Шалгалтад зориулж сургалтаа төлөвлөдөг. Ирээдүйд баримжаалах, насан туршийн боловсрол, аз жаргалтай амьдрахуй зэргийг онилж чаддаггүй.
…Иймээс, Сингапур улс Багшийн ажлын гүйцэтгэлийг ЧАДАМЖ-аар үнэлэх загварыг бий болгосон нь практикт ач холбогдлоо нотлон харуулжээ (Jamaludin, Hung, Shaari, Toh, 2016)…