Ягаан цамхаг Монтессори цэцэрлэг

Ягаан цамхаг Монтессори цэцэрлэг Монтессори орчин нь хүүхдийн сониуч зан, бие даалт, өөрийн боловсролыг дэмждэг.

Монтессори сургалтын хөтөлбөр нь 2-5 насны хүүхдэд тэдний туршлага, ур чадвар, сонирхол, хэрэгцээ, хувийн онцлогийг ажиглан хүүхэд бүрт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг өгч судлах боломжийг олгон хөгжлийг урагшлуулан чиглүүлэх зорилготой

Сургалтын орчин: Шинжлэх ухааны үндэслэлтэй зохиогдсон Монтессорийн бэлтгэгдсэн орчинг бүрэн нэвтрүүлсэн.

13-р хороолол: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Сэлбийн голын зүүн талд,21-р сургуулийн баруун урд

Баянмонгол хороолол: Баянзүрх дүүрэг, 26-р хороо,Элизабет хотхон 214-р байр 90 тоот

Бүлгийн тоо: 5 бүлэг

Ажиллах хуваарь: Ажлын 5 өдөр, өдөр бүр өглөө 8:00-18:40

Харилцах утас: 88116838, 89686890

18/08/2026

🌸🌸🌸 Нэг дэгээ зүүгээр нэхэх үйл
Амьдрах ухааны өндөр түвшний, хүүхдийн олон чадварыг зэрэг хөгжүүлдэг үйл ажиллагаа юм. Гарын жижиг булчингийн хөдөлгөөнөө зохицуулах, дараалалыг тогтоох, алдаагаа засах, дахин оролдохын зэрэгцээ удаан хугацаанд төвлөрөх шаардлагатай болдог.
🌞 Хүүхэд өөрөө сонирхон сонгож, давтан хийсээр байвал "Би чадна" итгэл төрж, бие даан суралцах чадвар нь нэг алхмаар ахидаг.

15/08/2026

Тойргийн цаг гэж юу вэ?
Өглөө бүр хүүхдүүд тойрогт цуглардаг. Энэ цагт:
💐 Тойрог зураасаар алхаж, биеийн тэнцвэр хөдөлгөөнөө хянахыг сурна.
🍁 Цаг агаар, гариг ярилцаж, тухайн өдрийн ойлголтоо авна.
🍀 Нэг сэдвийг хамтдаа судалж, шинэ мэдлэг олж авна.
🤗 Дуулж, хөдөлгөөн хийж хамтдаа хөгжилтэй цаг өнгөрүүлнэ.
🍀 Нам гүм суух дасгал хийж, тайван байж өөрийгөө хянаж сурна. Ингэж хүүхэд бусдыг сонсохыг,хүндэтгэхийг, өөрийгөө хянахыг сурдаг.
🪴🪴🪴 Эдгээр нь өдөр бүр давтагдаж, хүүхдийн зан төлөвт шингэдэг Монтессори ангийн соёл юм.

Монтессори ангид хүүхдүүд дандаа ганцаараа ажилладаг уу?Тэд олон ажлаа өөрийн сонголт, хэмнэлээр бие даан хийх боломжтой...
09/08/2026

Монтессори ангид хүүхдүүд дандаа ганцаараа ажилладаг уу?
Тэд олон ажлаа өөрийн сонголт, хэмнэлээр бие даан хийх боломжтой. Гэхдээ энэ нь хүүхдүүд дандаа ганцаараа ажиллана гэсэн үг биш. Заримдаа хүүхдүүд өөрсдөө санаачлан:
🍁🍁 2,3 уулаа хамтран ажиллаж,
🍁🍁 1 ажлыг хуваалцан гүйцэтгэж,
🍁🍁 хоорондоо ярилцаж
🍁🍁 бие биедээ туслаж,
🍁🍁 1 зорилгын төлөө хамтран ажилладаг.

05/08/2026

202️⃣6️⃣-202️⃣7️⃣ оны ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН элсэлт эхэллээ.📢

🧏‍♀️ Яагаад Монтессори гэж?
☘️ Хиймэл оюун ухааны эрин дэх хамгийн том давуу тал бол мэдлэг биш, өөрөө суралцах чадвар юм. Монтессори боловсрол яг үүнийг өгдөг.
☘️ Хүүхэд бүрийн төрлөх сониуч зан, суралцах хүслийг дэмжсэн Монтессорийн бэлтгэгдсэн орчинд тэд өөрийгөө удирдах, төвлөрөх, бие даан бодож шийдвэрлэх чадварыг тоглож ажиллангаа аажмаар хөгжүүлдэг.

👩‍🏫Бид эдгээр чадваруудыг дараах 5 үндсэн чиглэлээр тогтмол дэмждэг.
🪴Амьдрах ухааны практик дасгалууд:👈
Өдөр тутмын үйлдлээр өөртөө болон орчиндоо үйлчилж, бие даах, хариуцлагатай байх дадлыг төлөвшүүлнэ.
👀Мэдрэхүй👂
Ажиглаж, ялгаж, харьцуулж, сэтгэх чадвараа хөгжүүлнэ.
👄Хэл яриа📖
Өөрийгөө илэрхийлж, харилцаж, унших бичих суурийг тавина.
🧮Математик
Тоог цээжлэх бус, учрыг нь ойлгож логикоор сэтгэж сурна.
🌍Соёл
🔭Байгаль, ургамал, амьтан дэлхий, ертөнцийг таньж мэдэж, сониуч зангаа тэлнэ.
🇬🇧Нэмэлт сургалт: Англи хэл.
Тоглоом, дуу, шүлэг, хөдөлгөөнөөр дамжуулан англи хэлний энгийн үг хэллэг, өдөр тутмын харилцаанд суралцана.

😊Манай сургалтын үр дүн:
⚖️Тэнцвэр
Өөрийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөл, үйлдлээ удирдаж сурахын эхлэл.
🧘‍♂️Төвлөрөл
Нэг зүйлдээ анхаарлаа тогтвортой хандуулж, тууштай ажиллах чадвар.
🙋Бие даалт
Өөрөө бодож, сонголт хийж, суралцах чадвар.
________________________________________
🏩Ягаан цамхаг Монтессори
☘️Тэнцвэр ☘️ Төвлөрөл ☘️ Бие даалт
🫂Ирээдүйд хэрэгтэй чадварын суурийг өнөөдрөөс хамтдаа бүтээе.🤝

🚩Салбар 1:БЗД 6-р хорооны салбар
https://forms.gle/r2iYBc7JeGAFQnZ18

📍Хаяг: Баянзүрх 6-р хороо, 13-р хороолол, Сэлбэ гол натурын гүүр, Люкс хаус 3 байрны хойд талд

🚩Салбар 2: БЗД 26-р хорооны, Элизабет салбар
https://forms.gle/Q6k9b2SzXfzeVhYH9

📍Хаяг: Баянзүрх 26-р хороо, Хүннүгийн гудамж, Элизабет хотхон 214 байр
Дэлгэрэнгүй мэдээлэл утас:88116838, 99233832

Монтессори орчин нь хүүхдийн сониуч зан, бие даалт, өөрийн боловсролыг дэмждэг.

02/08/2026

Хүүхэд математикийг цээжилдэггүй, ойлгож сурдаг.

01/08/2026

Address

Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Сэлбийн голын зүүн талд, 21-р сургуулийн баруун урд
Ulaanbaatar

Telephone

+97688116838

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ягаан цамхаг Монтессори цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Ягаан цамхаг Монтессори цэцэрлэг:

Shortcuts

Share

Category