04/06/2026
"Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникч" бэлтгэх чадамжид суурилсан түр сургалт
Үхрийн зохиомол хээлтүүлгийн техникчийг бэлтгэх чадамжид суурилсан сургалт нь онол📚, дадлага 🐄👨🔬👩🔬хосолсон(20/80), малын нөхөн үржихүйн биологи🧫🧬, хээлтүүлгийн технологи, малын тавлаг байдал, эрүүл ахуй, мал эмнэлгийн 🩺🏥мэдлэг, ур чадварыг техникчийн түвшинд эзэмшүүлэхэд чиглэдэг бөгөөд энэ нь зөвхөн техник ажиллагаа бус, мэргэжлийн хандлага, ёс зүйг төлөвшүүлэх, зөв дадлыг бий болгох юм.
Дээрх зорилгын төлөө зорин энэхүү сургалтыг 9 жилийн туршид жилд нэг удаа зохион байгуулж ирсэн билээ.
Бид энэ удаагийн сургалтыг “ЖИ СИ ЭС” Глобал сивик шейринг байгууллагатай хамтран энэ оны 6 дугаар сарын 15 ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд (вакум ) зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. #Зохиомол #хээлтүүлэг