25/09/2026
⚠️ 462 ВИЗЭЭС ОЮУТНЫ ВИЗ РҮҮ ШИЛЖИХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААР! ⚠️
Өнөөдөр манай агентлагт 462 (Work and Holiday) визээс Австралид байхдаа оюутны (500) виз мэдүүлсэн нэг өргөдөл гаргагчийн татгалзсан хариу ирлээ. 😔
Татгалзсан шийдвэрт ийм шалтгаан дурдсан байна: өргөдөл гаргагч өмнө нь 462 визтэй байсан бөгөөд дахин авах боломжгүй болсон тул оюутны виз мэдүүлсэн нь жинхэнэ сурах зорилгоор бус, Австралид үлдэх зорилгоор байж болзошгүй гэж үзжээ.
🤔 Энэ нь "Visa hopping"-ийн эсрэг бодлого аль хэдийн хэрэгжиж эхэлсэн юм шиг харагдаж байна.
2026 оны 9-р сарын 17-нд Дотоод хэргийн сайд виз дамжин Австралид удаан үлдэхийг хязгаарлах бодлого зарласан. Энэ шинэ хууль хараахан батлагдаагүй ч, одоо мөрдөж буй "Жинхэнэ оюутан" (Genuine Student) шалгуураар дамжуулан Яам ийм өргөдлийг аль хэдийн илүү хатуу шалгаж эхэлснийг энэ шийдвэр харуулж байна уу?
💡 Дараагийн визээ маш болгоомжтой сонгоорой!
✅ Виз тань дуусахаас өмнө бүх боломжоо судлах
✅ Боловсрол, туршлагатайгаа уялдсан, түвшин ахисан хөтөлбөр сонгох
✅ Оюутны визээс гадна танд тохирох өөр гарц байгаа эсэхийг харах
✅ Мэргэжлийн зөвлөхтэй заавал зөвлөлдөх
❓ Танд аль виз тохирохыг манай цагаачлалын зөвлөхтэй ярилцаарай:
📞 Sydney: 0452 439 889 | 0405 246 060 | 0415 130 533 | УБ: 7211-4283, 9901-4283