Shine Zuun Bileg Cambridge International School

Shine Zuun Bileg Cambridge International School Дэлхийд түүчээлэх оюунлаг, бүтээлч, эх оронч эрүүл монгол иргэнийг бэлтгэнэ.

Nurture World-leading, Intelligent, Creative, Patriotic and Healthy Mongolian Citizens. *Солонгос улсад 50-100%, АНУ-д 50%-ын тэтгэлэгтэй суралцуулдаг.
*Сургуулийн зориулалт бүхий өөрийн эзэмшлийн 4 давхар байртай.
*Хичээлийн тохилог анги танхимтай.
*Компьютерийн кабинеттай.
*Дуу хөгжим, бүжгийн кабинеттай.
*Нэг ангид 20-25 хүүхэд суралцдаг.
*Англи хэлийг 1-р ангиасаа гүнзгийрүүлэн суралцдаг.
*Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.
*Ярианы дадлага, уран зохиол, математик, солонгос, хятад хэлний хичээлүүдийг сурагчид өөрөө сонгон суралцах боломжтой ба монгол, гадаад багш нар хичээллүүлдэг.
*Магистр, тэргүүлэх, арга зүйч зэрэг мэргэжлийн ур чадвар сайтай монгол, гадаад багшлах боловсон хүчинтэй.

🏀 БЯЦХАН ТАМИРЧНЫ АМЖИЛТШинэ Зуун Билэг олон улсын сургуулийн 2С ангийн сурагч Х.Эрдэмбилэг Сагсан бөмбөгийн U10 насны У...
25/09/2026

🏀 БЯЦХАН ТАМИРЧНЫ АМЖИЛТ

Шинэ Зуун Билэг олон улсын сургуулийн 2С ангийн сурагч Х.Эрдэмбилэг Сагсан бөмбөгийн U10 насны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. 👏

Эрдэмбилэг маань 10 настай ах нартайгаа нэг талбайд хүч сорин, ур чадвар, хичээл зүтгэлээ харуулж, шөвгийн 16-д шалгарсан бахдам амжилт үзүүллээ. 🏀🔥

Х.Эрдэмбилэгтээ баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье! 💙🏆

🍁 НАМРЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ🍁2026–2027 оны хичээлийн жилКембрижийн хөтөлбөртэй Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургууль бага, дунд ...
25/09/2026

🍁 НАМРЫН НЭМЭЛТ ЭЛСЭЛТ🍁
2026–2027 оны хичээлийн жил

Кембрижийн хөтөлбөртэй Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургууль бага, дунд болон ахлах ангийн цөөн тооны сул суудалдаа нэмэлт элсэлт авч байна.

🔸 2-р анги — 2 суудал
🔸 3-р анги — 4 суудал
🔸 4-р анги — 3 суудал
🔸 5-р анги — 2 суудал
🔸 6-р анги — 2 суудал
🔸 7-р анги — 4 суудал
🔸 9-р анги — 2 суудал
🔸 10-р анги — 3 суудал
🔸 11-р анги — 2 суудал

Манай сургуулийн давуу талууд:

📚 Кембрижийн болон үндэсний хөтөлбөрийг хослуулан суралцах боломж

📝 IELTS, SAT, TOEFL, HSK шалгалтад бэлтгэх хөтөлбөр

🎯 Гадаадын их, дээд сургуульд элсэхэд чиглэсэн зөвлөгөө, зуучлал

🏫 Тав тухтай, аюулгүй сургалтын орчин

🎨 Авьяас, сонирхолдоо нийцүүлэн 15 гаруй дугуйлангаас сонгон суралцах боломж

🌍 Олон улсын хөтөлбөрөөр суралцаж, мэдлэг, авьяас, чадвараа хөгжүүлэхийг хүссэн сурагч та бүхнийг урьж байна!

📝 Бүртгүүлэх: https://forms.gle/yb9d3526a1eF5sV66

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 8911-3445, 9973-9402

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж, 19-р хороо, Ulaanbaatar, Mongolia, 17031

❗ СУУДЛЫН ТОО ХЯЗГААРТАЙ!!!

Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургууль

Дэлхийд түүчээлэх, оюунлаг, бүтээлч, эх оронч, эрүүл монгол иргэнийг бэлтгэнэ.

24/09/2026

Go, go, go!👏👏👏

🏆🇲🇳 АМЖИЛТ ДАВТАГДЛАА.Дөрвөн жилийн өмнөх бахархалт амжилт өнөөдөр дахин давтагдлаа.Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургуулий...
23/09/2026

🏆🇲🇳 АМЖИЛТ ДАВТАГДЛАА.

Дөрвөн жилийн өмнөх бахархалт амжилт өнөөдөр дахин давтагдлаа.

Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургуулийн 9А ангийн сурагч Б.Баясгалан Монголын шилдэг сурагчдад олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болсныг дахин дуулгахад таатай байна. 🎉

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Зуун Билэг” нисэх загварын клубын тамирчин Т.Ариунтөгс энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байсан бол энэ жил Б.Баясгалан амжилтыг нь үргэлжлүүлэн дахин хүртэж байгаа нь манай сургуулийн хамт олны хувьд туйлийн бахархалтай үйл явдал болж байна. 🌟

Дашрамд дурдахад, тус шагналын өмнөх эзэн, “Зуун Билэг” нисэх загварын клубын тамирчин Т.Ариунтөгс өдгөө ОХУ-ын Воронеж хотын Агаарын цэргийн академид сонсогчоор суралцаж байна.

Б.Баясгаландаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, спортод нь улам их амжилтыг хүсэн ерөөе! 👏🇲🇳

Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургууль

Баяр хүргэе! 👏🏆✨Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн 9А ангийн сурагч Б.Баясгаландаа сургуулийн захиргаа,...
22/09/2026

Баяр хүргэе! 👏🏆✨

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн 9А ангийн сурагч Б.Баясгаландаа сургуулийн захиргаа, багш ажилтнууд болон анги хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын хичээл сурлага, урлаг, спортод нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🚀🇲🇳✨

Шинэ Зуун Билэг Олон Улсын Сургууль

21/09/2026
🥈🏀 МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН — С.НАНДИН-ЭРДЭНЭ 🇲🇳2026 оны U11 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд Шинэ Зуун Билэг ...
15/09/2026

🥈🏀 МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭН — С.НАНДИН-ЭРДЭНЭ 🇲🇳

2026 оны U11 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд Шинэ Зуун Билэг сургуулийн 6А ангийн сурагч С.Нандин-Эрдэнэ амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ! 🥈🏆

👏 С.Нандин-Эрдэнэдээ баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!

🏆🇲🇳 МОНГОЛ УЛСЫН АВАРГА — U11 САГСАН БӨМБӨГ 🏀🔥Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 2026 оны U11 насны ...
15/09/2026

🏆🇲🇳 МОНГОЛ УЛСЫН АВАРГА — U11 САГСАН БӨМБӨГ 🏀🔥

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 2026 оны U11 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд Шинэ Зуун Билэг сургуулийн 6-р ангийн сурагчид амжилттай оролцож, МОНГОЛ УЛСЫН АВАРГА боллоо! 🏆🇲🇳

🥇 АВАРГУУД:
6А анги
🏀 Т. Билэгт
🏀 Д. Гэгээн-Од

6Б анги
🏀 Ц. Эрхэмбилэг
🏀 Т. Оргил

6В анги
🏀 Т. Ариунбаатар
🏀 Б. Ананд

🌟 ТУСГАЙ ШАГНАЛУУД

🏆 MVP — Т. Ариунбаатар
⭐ STARTING FIVE / Шилдэг холбон тоглогч — Ц. Эрхэмбилэг

Баг тамирчиддаа халуун баяр хүргэж дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.👏🔥💙🏀

Ирээдүйн аваргууд — Шинэ Зуун Билэг! 🏆🇲🇳

Address

Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж 19 хороо
Ulaanbaatar
17031

Alerts

Be the first to know and let us send you an email when Shine Zuun Bileg Cambridge International School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Shine Zuun Bileg Cambridge International School:

Shortcuts

Share

Category