05/08/2026
17дахь удаагийн "МОНГОЛ ХИЙМОРЬ" Галын Тахилгат Ёслолын бүртгэл албан ёсоор эхэллээ
Энэхүү гайхамшигт Галын Тахилгат ёслол Монгол Улсад маань17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа учир та бүхэн маань өргөнөөр оролцож Дээд Буянаа хурааж Дээдэс өвгөдөө баярлуулж Дэлхийн Энергийг нэмэгдүүлж буян заяагаа хурайлаарай.
Монголын хөх тэнгэр, уудам тал нутгийн амин эрчимт газар шороо, өвөг дээдсийн сүнслэг ухаарал, үндэстний гүн ухаан, эх оронч сэтгэл, сүнсний дуу хоолойг дахин сэргээх гэгээн зорилготойгоор Тэндоү төвөөс жилд нэг удаа “МОНГОЛ ХИЙМОРЬ” Галын тахилгат ёслолыг зохион байгуулдаг. Зөвхөн хувь хүний бус, нийт ард түмэн, үндэстэн, хүн төрөлхтний ухамсар, эв эе, гэгээрлийг дэмжих, дэлхий дахинд гэрэл түгээх их Ерөөлийн цаг ирлээ.
Энэхүү ёслолоор хүн бүрийн зүрхнээс ундран гарч буй Аврал, Ерөөл, Талархлын үгс тэнгэртэй холбогдож, дэлхийн хэмжээний сүнс-ухамсрын цэвэршилт явагдаж, олон нийтийн сэтгэлд гэрэл асаах гүн холбоо тогтоогддог. Энэ бол хүний амьдралын оршихуйн утга учрыг ойлгож, сэтгэлийн зам мөрөө тунгаан бясалгах нандин боломж юм.
Таны чин сэтгэлийн залбирал Бүхий л оршихуй, орчлон ертөнцийг гэрэлтүүлж, буян хураах нээлттэй орон зайг бүрдүүлснээр Өвөг дээдэс, үр хүүхэд, төрсөн нутаг, амь бүхний амар амгалан, энэрэл, эв нэгдлийг батжуулдаг.
Энэхүү Галын тахилгат ёслолоор тухайн гэр бүлийг тэнгэрт таниулж, эцэг өвгөдийн буянтай зам мөрийг эргэн дуудах замаар, тэдний үр удмын зам мөрийг гэгээрүүлэн, хамгаалах Хүчтэй холбоос болж Галын дөл нь айл гэрийн хийморь, амжилт, тэнцвэрийг тэтгэж, гал голомтоо ариун байлгаж мандан бадралын үндэс суурь тавигддаг.
ХЭЗЭЭ: 2026.08.16 (Ням гариг), 17:00 цагаас
БҮРТГЭЛ: 10.000₮
Зөвхөн бүртгүүлсэн хүмүүс оролцох боломжтой. Хүний тоо хязгаартай. Дэлгэрэнгүй мэдээлэл 7012-8882
Хоногоор оролцох төлбөр 190.000₮ (Чингисийн хүрээ амралтын газар хонох төлбөр, 3-н удаагийн цагаан хоол, Байгалийн бясалгал, Талархалын Галын тахилгат Ёслолд оролцох эрх )
Доорхи холбоосоор орж бүртгэлээ баталгаажуулаарай
https://tendou.mn/front/category?id=6