26/05/2026
Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон албан ёсны төлөөлөгчид Монгол Улсад айлчлах үеэрээ “Энэрэл Дадлагын Кафе”-д хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцлаа.
Тус айлчлалын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, supportive workplace буюу дэмжлэгт ажлын байрны тогтолцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, туршлага хуваалцсан юм.
“Энэрэл Дадлагын Кафе” нь оюуны болон сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй залуусыг бодит ажлын орчинд дадлагажуулж, ур чадвар, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэн, нийгэмд бие даан оролцоход нь дэмжлэг үзүүлдэг онцлогтой.
Мөн түүний энэхүү айлчлалын үеэр Монгол, Япон Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Яйзү хотын дарга Накано Хиромичид Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээсэнд чин сэтгэлийн баяр хүргэе. 🇲🇳🇯🇵
Бидний үйл ажиллагаатай танилцан, халуун дотно уулзалт өрнүүлсэн эрхэм зочдодоо талархал илэрхийлье. 💙
“Энэрэл Дадлагын Кафе” нь Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Багшийн хөгжлийн ордоны 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Боловсролын ерөнхий газар
---
From May 22-26, 2026, Mayor Hiromichi Nakano of Yaizu City, Shizuoka Prefecture, Japan, and the official delegation visited Mongolia and toured the Enerel Training Café.
During the visit, the delegation exchanged views and experiences on disability employment, supportive workplace systems, and future cooperation initiatives.
The Enerel Training Café is a supportive workplace that provides young people with disabilities the opportunity to gain practical work experience, build confidence, and develop the skills needed for independent participation in society.
We would also like to warmly congratulate Mayor Hiromichi Nakano on receiving Mongolia’s prestigious “Order of the Polar Star” in recognition of his valuable contribution to strengthening the friendship and cooperation between Mongolia and Japan. 🇲🇳🇯🇵
We sincerely thank the delegation for visiting our café and supporting inclusive employment and equal opportunities for people with disabilities. 💙
The Enerel Training Café operates on the first floor of the Teacher Development Center with the support of the General Authority for Education.
2026.05.25