09/05/2026
💎НЭГНЭЭ ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ...
🔹Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийгөө ч бас бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн нэр юм.
Хөгжлийн онцлогтой залуусыг мэргэжилд бэлтгэдэг мэргэжлийн боловсролын сургууль
ЗОРИЛГО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даах чадварыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд зорьж ажиллаж байна.
09/05/2026
💎НЭГНЭЭ ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ...
🔹Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг өөрийгөө ч бас бусдад хүлээн зөвшөөрүүлэхийн нэр юм.
TV9 телевизийн өглөөний хөтөлбөрт оролцож, Энэрэл мэргэжлийн боловсролын сургууль болон Энэрэл дадлагын кафены үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа
Энэ үеэр манай дэд захирал Г.Уянга оюун болон сэтгэцийн бэрхшээлтэй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит боломж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
Биднийг урьж оролцуулан, энэхүү чухал сэдвийг олон нийтэд хүргэхэд хамтран ажилласан TV9 телевизийн хамт олонд талархал илэрхийлье. 💛
26/03/2026
Хамт олноороо дахин суралцсан. Мэргэжлийн багшийн ур чадвараас суралцаж төгсөгч нараа дадлагажууллаа.
Өнөөдрийн нээлтийн арга хэмжээнд манай хамт олонд туршлагаасаа хуваалцан, зочин баристагаар оролцож буй Б. Жавхлан багшид талархал илэрхийлье.
Зочлох үйлчилгээний салбарт 16 жилийн туршлагатай, SCA гэрчилгээтэй мэргэжилтний бэлтгэсэн кофег та бүхэн өнөөдөр амтлах боломжтой.
📅 3-р сарын 26-нд, 12:00 цагаас
📍 Багшийн хөгжлийн ордоны 1 давхарт
---
We would like to express our sincere appreciation to Mr. Javkhlan, who is joining today’s opening event as a guest barista and sharing his experience with our team.
With 16 years of experience in the hospitality industry and SCA certification, you will have the opportunity to enjoy coffee prepared by a highly skilled professional.
📅 March 26, from 12:00
📍 Teachers’ Development Centre, 1st floor
26/03/2026
Бид хамтдаа хичээлээ🥰🥰👏
24/03/2026
📢Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд Б.Солонгоо "Оюун сэтгэцийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэний асран хамгаалагчидтай хийх уулзалт"-ыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14:00-16:45 цагийн хооронд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын зааланд зохион байгуулах гэж байна.
🔷Бүртгэлд хамрагдах иргэд
➡️Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 703 тоотод биечлэн
➡️77073001 дугаарт холбогдож бүртгэлд хамрагдана уу.
21/03/2026
Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр тохиож байна.
Хөдөлмөр эрхлэх боломж бол хүн бүрийн үндсэн эрх. Манай суралцагчид энэ эрхийг өдөр тутмын үйл ажиллагаагаараа бодитоор хэрэгжүүлж, өөрсдийн чадвар, оролцоог харуулж байна.
---
World Down Syndrome Day - 2026.03.21
The right to work is a fundamental right for everyone. Our trainees demonstrate this right every day through their work showing their abilities and contributions in action.
10/03/2026
Энэрэл Мэргэжлийн Боловсролын Сургууль хөгжлийн бэрхшээлтэй залуусыг бодит ажлын орчинд дадлагажуулж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Enerel Training Café”-г нээн ажиллуулах гэж байна.
Та бүхнийг дэмжин оролцохыг урьж байна.
---
Enerel Vocational Training School is launching the “Enerel Training Café” to provide young people with intellectual disabilities an opportunity to gain hands-on work experience in a real café environment. The initiative aims to support skill development, build confidence, and promote inclusive employment.
The café operates as a social enterprise training space using a sheltered workshop model, where trainees can practice practical skills while preparing for future employment opportunities.
We warmly invite you to support and be part of this inclusive initiative.
05/03/2026
Манай байгууллагын менежер А.Уянга Япон улсын Agape Center байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланд онцлон дурдагдсаныг баяртайгаар хуваалцаж байна.
Тус тайланд түүний Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажил, оруулж буй хувь нэмрийг танилцуулжээ.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сард хүртсэн Тайландын “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ыг онцлон дурдсан байна.
Түүнчлэн Agape Center-ийн Азийн сургалт, туршлага солилцох хөтөлбөрүүдээс олж авсан мэдлэг, туршлага нь Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагаанд нь үнэтэй хувь нэмэр болсон тухайгаа хуваалцжээ.
Олон улсын хамтын ажиллагаа, чадавх нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь илүү хүртээмжтэй нийгмийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Манай үйл ажиллагаа, хамтын хичээл зүтгэлийг онцлон дурдсан Agape Center байгууллагад талархал илэрхийлье.
Цаашид ч олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан илүү олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрахын төлөө хамтран ажиллахдаа баяртай байна.
---
We are pleased to share that Uyanga Adyasuren, Manager of our organisation, has been featured in the 2025 Annual Report of the Agape Center, Japan.
The report highlights her work and contributions to supporting the education and development of persons with disabilities in Mongolia.
It also mentions the Princess Maha Chakri Award of Thailand, which she received in October last year in recognition of her efforts.
In the report, she also reflects on how the knowledge and experience gained through Agape Center’s Asian training and exchange programmes have contributed significantly to her work supporting persons with disabilities in Mongolia.
International cooperation and capacity-building initiatives continue to play an important role in building a more inclusive society.
We would like to express our sincere appreciation to the Agape Center for recognising and highlighting our efforts.
We look forward to continuing our collaboration and working together to create positive change in the lives of many more people through international partnership.
04/03/2026
Бид дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийг бодитоор хэрэгжүүлнэ.
| Monday | 06:45 - 20:45 |
| Tuesday | 06:45 - 20:30 |
| Wednesday | 06:45 - 20:00 |
| Thursday | 06:45 - 20:00 |
| Friday | 06:45 - 20:00 |
| Saturday | 06:45 - 20:00 |
| Sunday | 06:45 - 20:45 |