02/10/2026
🌷 ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ НАРТАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌷
Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэн, мэдлэг боловсрол, хүмүүжил, зөв үлгэр дуурайллаар үнэтэй хувь нэмэр оруулж байдаг эрхэм багш нартаа Багш нарын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. ❤️
Та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр, хайр халамжийн үрээр олон олон хүүхэд мөрөөдөлдөө хүрэх замаа олдог билээ.
🌸 Эрүүл энх, аз жаргалтай байж,
🌸 Эрч хүч, урам зоригоор дүүрэн байж,
🌸 Сурагчдынхаа амжилт, инээд хөөрөөр үргэлж бахархаж явахыг хүсэн ерөөе!
Эрдэм түгээж, ирээдүй бүтээдэг эрхэм багш нартаа Баярын мэнд хүргэе! 🎉💐
Хүндэтгэсэн,
Ертөнц сургуулийн хамт олон