Ертөнц сургууль- Дөлгөөн нуур

Ертөнц сургууль- Дөлгөөн нуур

Share

Ерөнхий боловсролын гадаад хэл-Хятад, Англи хэлний сургалттай сургууль

31/05/2026

🌈 Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 🌈

Хүүхэд бүр инээмсэглэх эрхтэй.
Хүүхэд бүр мөрөөдөх эрхтэй.
Хүүхэд бүр хайр халамж, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй.

Ирээдүйн эзэд болсон бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энх, гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэдний инээд хөөр, хүсэл мөрөөдөл бүхэн биелж, хүүхэд нас нь үргэлж дурсамж дүүрэн байх болтугай.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе! 💖👧👦

#ХүүхдийнЭрхийгХамгаалахӨдөр


#ХүүхэдБүрАзЖаргалтайБайг 🌟

27/05/2026

🏆 ЕРТӨНЦ СУРГУУЛИЙН БАХАРХАЛ 🏆

2а ангийн сурагч Б.Баянмөнх оюуны спортын төрөл болох Rubik’s Cube-ийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, улс болон олон улсын түвшинд өндөр амжилтуудыг үзүүлсээр байна. 👏✨

📌 Оролцсон тэмцээнүүд:
🔹 Mongolian Championship 2023
🔹 Zamiin-Uud Open 2023 – Хүрэл медаль 🥉
🔹 Ulaanbaatar Spring 2024
🔹 Gan Mongolian Open 2024
🔹 QY Mongolian Championship 2024
🔹 Darkhan Kodomo Cup 2024
🥇 3x3 төрөл – Алтан медаль
🥇 2x2 төрөл – Алтан медаль
🔹 Beijing Summer 2025 🇨🇳
🔹 Ulaanbaatar Summer 2025 – Хүрэл медаль 🥉
🔹 Mongolian Championship 2025 – Хүрэл медаль 🥉
🔹 MR Ulaanbaatar 2025 – Хүрэл медаль 🥉
🔹 Dornogobi Toyo Cup 2026 – Хүрэл медаль 🥉
🔹 Darkhan Kodomo Cup 2026 – Алтан медаль 🥇

Түүний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, хурдтай сэтгэх чадвар нь үеийн сурагчдадаа үлгэр дуурайл болж байна. 🌟

Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье! 💙

#ЕртөнцСургууль
#Бахархал



#ОюуныСпорт

Photos from Ертөнц сургууль- Дөлгөөн нуур's post 27/05/2026

🌟 БИДНИЙ БАХАРХАЛ 🌟

Ертөнц сургуулийн 4а ангийн сурагч Б.Энхжин нь англи хэл дээр зохион байгуулагддаг олон улсын “ADEPT Competition Olympiad 2025/2026” математикийн олимпиадад амжилттай оролцож, МӨНГӨН МЕДАЛИЙН болзол хангажээ. 🥈✨

Мөн тус ангийн сурагч Э.Тэргэл өндөр амжилт үзүүлэн олон улсын шатанд оролцох эрхээ авсан бахдам амжилт гаргалаа. 👏🌍

“ADEPT Competition Olympiad” нь Австрали, Хонконг, Макаогийн боловсролын мэргэжилтнүүдийн санаачилсан олон улсын олимпиад бөгөөд математик, шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон төрлөөр дэлхийн улс орнуудын сурагчдыг өрсөлдүүлдэг нэр хүндтэй тэмцээн юм.

Сурагчдынхаа мэдлэг чадвар, хичээл зүтгэл, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг өндрөөр үнэлж байна.

Та бүхэндээ цаашдын олимпиад, сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье! 💙📚✨

#ЕртөнцСургууль



24/05/2026

🎓 Баяртай мэдээ ✨

Ертөнц сургуулийн 12а ангийн сурагч Т.Ирмүүн маань Тайваньд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах эрхээ амжилттай авч, олон улсын боловсролын шинэ боломжийн үүдийг нээлээ. 🇹🇼

Ирээдүйн зорилгодоо тууштай тэмүүлж, өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө хичээн хөдөлмөрлөсөн Ирмүүндээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье! 👏📚

Ертөнц сургуулийн сурагчид дэлхийд өрсөлдөх чадвартайгаар өсөн хөгжиж буй нь бидний бахархал юм.

#ЕртөнцСургууль
#Тэтгэлэг

#АмжилтынЭзэн

20/05/2026

Зуны амралт дөхөж буй хэдий ч суралцах үйл явц хэзээ ч зогсдоггүй билээ. Иймд ирэх жилийн HSK шалгалтын товоо эртнээс харж, өөрийн зорилго төлөвлөгөөгөө гарган, цагийн менежменттэйгээр бэлтгэлээ базаагаарай.

Сурахын хэцүү нь түр зуурынх байдаг бол сураагүйн харамсал насан туршид үлддэг шүү, хүүхдүүд ээ.

Өөртөө эзэн байж, өдөр бүр бага багаар өөрийгөө хөгжүүлээрэй ✨

20/05/2026

🎓 2025–2026 оны хичээлийн жилд HSK олон улсын шалгалтад амжилттай оролцсон сурагчдадаа баяр хүргэе!

Манай сурагчид Хятад хэлний түвшин тогтоох олон улсын HSK шалгалтад идэвхтэй хамрагдан дараах амжилтыг үзүүллээ.

✨ HSK 1 — 56 сурагч
✨ HSK 2 — 46 сурагч
✨ HSK 3 — 19 сурагч
✨ HSK 4 — 15 сурагч
✨ HSK 5 — 2 сурагч
✨ HSK 6 — 2 сурагч

📌 Нийт: 140 сурагч

Энэ бол зөвхөн тоо биш — хүүхэд бүрийн хичээл зүтгэл, багш нарын уйгагүй хөдөлмөр, эцэг эхийн дэмжлэгийн үр дүн юм. 🌏📚

Өнөөдрийн хэлний мэдлэг бол маргаашийн боломжийн хаалга билээ.
Иймд хүүхэд бүрийнхээ суралцах хүсэл тэмүүллийг дэмжиж, хамтдаа урам өгч, хамтдаа хөгжихийг нийт эцэг эхчүүддээ уриалж байна. 🤝💙

💬 “Хүүхдийн амжилтын хамгийн хүчтэй тулгуур нь гэр бүл, сургууль, багшийн хамтын оролцоо байдаг.”

Цаашдын сурлага, хэлний хөгжил, олон улсын боломжуудын төлөө хамтдаа хичээцгээе!
🌟 Амжилт бүхэн хамтын хүчнээс эхэлдэг.

Photos from Ертөнц сургууль- Дөлгөөн нуур's post 19/05/2026

📚 Амжилтын мэдээ

Ертөнц сургуулийн сурагчид “Эрдмийн гүүр Элит” сургуулиас зохион байгуулсан 5–8 дугаар ангийн сурагчдын дунд Хятад хэлний олимпиад-д амжилттай оролцлоо.

Тус олимпиадад нийт IV–VIII ангийн 343 сурагч бүртгүүлж, үүнээс 324 сурагч идэвхтэй оролцсон байна.

Манай сургуулийн сурагчид дараах амжилтыг гаргалаа:

🏆 8-р ангийн ангилалд

* Ертөнц сургуулийн 8А ангийн сурагч Ли. Ханмин – 🥇 1-р байр

🏅 5-р ангийн ангилалд

* Ертөнц сургуулийн 5А ангийн сурагч Н. Пүрэвдулам – 🥉 3-р байр

Багш, сурагчдын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд гарсан энэхүү амжилтад халуун баяр хүргэж, цаашдын сурлагын өндөр амжилт хүсье.

16/05/2026
14/05/2026

БНХАУ-ын ӨМӨЗО-оос хүрэлцэн ирж, “Ертөнц” сургуульд хоёр дахь жилдээ хятад хэлний хичээл зааж буй сэтгэл, зүтгэлтэй багшийнхаа сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.

MA WULAN багш нь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг Хятадын үндэстний цөөнхийн хэл, соёлын мэргэжлээр мөн Монгол улсын Санхүү эдийн засгийн их сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгссөн.

Одоогоор Монголын Боловсролын Их Сургуульд Боловсролын удирдлага магистрын зэрэг хамгаалж байна.

Боловсрол судлал, сэтгэл судлал, хүүхдийн уран зохиол, орчуулгын дадлагын чиглэлээр мэргэшсэн.

2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.

Нийгмийн халамжийн үйл ажиллагааны шагнал

-Мандарин хэлний түвшин тогтоох гэрчилгээтэй
-Багшийн мэргэшлийн гэрчилгээтэй

Photos from Ертөнц сургууль- Дөлгөөн нуур's post 14/05/2026

🎉 6–8 дугаар ангийн сурагчиддаа баяр хүргэе! 🎉

HSK-ийн 1–4 дүгээр дэсийг амжилттай хамгаалж, хичээл зүтгэлээ баталсан сурагчдадаа халуун баяр хүргэе👏📚
Та бүхний хөдөлмөр, тууштай байдал ирээдүйн амжилтын эхлэл байх болтугай! ✨

#ЕртөнцСургууль #БаярХүргэе

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Sukhbaatar District 9th Committee 7th Committee/14182/Great Ward G429
Ulaanbaatar
596

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
18:30 - 19:00