03/06/2025
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН VI АНГИЙН ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" сургуулийн VI ангид элсэн суралцах хүсэлтэй суралцагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
#ШААРДЛАГА:
• 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх
• V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0 болон түүнээс дээш байх
:
2025-2026 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт, нийт 46 суралцагч элсүүлнэ.
#БҮРТГЭЛ:
2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл дараах хаягаар, цахимаар бүртгэнэ. http://register.newbeginning.edu.mn/ хаяг нь 06 дугаар сарын 09-ний өдөр нээгдэнэ.
:
Цахимаар бүртгүүлэхдээ дараах материалуудыг файлаар хавсаргана.
1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг /JPEG, PNG, JPG форматтай/
2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
3. Суралцагчийн төрсний гэрчилгээ
4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн, төгсөх шалгалтуудын дүн, гарын үсэг, тамга тэмдэгтэй, засваргүй байх/
5. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирал эсвэл сургалтын менежерийн тодорхойлолт
6. Шалгалтын хураамж 25000 төгрөгийг тушаасан баримт
• Банк: Төрийн сан банк, MN 140090100900015043 тоот данс
• Дансны нэр: Шинэ эхлэл лаборатори сургууль (Шинэ эхлэл лаборат сур)
• Гүйлгээний утга: Суралцагчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар
#САНАМЖ:
Тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй, бүрдүүлэх материал дутуу бол элсэлтийн шалгалтад бүртгэх боломжгүйг анхаарна уу.
:
Шалгалтыг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт, МАТЕМАТИКИЙН хичээлээр зохион байгуулна.
#ХАЯГ:
Баянгол дүүрэг, 33-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, Модны 2.
Холбоо барих утас: 70104142
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ