17/11/2025
Номхон далай бүх тивийг нийлүүлснээс том.
Дэлхийн гадаргын 1/3–ийг дангаар эзэлдэг.
Номхон далай хэр том далай вэ?
Номхон далайн талбай нь бүх дэлхийн хуурай газраас ч том. (165.25 сая км²)
Сарнаас ч том! Сарны нийт гадаргуугийн талбай 37.9 сая км², харин Номхон далай үүнээс 4 дахин том.
Атлантын далайг хоёр нугална. Атлантын далай 82.4 сая км², харин Номхон далай түүнээс 2 дахин их талбайтай.
Африк, Хойд Америк, Өмнөд Америк, Антарктидийг нийлүүлсэнтэй тэнцэнэ.Мөн, хэрэв та Номхон далайн голд зогсвол зөвхөн ус л харагдана, ямар ч газар үзэгдэхгүй хамгийн алслагдмал цэг нь Немо цэг гэж нэрлэгддэг.
Номхон далай нь дэлхийн хамгийн том далай бөгөөд нийт 165.25 сая км² талбайтай. Энэ нь дэлхийн нийт гадаргын 30%, бүх далайн нийт талбайн 46%-ийг эзэлдэг.
Мөн Номхон далай хамгийн гүн далай бөгөөд дундаж гүн нь 4,280 м, хамгийн гүн цэг болох Марианы хонхор нь 11,034 м хүрдэг.